Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн угсаатны зүйн судалгааны өвийг дэлгэлээ
Үзэсгэлэн

Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн угсаатны зүйн судалгааны өвийг дэлгэлээ

Урлаг Урлаг25/10/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, Төрийн шагналт, Ардын зураач, угсаатны зүйч Ү.Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Амар аясгалан” уран бүтээлийн үзэсгэлэнг Уран зургийн галерейд өчигдөр /2025.10.24/ нээлээ.

Монголын уран зургийн хөгжилд гүн ул мөр үлдээсэн зураачийн ур ухаан, өв уламжлалыг олон нийтэд таниулах зорилготой тус үзэсгэлэнд Монголын уран зургийн галерейн сан хөмрөг болон Ү.Ядамсүрэн сангийн архивт хадгалж буй ховор бүтээлүүд, шашны зан үйл болон угсаатны зүйн судалгааны ажлууд мөн зураачийн эдэлж хэрэглэж байсан хувийн эд зүйлсийн 80 гаруй бүтээлийг дэлгэн үзүүлжээ.

Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит Дүрслэх урлаг, дизайны “Анима” сургуулийн захирал, зураач Я.Булган ярихдаа, “Манай аавын уран бүтээлд монгол зураг, зээгт наамал, угсаатны зүйн судалгаа чухал байр суурь эзэлдэг. Үзэсгэлэнд галерейн сан хөмрөгт хадгалж, өмнө нь олон нийтэд дэлгэж байгаагүй 17 бүтээлийг үзүүлж байна. Мөн гэр бүл, үр хүүхдийнх нь хадгалж байсан бүтээлүүд, хувцас хэрэглэл, хувийн эд зүйлс багтсан. Үүнээс гадна түүний угсаатны зүйн судалгааны таван цомгийн эх бүтээл, гар зураг, эскиз, “Өвгөн хуурч”-ийн анхны ноорог зэрэг ховор үзмэрүүдийг анх удаа олонд дэлгэлээ. Үзэсгэлэнгийн гол зорилго нь Ядамсүрэнгийн угсаатны зүйч, судлаачийн өвийг онцлон харуулахад оршиж байна. Энэ үзэсгэлэнгээр бид агуу зураачийнхаа уран бүтээлийг олон нийтэд дахин таниулж, түүний үлдээсэн өв соёлыг шинэ үеийнхэн ойлгож, судлах боломж бүрдүүлж байна” гэв.

Ташрамд дурдахад, “Амар аясгалан” хэмээн нэрлэсэн нь Амар өнө мөнхийн сүнсний амирлангуй хийгээд аясгалан дагшин байгаль, өнгө будаг, хөг аялгуу, амь амьсгал бүгдийн төгс зохилдол гэсэн утгатай ажээ.

Тус үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Сурагч Б.Отгонбаатар “Урлахуй” үзэсгэлэнгээ дэлгэлээ

21/04/2026
Үзэсгэлэн Урлаг

Олон улсын хятад хэлний өдөрт зориулж уран бичлэг, дүрслэх урлагийн үзэсгэлэнг нээв

21/04/2026
Үзэсгэлэн Урлаг

Зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ

20/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Эхнэрийн урхи” киноны жүжигчин Жон Эй Ри Монголд хоёр удаа ирж буяны үйлс хийгээд явжээ

21/04/2026

Киану Ривзийн анхны роман Японы шагналд нэр дэвшлээ

21/04/2026

“Elden Ring” тоглоомоос сэдэвлэсэн кино 2028 онд гарна

21/04/2026

Уг Такёны хуримын урилгын үг фэнүүдийн дунд шууд шуугиан тарив

21/04/2026

Б.Сарантуяа Төв цэнгэлдэхэд тоглож, Монголын урлагийн түүхэнд бичигдэх үдшийг бүтээнэ

21/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.