Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Хээ угалз судлаач, уран бүтээлч П.Содгэрэл “Самсара” үзэсгэлэнгээ “Лхам” галерейд толилуулж байна
Үзэсгэлэн

Хээ угалз судлаач, уран бүтээлч П.Содгэрэл “Самсара” үзэсгэлэнгээ “Лхам” галерейд толилуулж байна

Урлаг Урлаг17/10/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Лхам” галерейн ээлжит үзэсгэлэн болох “Самсара” нь Чинхуа их сургуулийн доктор, хээ угалз судлаач, уран бүтээлч П.Содгэрэлийн Монгол дахь анхны бие даасан үзэсгэлэн юм.

Энэхүү үзэсгэлэнгээрээ дамжуулан П.Содгэрэл нь олон зууны турш хадгалагдан ирсэн нүүдэлчдийн өв соёлын бэлэг тэмдэг болох хээ угалзыг орчин үеийн урлагт хувирган дүрсэлсэн бүтээлүүдээ толилуулж байна.

П.Содгэрэл нь 3,500 гаруй жилийн өмнөөс үүдэлтэй буган чулуунуудыг судлахад олон жилийг зарцуулсан бөгөөд тэдгээрийн дүрслэл, сүнслэг бэлгэдлийг орчин үеийн уран бүтээлд амилуулахыг эрэлхийлдэг уран бүтээлч юм. “Самсара” үзэсгэлэнд тэрээр эдгээр өв уламжлалт хээ угалзыг орчин үеийн урлагийн бие даасан төрөл хэмээн харуулж, эдгээр нь хэрхэн соёлын дурсамж холбоо төдийгүй гүн агуулга концепц аль алиныг агуулж тээж байдгийг сануулжээ.

Уран бүтээлч П.Содгэрэлийн энэхүү үзэсгэлэн нь өв соёлыг зөвхөн хадгалах бус, урлагийн хэлээр хэрхэн хөрвүүлж, баяжуулж, задалж, хувиргаж болохыг харуулж буй бас нэгэн жишээ юм. Түүний бүтээлүүд нь үзэгчдэд өв соёл, өвөг дээдсийн залгамж, хүн байгалийн холбоо, цаг хугацааны урсгал, амьдралын тасаршгүй мөчлөг зэрэг сэдвүүдийг өдөөн, эргэцүүлэл төрүүлэхийн зэрэгцээ түүгээр дамжуулан урлаг, хээ угалзын гүн мөн чанарыг дахин асуудаг.

Энэхүү үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 10 хүртэл гарах бөгөөд үзэсгэлэнтэй холбогдуулан уран бүтээлч П.Содгэрэлийн “Artist Talk” уран бүтээлийн яриа аравдугаар сарын 20-ны Даваа гарагт 18:30 цагт Лхам галерейн үзэсгэлэнгийн танхимд болох болно.

Тус ярианы үеэр П.Содгэрэл өөрийн уран бүтээлийн замнал, хээ угалз – буган хээний судалгаа болон Самсара үзэсгэлэнгээр хүргэж буй уран бүтээлчийн үзэл санаагаа дэлгэж, үзэгчид, урлагт дурлагсадтай халуун дотно яриа өрнүүлэх юм. Уг арга хэмжээ нь олон нийтэд нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Монгол дархчуудын ухаан, мэлмий, гарын ураар бүтээсэн шилмэл 205 бүтээлийг дэлгэлээ

09/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Монгол наадам: Морин эрдэнэ” үзэсгэлэнд адууны соёлтой холбоотой археологийн ховор олдворуудыг дэлгэжээ

08/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Now Art 2026” үзэсгэлэн дэлгэлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

IU, И Жон Сок нар дөрвөн жилийн харилцаандаа цэг тавьжээ

14/07/2026

“Дисней”-н “Tangled” уран сайхны киноны зураг авалт Испанид албан ёсоор эхэлжээ

14/07/2026

Z үеийнхний “Thrift” соёл 393 тэрбум ам.долларын зах зээлийг бүтээнэ

14/07/2026

“Тайга” хөгжмийн фестиваль өнөөдрөөс энэ сарын 17-ныг дуустал үргэлжилнэ

14/07/2026

“The Odyssey” кино “Оскар”-ын гол өрсөлдөгчөөр нэрлэгдэж эхэллээ

14/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.