Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” үзэсгэлэнг Богд хааны ордон музейд нээнэ
Үзэсгэлэн

“Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” үзэсгэлэнг Богд хааны ордон музейд нээнэ

Урлаг Урлаг13/11/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” үзэсгэлэнг Богд хааны ордон музейд энэ сарын 14-нд нээнэ.

Түүний хувьд Монгол төдийгүй дэлхийн урлагийн түүхэнд шинэ хуудас нээсэн Өндөр гэгээн Занабазарын мутрын бүтээлүүдийг орчин цагийн шаазан урлалаар дахин амилуулж, “Их Монгол төсөл”-тэй хамтран уламжлалт дэг сургуулийн үнэ цэн, гоо зүй, соёлын өвийг түгээн дэлгэрүүлж байна. Намрын адаг сарын шинийн 25-ны морин цагт нээлтээ хийх тус үзэсгэлэн долоо хоногийн турш үзэгчдэд нээлттэй байх юм.

Ваар урлаач, чимэглэлийн зураач, дүрслэх урлаг судлалын магистр Х.Хадхүү оюутан цагаас хойш өнөөг хүртэл 40 орчим жил Өндөр гэгээн Занабазарын бүтээлийг шимтэн судалж, өөрийн уран бүтээлийн сэдэв болгон “21 дарь эх” болон түүний бүтээлүүдийг шаазан, керамикаар урлахаас гадна монгол ахуй, ёс заншил, түүхэн хүмүүстэй холбоотой шаазан урлал бүтээдэг. Тэрбээр Монголын төдийгүй дэлхийн урлагийн түүхэд шинэ хуудас нээсэн Өндөр гэгээний мутрын бүтээлүүдийг орчин цагтай уялдуулан түүний дэг сургуулиар шаазангаар урлаж, шаазан урлалаар дамжуулан Өндөр гэгээний бүтээлийг дэлхий нийтэд сурталчлах, Монгол үндэсний уламжлалт өв соёлыг ирээдүй хойчдоо таниулах, өвлүүлэн үлдээх зорилготой “Их Монгол төсөл”-тэй хамтран ажиллаж байна.

Олон давхар задаргаат хэв авалт, төрөл бүрийн материалын цутгалт, паалангийн будалт, өндөр температурын давтан шатаалт зэрэг нарийн технологийн шат бүрийг судлан, туршиж, залгаасгүй цутгалтын өвөрмөц арга барилаар уран бүтээлээ туурвидаг нь түүнийг Монголын шаазан урлалын онцгой төлөөлөгчдийн нэг болгожээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Залуу уран бүтээлчдийн “Хотын чимээ” үзэсгэлэн наймдугаар сарын 30-ныг дуустал үзэгчдийн хүртээл болно

23/08/2026
Үзэсгэлэн Урлаг

“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн дэлгэлээ

20/08/2026
Үзэсгэлэн Урлаг

“Дотор тэнгэр” үзэсгэлэн “Тэнгэрийн зөн”-гөөр үргэлжилнэ

18/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Coco” хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги гарна

23/08/2026

“Маша ба Баавгай” хүүхэлдэйн кинонд хориг тавилаа

23/08/2026

Залуу уран бүтээлчдийн “Хотын чимээ” үзэсгэлэн наймдугаар сарын 30-ныг дуустал үзэгчдийн хүртээл болно

23/08/2026

Монгол Улс дэлхийн хамгийн нам гүм орнуудын есдүгээрт эрэмбэлэгджээ

23/08/2026

Мэтт Дэймон охиныхоо төрсөн өдрийг Диснейлэндэд гэр бүлээрээ тэмдэглэв

22/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.