Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Гурван цагийн өнгө төрх” /1845-1935-2025/ гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ
Үзэсгэлэн

“Гурван цагийн өнгө төрх” /1845-1935-2025/ гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ

Урлаг Урлаг09/10/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооноос Монгол Улсад гэрэл зургийн алба байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан “Гурван цагийн өнгө төрх” /1845-1935-2025/ гэрэл зургийн үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн нэг давхрын тусгай үзүүллэгийн танхимд (2025.10.09) дэлгэгдлээ.

Энэхүү үзэсгэлэнгээр монголын гэрэл зургийн хөгжлийн онцлох гурван цаг үеийн бүтээлүүдээс сонгон бүлэглэж, анхны гэрэл зурагчид болох М.Гомбожав, Н.Чойжинням, Ц.Дагдандорж тэргүүтэй 10 гаруй уран бүтээлчдийн бүтээлүүдийг гаргаснаараа онцлог байв.

Мөн энэ өдөр “Монголын гэрэл зургийн үүсэл хөгжил-90 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хамтатган зохион байгуулж итгэлүүд тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.

Уг эрдэм шинжилгээний хуралд Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун оролцож “Гэрэл зураг монголын түүхийг судлах эх сурвалж болох нь” илтгэлдээ “Монголын түүхийн судалгаанд нэгэн эх сурвалж нь түүхэн гэрэл зургууд болж тэр нь орчин үеийн түүхтэй шууд уялддаг. Монголчуудын тухай дэлхийн улс оронд буй гэрэл зургууд нь Монголын түүхийг судлах чухал эх сурвалж болдог. Монголчуудын тухай хуучин гэрэл зургийг эрж хайх, судалгааны эргэлтэд оруулах, ном бүтээл гаргах ажлыг цогцоор нь явуулахад Монголын гэрэл зурагчид мэргэжлийн түүхчдийн хамтын ажиллагаа чухал байна.

Тиймээс гэрэл зургийг түүхийн эх сурвалж болгох, зургийн түүхийг судлах цогц судалгааг эхлүүлэх нь зөв гэдгийг онцлов. Мөн Монголын түүхийг судлах “Түүхэн гэрэл зураг”-ийн бие даасан судалгаа бий болгож чадварлаг мэргэжилтнүүд томоохон хэмжээний сан хөмрөг, цахим мэдээллийн сан буюу цахим тээгчийн бүртгэл үүсгэх бүрэн боломж буйг тодотгов.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Гурван жил завсарласан “Алтан бийр” үзэсгэлэн нээлтээ хийлээ

29/05/2026
Үзэсгэлэн Урлаг

Уран бүтээлч Ц.Солонго “Thread” уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэлээ

28/05/2026
Үзэсгэлэн Урлаг

“Тэсгэл” үзэсгэлэн энэ сарыг дуустал үргэлжилнэ

26/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

IU-г доромжилж сэтгэгдэл бичсэн иргэн тэнсэн харгалзах ял авчээ

01/06/2026

Сталины дарсны цуглуулгыг дуудлагаар худалдаална

01/06/2026

“Backrooms “ кино албан ёсоор нээлтээ хийлээ

01/06/2026

BTS хамтлаг 15 удаагийн тоглолтоороо 840 мянган үзэгчийг татжээ

01/06/2026

Артур хааны тухай гар бичмэлийг дуудлагаар худалдана

01/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.