Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг” үзэсгэлэнг дахин дэлгэнэ
Үзэсгэлэн

“Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг” үзэсгэлэнг дахин дэлгэнэ

Урлаг Урлаг02/10/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Монгол арт” галерей “Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг (XVIII-XX зууны эхэн үе)” үзэсгэлэнг Гандантэгчэнлин хийдтэй хамтран дахин дэлгэх гэж байна.

Үзэсгэлэн аравдугаар сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

“Museum der Kulturen Basel” буюу Швейцар Улсын Базел хотын Соёлын музей зэрэг гадна, дотны музей, архивын сан хөмрөг, хувийн цуглуулагчдад хадгалагдаж буй Богдын хүрээ хотыг харуулсан нийт 30 шахам монгол зургийн бүтээлийг нэгдсэн байдлаар дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой.

ХVIII-ХХ зууны эхэн үед холбогдох Богдын хүрээний бүтэц, зохион байгуулалт, түүхэн үйл явдал, баяр наадам, төрийн ёслолыг дүрсэлсэн энэхүү бүтээлүүдээр дамжуулан Богдын хүрээ ямар хот байсан, монгол зурагт хэрхэн дүрслэгдсэн, эдгээр бүтээлүүд ямар үнэ цэнтэй зэргийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм.

Тус үзэсгэлэнгийн үеэр онцлох бүтээлээр 1870-аад оны үед Богдын ордны зураачийн зурсан “Их хүрээ хот” хэмээх шинээр олдсон монгол зургийн хуулбар зургийг үзүүлэх ба “Монгол Арт” галерейн зураач, Монголын урчуудын эвлэлийн гишүүн Ц.Оюун-Эрдэнэ дөрвөн жилийн хугацаанд бүтээж, мөн сүүлийн гурван жил Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаярын хамт түүх, зураг урлалын судалгааг хийж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Монголчуудын хувцас, эд өлгийн холбогдолтой 100 гаруй үзмэрийг дэлгэв

16/12/2025
Үзэсгэлэн Урлаг

“Монголчуудын уламжлалт хувцас, гоё чимэглэл” үзэсгэлэнг нээнэ

12/12/2025
Үзэсгэлэн Урлаг

Гурван мянган жилийн өмнө зосоор зурсан зургуудыг сэргээн тодруулжээ

09/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр дуучин Ноён Бондгорын мэндэлсэн өдөр тохиож байна

17/12/2025

Залуучуудын “ДАКАР-2026” олимпын медалийн загварын ялагч тодров

17/12/2025

“Чингис хаан” үндэсний музей дэлхийд алдартай шинжлэх ухааны хэвлэлийн газартай хамтарна

17/12/2025

Бристолийн музейн цуглуулгаас 600 үзмэр хулгайлагджээ

17/12/2025

Ирэх онд “Gemini” хиймэл оюуныг iPhone, iPad-д нэвтрүүлнэ

17/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.