Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Маршал Ю.Цэдэнбалын дурсгалын үзэсгэлэнг нээжээ
Үзэсгэлэн

Маршал Ю.Цэдэнбалын дурсгалын үзэсгэлэнг нээжээ

Урлаг Урлаг28/07/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Увс аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын XX зууны түүхэнд онцгой байр суурь эзэлдэг төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Маршал Юмжаагийн Цэдэнбалын амьдрал, үйл хэрэгт зориулсан дурсгалын үзэсгэлэн өнөөдөр /2025.07.28/ нээлтээ хийлээ.

Нам, төрийг 44 жилийн турш удирдсан тэрбээр Монгол Улсын тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх, улс орныг шинэчлэн хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн гавьяатай билээ.

Түүний эдэлж хэрэглэж байсан хувийн эд зүйлс, архивын ховор баримт, гэрэл зургууд болон түүхэн дурсгалууд үзэсгэлэнд дэлгэжээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, бригадын генерал Б.Баатар, аймгийн удирдлагууд болон түүх, соёлын салбарын төлөөлөл оролцож, түүний төрсөн нутгийн ард иргэдэд хүндэтгэл илэрхийллээ.

Мөн ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Төрийн хүндэт харуулын бүрэлдэхүүн ойн баярт уур амьсгал нэмж, аймгийн төв талбайд үлээвэр хөгжмийн тоглолтыг толилууллаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“The Memory of Seeing” үзэсгэлэн дэлгэлээ

03/08/2026
Үзэсгэлэн Урлаг

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей 60 жилийн ойд зориулан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн дэлгэнэ

31/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ

28/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны 25 жилийн ойгоор найруулагчаа дурсав

04/08/2026

Мадонна, Кайли Миноуг нарын хамтарсан уран бүтээл тун удахгүй сонсогчдод хүрнэ

04/08/2026

Инээдмийн жүжигчин Жимми Крикет 80 насандаа таалал төгсжээ

04/08/2026

Криштиану Роналду олон ангит кинонд дүр бүтээнэ

04/08/2026

Жүжигчин, найруулагч, зохиолч, хөгжимчин Билли Боб Торнтон 71 нас хүрлээ

04/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.