Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“MEMBER ARTISTS” гишүүн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн нээлтээ хийнэ
Үзэсгэлэн

“MEMBER ARTISTS” гишүүн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн нээлтээ хийнэ

Урлаг Урлаг25/03/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
MEMBER_ARTIST_exhibition5900564472014-03-25-16-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Blue Moon арт галерей нь уран бүтээлчдийг дэмжин ажиллаж тэдний уран бүтээлийг  олон нийтэд таниулан сурталчлах, уран бүтээлчдийн идэвхийг нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллаж, 50 гаруй гишүүн уран бүтээлчидтэй болоод байна. Гишүүн уран бүтээлчдийн бие даасан үзэсгэлэн, менежмент болон маркетингийг бүрэн хариуцан ажилладаг.

Мөн  галерейн  үйл ажиллагааны гол зорилгын нэг бол урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаалыг нэмэгдүүлэх уран бүтээлчид болон урлагт хайртай хүмүүсийг холбох явдал юм.  Уг зорилгын хүрээнд  үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “ТАНЫ ТАТАЛБАР ЗУРАГ-2” нээлттэй өдөрлөг зохион байгуулж Blue Moon арт галерейн гишүүн уран бүтээлчид оролцож тухайн өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүмүүсийн дүр төрх, хөдөлгөөны донжыг таталбар зургаар илэрхийлнэ.

Энэхүү үзэсэгэлэнд Blue Moon арт галерейн гишүүн уран бүтээлчдээс өөр өөрсдийн арга барил, өнгө аястай 30 гаруй уран бүтээлчийн 60 орчим бүтээл дэлгэгдэж байна.

“Таны таталбар зураг-2” нээлттэй өдөрлөг нь уран бүтээлчдийг дэмжих, уран бүтээлчид болон урлагт хайртай хүмүүсийг холбож урлагийн тухай яриа өрнүүлсэн ээлжит урлагийн  өдрийг урлагт хайртай та бүхэндээ Blue Moon арт галерейн орон зайд бүрдүүлж өгч байгаа юм.

Энэ удаагийн өдөрлөгийн үеэр олны танил хүмүүсийг урьж өөрийн биеэр натур болгон оролцуулах ба нийт өдөрлөгт ирсэн уран бүтээлчдийн дунд таталбар зургийн тэмцээн зохион байгуулж, урамшуулах болно.

Урлагт хайртай та бүхэнд олон сэтгэл татам үзэсгэлэн, арга  хэмжээг таны оюуны тааланд өргөн барьсаар байна. 

Уг үзэсгэлэн 2014 оны 03-р сарын 29-ны 12:00-15:00 “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 89806021, 88773410  дугаарын утсаар лавлана уу.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Монгол зургийн орчин үеийн сэтгэлгээний онцлогийг харуулсан “Best of Mongol zurag” үзэсгэлэнг нээв

23/03/2026
Утга зохиол Урлаг

Р.Чойномын дуу хоолойг магнитофонд бичсэн бичлэг “Өд” санд хадгалагдаж байна

20/03/2026
Үзэсгэлэн Урлаг

Зураач Ө.Гандуламын “Нуугдсан цэцэгс” үзэсгэлэн энэ сарын 24-нд өндөрлөнө

18/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

T.O.P бүрэн хэмжээний соло цомгоороо эргэн ирнэ

23/03/2026

“Dune” киноны гуравдугаар анги арванхоёрдугаар сарын 18-нд нээлтээ хийнэ

23/03/2026

Дитер Болены концертуудыг цуцалжээ

23/03/2026

Монголын говиос нэн ховор бичил хөхтөн амьтны яс олджээ

23/03/2026

“Хурд” хамтлаг Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн мюзиклийг толилуулна

23/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.