Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач С.Борхүүгийн “Домог амилсан говь” үзэсгэлэнг дэлгэлээ
Үзэсгэлэн

Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач С.Борхүүгийн “Домог амилсан говь” үзэсгэлэнг дэлгэлээ

Урлаг Урлаг03/11/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач С.Борхүүгийн “Домог амилсан говь” үзэсгэлэнг “Монгол арт” галерейд өнгөрсөн бямба гараг /2025.11.01/-т дэлгэлээ.

Уг үзэсгэлэнд С.Борхүү агсны 40 гаруй бүтээл, түүний хүү, МУЭ-ийн гишүүн, зураач Б.Чулуунбаатарын 20 гаруй уран бүтээлүүдийг хамтатган дэлгэж буй юм.

С.Борхүү агсан хүүгийн хамт 20 гаруй жилийн турш судалбар зургийн аяллууд хийж, нутагтаа уран зураг, Монгол зургийн үзэсгэлэнгүүдийг зохион байгуулж, мөн Монголын анхны элсэн баримлын бүтээлүүдийг туурвиж байв.

1951 онд Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн тэрээр аймаг, орон нутгийн урлагийн салбарт үнэт хувь нэмэр оруулсан зураач байсан бөгөөд “Бидний бага нас” бүтээл нь Монголын Уран Зургийн Галерейд хадгалагдаж, “Миний сайхан ээж”, “Монголын үнэн”, “Фронтод өгөх бэлэг” зэрэг бүтээлүүдээрээ Монголын уран зурагт өөрийн мөрөө үлдээсэн билээ.

“Домог амилсан говь” үзэсгэлэн говийн гайхамшигт байгаль, ард түмний дүр төрх, уламжлал, үлгэр домгийг дахин амилуулан уран зургийн хэлээр хүүрнэх болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Залуу уран бүтээлчдийн “Хотын чимээ” үзэсгэлэн наймдугаар сарын 30-ныг дуустал үзэгчдийн хүртээл болно

23/08/2026
Үзэсгэлэн Урлаг

“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн дэлгэлээ

20/08/2026
Үзэсгэлэн Урлаг

“Дотор тэнгэр” үзэсгэлэн “Тэнгэрийн зөн”-гөөр үргэлжилнэ

18/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Роберт Паттинсоны “Primetime” киноны урьдчилсан үзвэр нууцлалын гэрээнд гарын үсэг зуруулж байна

23/08/2026

Жейкоб Элорди Жеймс Бондын дүрийн шалгаруулалтын талаар асуултыг булзааруулав

23/08/2026

“Coco” хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги гарна

23/08/2026

“Маша ба Баавгай” хүүхэлдэйн кинонд хориг тавилаа

23/08/2026

Залуу уран бүтээлчдийн “Хотын чимээ” үзэсгэлэн наймдугаар сарын 30-ныг дуустал үзэгчдийн хүртээл болно

23/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.