Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“40 GHZ” үзэсгэлэнгээр орон зайд бүтээсэн эрчим, энерги, дурсамжийн нэгтгэлийг мэдэрнэ
Үзэсгэлэн

“40 GHZ” үзэсгэлэнгээр орон зайд бүтээсэн эрчим, энерги, дурсамжийн нэгтгэлийг мэдэрнэ

Урлаг Урлаг10/10/2025Шинэчлэгдсэн:10/10/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

40 GHZ Бий контемпорари арт галерейн таван жилийн ойн тусгай үзэсгэлэн олны хүртээл болж байна.

Тус галерей нь 2020 онд байгуулж, таван жилийн хугацаанд 80 үзэсгэлэн зохион байгуулснаас 40 нь бие даасан уран бүтээлчийн үзэсгэлэн, 40 нь олон нийтийн хамтын төсөл үзэсгэлэн байв. Эдгээр 40 бие даасан үзэсгэлэн нь өөр өөрийн гэсэн өнгө төрх, материал, үзэл санаагаар ялгарч, урлагийн олон давтамжийг бий болгожээ. Энэ утгаараа ойн үзэсгэлэнгээ “40 GHz” гэж нэрлэсэн байна.

“40 GHz” нь өнгөрсөн таван жилийн хугацаанд галерейн орон зайд бүтээсэн эрчим, энерги, дурсамжийг нэгтгэн харуулж байна. Энэ бол уран бүтээлч бүрийн өөр өөр давтамж, сэтгэл, өнгө аясыг нэг долгион дээр уулзуулсан үзэсгэлэн юм. “40 GHz” бол тоон утга биш, урлагийн давтамжийг илэрхийлсэн нэр. “40” нь өнгөрсөн таван жилийн хугацаанд зохион байгуулсан 40 бие даасан үзэсгэлэнг бэлгэддэж, “GHz” нь бүтээлч энерги, уран бүтээлчид ба үзэгчдийн хооронд үүсэх долгион, холбоог илэрхийлж байна. Энэхүү үзэсгэлэн урлагийн давтамжид холбогдох орон зайг бий болгож буй.

Үзэсгэлэнд залуу дунд ахмад үе үеийн уран бүтээлчдийн уран зураг, монгол зураг, хүрэл болон зөөлөн баримал, уран дархан, керамик, гэрэл зураг, график, өрөг болон холимог техникийн ажлуудаас бүрдсэн 40 гаруй галерейн цуглуулгийн уран бүтээлүүдээс бүрдэж байна.

Тус үзэсгэлэн энэ аравдугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“ХААН” галерейд үзэсгэлэн гаргах уран бүтээлчдийн төслийг сонгон шалгаруулна

26/02/2026
Үзэсгэлэн Урлаг

“Шинэ цас” үзэсгэлэнг 19 дэх жилдээ нээв

25/02/2026
Үзэсгэлэн Урлаг

Атлантад дэлгэсэн орчин үеийн монгол зураг

24/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн дүрслэх урлагийн олимп ба Монголын оролцоо

26/02/2026

Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбилэг, найруулагч Б.Тамир нарын ХОРШИЛ

26/02/2026

“ХААН” галерейд үзэсгэлэн гаргах уран бүтээлчдийн төслийг сонгон шалгаруулна

26/02/2026

“Британи дахь монголын түүх, соёлын өв” номын нээлт болов

26/02/2026

Далай Чойнхор вангийн нарийн ур хийцтэй домбо Архангай аймгийн угсаатны зүйн музейд хадгалагдаж байна

26/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.