Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“I love sushi” олон улсын нүүдлийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд үргэлжилж байна
Үзэсгэлэн

“I love sushi” олон улсын нүүдлийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд үргэлжилж байна

Урлаг Урлаг07/07/2025Шинэчлэгдсэн:07/07/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“I Love sushi” олон улсын нүүдлийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд үргэлжилж байна. Энэхүү үзэсгэлэн нь Япон сангийн санаачилгаар олон орноор аялан хүрч буй нүүдлийн үзэсгэлэн бөгөөд Монгол дахь Японы Элчин сайдын яамны урилгаар “Монгол арт” галерейд анх удаа дэлгэж байгаагаараа онцлог.

Үзэсгэлэн долдугаар сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Зохион байнгуулагч Япон сан нь 1972 онд байгуулагдсан цагаасаа хойш соёл урлаг, япон хэлний боловсрол, япон судлал, мэдлэгийн солилцоо гэсэн гурван үндсэн чиглэлээр дэлхий даяар олон улсын соёлын солилцоо, төсөл хөтөлбөрүүдийг цогцоор нь хэрэгжүүлсээр ирсэн аж. Энэ удаад соёл урлагийн солилцоог хөгжүүлэх шинэ санаачлагын хүрээнд япон хоол тэр дундаа олон хүний сайн мэдэх сүши хэмээх зоогийн тухай “Сүшиг мэдрэхүй” нүүдлийн үзэсгэлэнг дэлгэж байна.

2013 онд “Вашокү буюу японы уламжлалт хоолны соёл” нь ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэгдсэн бөгөөд сүши нь Японы уламжлалт хоолны гол төлөөлөлд тооцогддог бөгөөд амттай, үзэмж төгөлдөр, дээд зэргийн цэвэр, эрүүл хүнс гэдгээр алдартай. Өдгөө ч дэлхийн олон оронд сүши хэмээх нэрээрээ түгсэн байдаг. Сүшиг Зүүн өмнөд Ази, Хятадын өмнөд хэсгээс гаралтай хэмээн үздэг бөгөөд 1,000 гаруй жилийн өмнө Японд дэлгэрчээ. Ингэхдээ Японы арлын байгалийн баялаг, хүмүүсийн мэдлэг туршлага, бүтээлч чадвар, амттай хоолыг шинэхэн дээр нь идэх хүсэл нь сүшинд томоохон өөрчлөлтийг авчирсан юм. Өнөөдөр сүши гэвэл хэний ч санаанд нигиризүши буух бөгөөд одоогоос 200 орчим жилийн өмнө Эдо буюу одоогийн Токио хотод анх бий болжээ.

Сүши одоо дан ганц Японд бус дэлхий дээрх олон хүмүүсийн таашаан идэх дуртай хоолны нэг болжээ. Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь сүшиний онцгой сэтгэл татам байдлыг дүрслэн өгүүлж, түүнийг олон хүнд хүргэх явдал юм.

Mongolartgallery

MongolartgalleryMongolartgalleryMongolartgalleryMongolartgalleryMongolartgalleryMongolartgalleryMongolartgallery

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Өндөр гэгээний өв дүрслэх урлагт” тусгай үзэсгэлэн үргэлжилж байна

16/07/2025
Үзэсгэлэн Урлаг

“Монголын сайхан орон” уран бүтээлийн үзэсгэлэн үргэлжилж байна

13/07/2025
Үзэсгэлэн Урлаг

Монголчуудын XIX-XX зууны үед хэрэглэж байсан авдар дэлгэн үзүүлж байна

11/07/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

К-поп хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийгээд буй “Allday project” хамтлаг

16/07/2025

“Өндөр гэгээний өв дүрслэх урлагт” тусгай үзэсгэлэн үргэлжилж байна

16/07/2025

Дуучин Т.Ариунаа “Зүрхний буруу” хэмээх шинэ уран бүтээлээ сонсогчдодоо хүргэлээ

16/07/2025

Шинэ Харри Поттерийн зургийг анх удаа дэлгэлээ

16/07/2025

Математикийн олон улсын 70 дугаар олимпиадыг Монгол Улс зохион байгуулна

16/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.