Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Тал нутгийн гэрэл” медиа үзэсгэлэн үргэлжилж байна
Үзэсгэлэн

“Тал нутгийн гэрэл” медиа үзэсгэлэн үргэлжилж байна

Урлаг Урлаг11/06/2025Шинэчлэгдсэн:11/06/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Чингис хаан” үндэсний музейд “Тал нутгийн гэрэл” медиа үзэсгэлэнг өнгөрсөн ням гараг /2025.06.08/-т нээсэн.

Тус үзэсгэлэн нь таван сонгодог зургийг орчин үеийн соёл иргэншил, олон улсын түүх соёлтой уялдуулан дижитал хэлбэрт буулгаж, зургийн пиксел бүрд шинэ утга агуулгыг шингээснээрээ онцлогтой. Медиа урлагийн төрлөөр дагнан ажилладаг И Нам 2016 оны Бусаны биеннальд Google-ийн Tilt Brush технологийг ашиглан виртуал реалити бүтээл толилуулсан анхны солонгос уран бүтээлч юм. Тэрбээр Бельги, Хятад, Франц, Катар, Сингапур, Их Британи, АНУ зэрэг оронд 800 гаруй удаагийн бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгээ гаргасан. Түүний хувьд үндэстний хил, иргэншил, хүн төрөлхтөн нэгэн цул болон нэгдэж буй орчин үеийн нийгмийг дүрсэлж, байгалийн гоо зүй, амьд оршихуйн гэрэл гэгээг харуулахыг зорьдог аж.

Түүний бүтээлээс онцолбол, XIX зууны сүүл үеийн Солонгосын байгалийг дүрсэлсэн Ким Ха Жоны “Тэнгис ба уулсын зурагт ном”-оос сэдэвлэсэн хөдөлгөөнт бүтээлүүд үзэсгэлэнгийн орон зайг бүрэн дүүргэнэ. Энэхүү олон давхар үет видео суурьтай инсталляц нь үзэгчдэд өөрсдийн төрсөн нутгийн дурсамжийг эргэн санахуйг уриалдаг аж. Мөн “Солонгос ба Монголын туяа” бүтээлээс нар болон сар хоёр орны нутаг дэвсгэрээс харилцан адилгүй өөр харагддаг ч, тэдний гэрэлтүүлж буй зүйл нэг л эх үүсвэртэй хэмээх санааг гаргажээ. Уран бүтээлч өөрийн төрөлх нутгийн жаргах нарны туяа болон сарны тусгалаас сэдэвлэн бүтээлээ туурвисан бол Азийн байгаль орчны тухай “Эх нутаг” шүлгээс сэдэвлэн цаг хугацаа, орон зайн гүн холбоог дүрслэн үзүүлэхийг зорьжээ.

“Улаанбаатар биенналь 2025”-ын хүрээнд тус үзэсгэлэн энэ сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Монголчуудын хувцас, эд өлгийн холбогдолтой 100 гаруй үзмэрийг дэлгэв

16/12/2025
Үзэсгэлэн Урлаг

“Монголчуудын уламжлалт хувцас, гоё чимэглэл” үзэсгэлэнг нээнэ

12/12/2025
Үзэсгэлэн Урлаг

Гурван мянган жилийн өмнө зосоор зурсан зургуудыг сэргээн тодруулжээ

09/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр дуучин Ноён Бондгорын мэндэлсэн өдөр тохиож байна

17/12/2025

Залуучуудын “ДАКАР-2026” олимпын медалийн загварын ялагч тодров

17/12/2025

“Чингис хаан” үндэсний музей дэлхийд алдартай шинжлэх ухааны хэвлэлийн газартай хамтарна

17/12/2025

Бристолийн музейн цуглуулгаас 600 үзмэр хулгайлагджээ

17/12/2025

Ирэх онд “Gemini” хиймэл оюуныг iPhone, iPad-д нэвтрүүлнэ

17/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.