Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Унаган төрхөөрөө Орос орон” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ
Үзэсгэлэн

“Унаган төрхөөрөө Орос орон” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ

Урлаг Урлаг31/07/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бүх Оросын байгалийн их наадмын шагналт “Унаган төрхөөрөө Орос орон” үзэсгэлэн өчигдөр /2025.07.30/ Улаанбаатар зорчигч тээврийн төвийн баганат танхимд нээгдлээ. Үзэсгэлэнд Камчаткийн толгод, хойд туйлын туяа, Алтайн нуруу, цоохор ирвэс, цагаан баавгай, Алс Дорнодын ирвэс, Байгаль-Амарын төмөр зам зэрэг Оросын ховор амьтад, үзэсгэлэнт газруудыг харуулсан гэрэл зургуудыг дэлгэн үзүүлжээ.

“Унаган төрхөөрөө Орос орон” үзэсгэлэнг 2014 оноос хойш жил бүр Москва хотноо зохион байгуулж, гэрэл зурагчдын авсан байгаль, зэрлэг ан амьтдын шилдэг зургуудыг дэлгэн үзүүлдэг уламжлалтай.

Өнгөрсөн хугацаанд уг үзэсгэлэнг дэлхийн 75 орны 4 сая гаруй хүн үзжээ.

Энэхүү үзэсгэлэн нь төмөр замчдын баярын өдрийн босгон дээр “Оросын төмөр замууд” НХН, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа юм. Үзэсгэлэнд “Оросын төмөр замууд” НХН-ийн ажилтнуудын авсан зургууд ч багтсан байна.

Үзэсгэлэнгийн нээлтэд УБТЗ-ын 1-р орлогч дарга О.А.Казаков тэргүүтэй УБТЗ-ын зарим удирдлага болон Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны зөвлөх бөгөөд “Россотрудничества” байгууллагын төлөөлөгчийн газрын тэргүүн хатагтай В.В.Кильпякова, “Унаган төрхөөрөө Орос орон” үзэсгэлэнг зохион байгуулагч, “Экологийн төслүүд” компанийн ерөнхий захирал Э.Л.Худорожков зэрэг албаны хүмүүс оролцлоо.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Зүймэл үйлүүд” үзэсгэлэн олны хүртээл болж байна

25/11/2025
Үзэсгэлэн Урлаг

“Мөнх тэнгэрийн бичиг-2025” 14 дэх удаагийн үзэсгэлэнг нээлээ

24/11/2025
Үзэсгэлэн Урлаг

Г.Мөнхболорын “Зүймэл үйлүүд” долоо дахь бие даасан үзэсгэлэн нээнэ

21/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

III Филипп хааны ховор алтан зоосыг үнэ хаялцуулжээ

26/11/2025

“Тоглоомын түүх” хүүхэлдэйн киноны тавдугаар ангид тоглоомууд электрон төхөөрөмжтэй өрсөлдөнө

26/11/2025

“Алтаргана-2026” наадамд шинээр хоёр төрөл нэмэгдэнэ

26/11/2025

Цоодолын Хулан: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон

26/11/2025

Ахмад жүжигчин Б.Даваасүрэн Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

26/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.