Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Шавраас дижитал хүртэл” үзэсгэлэн нээлээ
Үзэсгэлэн

“Шавраас дижитал хүртэл” үзэсгэлэн нээлээ

Урлаг Урлаг08/09/2025Шинэчлэгдсэн:08/09/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Уран бүтээлч Ганбатын Логийраз нь сүүлийн гуч гаруй жилийн турш баримал болон гурван хэмжээст баримал, дижитал,орчин үеийн урлагийн чиглэлээр Монгол, Норвеги, Швед улсад суралцаж багшилж, олон улсад үзэсгэлэнгээ дэлгэн үзүүлсээр байна. Өнгөрсөн арав гаран жил хийсэн бүтээлүүд нь уламжлалт баримал, шүтээн зургийг дижитал технологи бүхий гурван хэмжээст арга барилаар бүтээгджээ. Түүний “Манал” (1997 он) бүтээлээс хойш туурвисан шавар баримлаас эхлээд өнөөг хүртэл 3d техник хэрэглэн бүтээсэн “Буддагийн толгой” (2025) хүртэлх бүтээлч аяллын түүхийг энэ үзэсгэлэнгээр дамжуулан хүргэж байна.

Г.Логийраз нь уран баримлаар 1992-1996 онд “Ногоон морь” орчин үеийн урлагийн сургуульд суралцсан бөгөөд түүний уран бүтээлийн намтар баялаг бөгөөд сонирхолтой.

Түүний буддын урлагтай холбогдсон нэгэн түүхийг энд толлиллуулваас, тэрбээр өнө эртний уламжлалтай буддын урлагийг ойлгож суралцахын тулд 1997 онд Бакула ринбүчигийн “Бэтүб” хийдэд шавилан сууж бурханы сургаал, гүн ухааны чиглэлээр суралцаж байв, Улмаар уламжлалт бурханы баримал бүтээх явц, тиг хэмжээний онол түүнийг хэрхэн бүтээхэд бие даан суралцаж хожим 2011 онд Непал улсад очиж орчин үеийн танка буюу бурхан зургийн этгээд хосолмолыг бүтээсэн түүхтэй. Анх урлагийн сургуульд суралцсанаас хойш буддын урлагийг модерн агуулгатай хослуулах нь түүний эхний зорилт байлаа. Энд ч бас тэр зорилго тэмүүлэлдээхөтлөгдөн бүтээсэн өөрөө өөрөөсөө дахин дахин суралцсан түүний бүтээлүүдийг бид үзэж байна. Энэ сэдвээр тэр бээр бүх төрлийн материал, холимог аргуудыг туршиц болгон хэрэглэж ирсэн ба 2008 онд “Шведийн Рояль” академид суралцаж, багшлах үед нь түүний зорилго нь биеллээ олжээ.

Зөвхөн шавар, цаасан шуумлын төрлөөр ажиллах нь хангалттай биш байлаа. Харин ирээдүйд хэрхэн ажиллаж урлагийн бүтээл туурвих талаар эргэцүүлэл нь түүний гурван хэмжээст 3D баримал, хиймэл оюун ухааны хамтын туршлагуудыг эхлүүлжээ.

“Шавраас Дижитал хүртэл” үзэсгэлэнд уран бүтээлчийн бүтээлийн замналын гурван цаг үеийг төлөөлсөн бүтээлүүд дэлгэгдэж буй. Үзэсгэлэн есдүгээр сарын 14-нийг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.

May be an image of 7 people and saxophone

May be an image of 3 people

May be pop art of 3 people and text

May be an image of 5 people

May be art of 2 people

May be art

May be art

May be art of 2 people

No photo description available.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Гурван жил завсарласан “Алтан бийр” үзэсгэлэн нээлтээ хийлээ

29/05/2026
Үзэсгэлэн Урлаг

Уран бүтээлч Ц.Солонго “Thread” уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэлээ

28/05/2026
Үзэсгэлэн Урлаг

“Тэсгэл” үзэсгэлэн энэ сарыг дуустал үргэлжилнэ

26/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Царцаа Намжил” жүжгийн дүрүүд

30/05/2026

Б.Нарандэлгэр: Монголын уламжлалт хэл хуурын музей байгуулахаар ажиллаж байна

30/05/2026

Төв талбайд “Хаки”, Хүй долоон худагт “Монгол хүү” нэртэй хүүхдийн баяр болно

30/05/2026

BTS-ийн Жонгүг инстаграмаас хэсэг алга болов

29/05/2026

Тейлор Свифтийн тоглолт дээр террорист халдлага үйлдэх гэсэн эрэгтэй 15 жил хорих ял сонсжээ

29/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.