Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Монголын байгалийг өнгөөр урласан “Хүрээлэн буй Хязгааргүй” үзэсгэлэн
Үзэсгэлэн

Монголын байгалийг өнгөөр урласан “Хүрээлэн буй Хязгааргүй” үзэсгэлэн

Урлаг Урлаг31/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үзэсгэлэнд Төрийн соёрхолт, ардын зураач До.Болд, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Нарангэрэл, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Төмөрбаатар, Монгол Улсаас Герман улсад суугаа соёлын элч, зураач Ц.Ган-Эрдэнэ, СТА зураач С.Базарваань, барималч Т.Даваасамбуу нарын уран бүтээлчдийн 90 гаруй бүтээлийг дэлгэжээ.

HUE ART галерейн гүйцэтгэх захирал, зураач Б.Батжин,  бид өнгөрсөн зургаадугаар сард олон улсын стандартад нийцүүлэн, Монголдоо жишиг болохуйц том галерей байгуулсан. Шилдэг уран зураач, урлан бүтээгчдийн бүтээлийг мэргэжлийн түвшинд хадгалж, худалдаалж, мөн нийтэд дэлгэж байна.

Он жил, цаг хугацаа өнгөрөх тусам уран бүтээлийн үнэ цэн нэмэгддэг. Тэр ч утгаар сайн уран бүтээлийг хадгалж, олонд таниулах нь чухал ач холбогдолтой. Олон улсын жишгийн дагуу бид кассетин ханануудад зургаа хадгалж байна. Зургийг давхарлаж хадгалбал гэмтэнэ,чийгтэй, нартай газар хадгалах нь бүтээлийн насжилтад сөргөөр нөлөөлдөг. Тийм учраас сайн уран бүтээлийг зохих ёсоор хадгалж нийгмийн соёл, хариуцлагын хүрээнд олон нийтэд хүртээн ажиллаж байна.

Энэ удаагийн “Хүрээлэн буй Хязгааргүй” үзэсгэлэнд гурван үеийн төлөөлөл болсон шилдэг зураач, барималчид өнгөний тоглолт хийж бүтээлээ дэлгэлээ.

Бид цаашид сар бүр чанартай нэг үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй. Есдүгээр сард Увс аймгаас төрсөн уран бүтээлчдийн үзэсгэлэнг толилуулна гэв.

Бодит реалист зураг, орчин үеийн абстракт, модерн чиглэлийн бүтээл, баримал зэрэг төрөл бүрийн урсгалыг нэг дор багтаасан тус үзэсгэлэн есдүгээр сарын 18-ныг хүртэл үргэлжлэх аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн дэлгэлээ

24/06/2026
Үзэсгэлэн Урлаг

Ж.Мөнхцэцэг “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэнгээ дэлгэлээ

23/06/2026
Үзэсгэлэн Урлаг

ФОТО: “Цаг хугацааны өнгө” үзэсгэлэнгээс

23/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнийн төрсөн өдөр

29/06/2026

“Ami’s Piano School”-ийн таван жилийн гала концерт боллоо

29/06/2026

Дэлхийн шилдэг хүүхдийн зохиолууд монгол хэлээр гарах боломж нээгдлээ

29/06/2026

Брюссельд болсон “Нүүдэлчин” наадам монгол хүүхдүүдийн эх хэл, өв соёлын дархлааг дэмжихэд чиглэлээ

29/06/2026

Даншиг наадмын цам харайх ёслолын төгсгөлд сор залав

29/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.