Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Зураач Т.Хулангийн Б.Шарав агсны гэгээн дурсгалд зориулсан “Эгшигт хүрдэн” үзэсгэлэн дэлгэгдэж байна
Үзэсгэлэн

Зураач Т.Хулангийн Б.Шарав агсны гэгээн дурсгалд зориулсан “Эгшигт хүрдэн” үзэсгэлэн дэлгэгдэж байна

Урлаг Урлаг06/10/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зураач Т.Хулангийн график бүтээлийн “Эгшигт хүрдэн” үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд аравдугаар сарын 3-6-нд олны хүртээл болж байна. Т.Хулан ийнхүү уран бүтээлийн 16 дахь үзэсгэлэнгээ үзэгчдэд хүргэж буй бөгөөд энэ удаа байгалийн судалбар болон хөгжмийн ая эгшгээс төрүүлсэн бүтээлүүдээ үзүүлж буй юм.

Тэрбээр аялж, байгалийн сайхныг бахдан байхад эсвэл сайхан хөгжим сонсож, хөгжмийн зохиолчийн бодол, хүсэл, тэмүүллийг мэдэрч, тэмтрэх ахуйд сэтгэл оюунд бүтээлийн үр соёлдог гэж үздэг.

Зураач “Эгшигт хүрдэн” хэмээн нэрийдсэн энэхүү үзэсгэлэндээ үзэсгэлэнт Орос орон, тэр дундаа нийслэл Москва болон эртний нийслэл Санкт-Петербург, улмаар Хар далайн эргийн, олон хэлийн үндэстэн зорин цугладаг Сочи хотуудаар аялах үедээ төрүүлсэн зургуудаа болон агуу хөгжмийн зохиолч Б.Шаравын хэд хэдэн зохиолын агуулгаас сэдэвлэсэн бүтээлүүдээ толилуулж байна.

Т.Хулан энэхүү үзэсгэлэнгээ өнгөрсөн сарын эхээр Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд болсон Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Чингис хааны одонт Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит “Сэрсэн тал” дуу, хөгжмийн гуравдугаар наадмын үеэр “Шарав сан”-тай хамтран гаргасан бол дээрх хугацаанд нийслэлийн үзэгчид, уран зураг сонирхогчдын хүртээл болгож байна.

Зураач үзэсгэлэнгээ “Эгшигт хүрдэн” хэмээсний учрыг тайлбарлахдаа “Хүмүүний хорвоод хөгжмийн ая, эгшигт дурласан, татагдан уярсан хүн бүрийн амьдралд өөр, өөрийн хөг эгшиг буй, хүмүүн тэрхүү хөг эгшигт уялдан, сүлэлдэж байдгаас хорвоог харах өнцөг нь ондоо, ондоо байдаг болов уу. Иймд аялгуу, эгшигт уярсан хөг, эгшгийн хүрд, хүрдэн эргэсээр өөрт буусан сайхан мэдрэмжид хоногшсон уран бүтээлүүдээ олон нийтэд дэлгэн танилцуулж байгаадаа баяртай байна” гэсэн юм. Тийм ээ, хүн бүрийн сэтгэлд, амьдралд эгшиг оршсон хүрд, хүрдэн эргэсээр л …

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ

28/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Stars in Mongolia and Japan” олон улсын соёлын солилцооны үзэсгэлэн нээлтээ хийлээ

28/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Сүүлчийн зүүд” хамтарсан үзэсгэлэн гарч байна

26/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Comic-Con 2026” наадмаас

28/07/2026

Чарли XCX-ийн хөргийг Үндэсний хөрөг зургийн галерей худалдан авчээ

28/07/2026

“Одиссей” киноны хууль бус хуулбарыг 2 сая хүн үзэж амжжээ

28/07/2026

Реппер D4vd-ийн “Apple Music” хуудас аллагын хэргийн шүүх ажиллагааны үеэр хакердуулжээ

28/07/2026

“Roxette” хамтлаг Хойд Америкт хийх 40 жилийн ойн аялан тоглолтоо цуцаллаа

28/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.