Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Хувцас загварын гэрэл зурагчин Энрико Лабриола манай улсад үзэсгэлэнгээ дэлгэнэ
Үзэсгэлэн

Хувцас загварын гэрэл зурагчин Энрико Лабриола манай улсад үзэсгэлэнгээ дэлгэнэ

Урлаг Урлаг01/07/2025Шинэчлэгдсэн:01/07/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Итали улсын эгэл мужаас гэрэл зураг дарах мөрөөдлөөр хөтлөгдөн Милан хотыг зорьж, амжилтын гараагаа эхлүүлж байсан эрхэм бол Энрико Лабриола. Харин тэрээр яг ямар төрлийн гэрэл зураг өөрийн дуранд буулгадаг вэ гэдгийг дан ганц Италичууд гэлтгүй дэлхий даяар мэддэг ажээ. Түүний гэрэл зургууд хувцас загварын салбарт тодоор тэмдэглэгдэн үлдсэнийг тоочвол тэрээр хамгийн шилдэг хувцас загварын гэрэл зурагчдын нэг юм. Хувцас загварын гэрэл зураг гэдэг бол тусдаа салбарладаг томоохон урлагийн нэг хэлбэр бөгөөд зөвхөн хувцас танилцуулах зорилготой арилжааны хэлэлцээр дор явагддаг гэдэг ойлголт бол эндүүрэл юм. Энэ бол хүмүүст урам зориг, гоо зүйн таашаалыг мэдрүүлдэг хүчтэй дүрслэл билээ. Өнгө тавилт, өнцөг, орчин, гэрэл сүүдэр, загвар өмсөгчийн биеийн харьцаа хийгээд зургийн үндсэн санааг сэдэх гээд олон төрлийн мэдрэмж нэг дор эвлэлдэж эцсийн бүтээл гардаг. Эдүгээ та бидний дунд эдгээр зургууд нь ханын самбар, нэрийн дэлгүүрийн пайз болж, загварын сэтгүүлийн нүүрийг чимж түүх болон үлддэг билээ.

Энрико 17 насандаа нэрт гэрэл зурагчин Жованни Кьярамонтегийн удирдлага дор дагалдан суралцагчаар суралцаж туршлагын үндсээ тавьж байжээ. 24 насандаа тэрээр Virgin Music болон Sony Music зэрэг хөгжмийн студитэй хамтран ажиллаж, Куинси Жонс, Ивано Фоссати зэрэг уран бүтээлчдийн зургийг авч өөрийн дуранд буулгасан цагаас хойш зогсолтгүй урагшилж, зорилгоо улам тодоор бичих хүсэлдээ хөтлөгдөн 1997 онд Милан хотод өөрийн анхны студиэ нээж байв. Тэр цагаас хойш түүний дахин шинийг эрэлхийлэх эрмэлзэл халгиж гэрэл зургийн сурвалжилга, кино найруулгын салбарт ч өөрийн авьяасыг харуулж чаджээ. 2001 оноос эхлэн түүний уран бүтээлүүд Vogue Italia, Vanity Fair, Grazia, Mondadori, Style Magazine, Panorama, Paris Match, Max France, Maxim зэрэг олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд нийтлэгдэж, Донателла Версаче, Амбра Анжолини, Брунелло Кучинелли зэрэг алдартнуудыг гэрэл зургийн дурандаа буулгасан байна. Түүний мэдрэмж хийгээд сэтгэлгээний өвөрмөц санаа, гэрэл зургаар илэрхийлэх түүний энэхүү авьяасыг биширдэг алдартнуудыг тоочиж үл барна. Гагцхүү түүнийг хэр сайн зурагчин бэ гэдгийн хамгийн том нотолгоо бол загварын сэтгүүлүүд дээр заларсан түүний бүтээлч зургууд биз ээ.

Ингээд эл нийтлэлээрээ уншигчдадаа хүргэх хамгийн том мэдээ бол Энрико Лабриола Монгол улсад анх удаа зочлон ирж, долоодугаар сарын 2-ноос 8-ны өдрийг хүртэл “Агшин” нэртэй бие даасан гэрэл зургийн үзэсгэлэнгээ Лхам галерейд дэлгэхээр болжээ. Энэхүү үзэсгэлэн нь хүн бүрд нээлттэй бөгөөд тэрээр дэлхийгээр аялж, олон өөр үндэстний тус тусын соёлын өвөрмөц байдлыг гэрэл зургаар таниулах зорилгынхоо хүрээнд өөрийн дурангаар анзаарч харсан нандин мөчүүдийг тус үзэсгэлэнгээрээ дамжуулан харуулах аж. Энэхүү үзэсгэлэн нь гэрэл зураг, тэр дундаа хувцас загварын гэрэл зурагт дурлагсдад хамгийн чухал үзэсгэлэнгүүдийн нэг яах аргагүй мөн гэдгийг нэмж дурдахын сацуу үзэгч та өөрийн харах өнцөгт бас нэгэн шинэ мэдрэмжийг нэмнэ гэдэгт итгэлтэй байна. Одоо бидэнд ердөө Энрикогийн дурангаар түүний бүтээлүүдийг тольдох л үлдлээ.

Энрико Лабриолагийн Монгол дахь анхны бие даасан үзэсгэлэнгийн хүрээнд хамтран зохион байгуулагч Fashion Development Foundation-ийн санаачилгаар монгол гэрэл зургийн салбарын мэргэжилтнүүд, уран бүтээлчдэд зориулж туршлага солилцох сургалт долоодугаар сарын 8-ний өдөр “Secrets of creative communication” нэртэйгээр зохион байгуулагдахаар төлөвлөж байна. Мөн түүний Монголд байх хугацаанд брэнд хөгжүүлэлт, загварын зураг авалт, хөрөг зураг авах зэргээр бүтээлч хамтын ажиллагаа өрнүүлэх боломж хэн бүгдэд нээлттэй юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Японы орчин үеийн уран бүтээлчид хамтарсан үзэсгэлэнгээ толилууллаа

29/07/2025
Үзэсгэлэн Урлаг

“Их шүтээн Эзэн Чингис хаан” үзэсгэлэн дэлгэнэ

29/07/2025
Үзэсгэлэн Урлаг

Дахин давтагдашгүй 108 морин хуурын дээжээс үзэсгэлэн гаргажээ

29/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хиймэл оюунаар бүтсэн моделийн зураг нийтэлсэн “Vogue” хурцаар шүүмжлүүллээ

31/07/2025

“Осака-Кансай ЭКСПО 2025” Монголын түүх, соёлыг дэлхийд хүргэсэн Үндэсний өдөрлөгийг зохион байгуулав

31/07/2025

“Stray kids” хамтлаг “DominATE” нэртэй дэлхийг тойрсон аялан тоглолтоо өндөрлөлөө

30/07/2025

Пак Бо Гумыг БНСУ-ын аялал, жуулчлалын элчээр томилжээ

30/07/2025

Анх удаа дуурь, балет үзэх гэж буй хүмүүст зориулж 8-9 дүгээр сар хүртэл бүх тоглолтын тасалбар 50 хувь хямдарна

30/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.