Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гэрэл зураг»“Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2025” үзэсгэлэнг нээнэ
Гэрэл зураг

“Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2025” үзэсгэлэнг нээнэ

Урлаг Урлаг18/11/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2025” олон улсын уралдааны шүүгчдийн дүн гарлаа.

Энэ жил нийт 726 бүтээл өрсөлдөж, дэлхийн хэмжээний найман шүүгч ажиллан шилдгүүдийг тодруулжээ.

Уралдааны шилдгийн шилдэг зургаар Э.Мөнхчулууны “Тайгын үр сад” бүтээл шалгарлаа.

Тус уралдаанд оролцогчид үзэсгэлэнт байгаль, зэрлэг амьтан, ахуй, агаарын гэрэл зураг гэсэн төрлөөр бүтээлээ ирүүлжээ.

Үүнээс “Үзэсгэлэнт байгаль төрөлд нэгдүгээр байрт Б.Эрдэнэбулганы “Байгальтайгаа зохицон амьдрагчид”, хоёрдугаар байрт Б.Эрдэнэбулганы “Диваажинд амьдрахуй дор”, гуравдугаар байрт Швейцарийн зурагчин Эрик Вон Шултессийн “Тэнгэрийн заадас доор хүрхрээ” зураг шалгарлаа.

“Ахуй” төрөлд нэгдүгээр байрт Э.Буянзаяагийн “Хайрын Мадригал” хоёрдугаар байрт Б.Эрдэнэбулганы “Бүргэдийн анчид”, гуравдугаар байрт М.Ганзоригийн “Өглөө” зураг тодров.

“Зэрлэг амьтан” төрөлд нэгдүгээр байрт Г.Батсүхийн “Ой дахь чимээ”, хоёрдугаар байрт Э.Мөнхбаярын “Шунал”, гуравдугаар байрт Б.Баатарсүрэнгийн “Говийн зэрлэг адуу” зураг тодорчээ.

“Агаарын” гэрэл зургийн төрөлд нэгдүгээр байрт Г.Батсүхийн “Нарны туяанд гялалзах тэмээн сүрэг”, хоёрдугаар байрт Б.Эрдэнэбулганы “Байгалийн хээ”, гуравдугаар байрт Ж.Амартүвшиний “Ойн гүн дэх модон байшин” зураг шалгарлаа.

Уралдааны тусгай байрын шагналыг Ц.Алтангэрэл “Тогорууны сүүдэр” зургаараа хүртжээ.

Уралдааны шилдэг гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 20-нд “Blue Mon Tower” дахь “Norphei Art Gallery”-д нээх юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гэрэл зураг Урлаг

ФОТО: Гэрэл зурагчин Б.Мятавын Монголын байгаль, зэрлэг амьтдыг сурталчилж буй бүтээлүүдээс

21/08/2026
Үзэсгэлэн Урлаг

“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн дэлгэлээ

20/08/2026
Гэрэл зураг Урлаг

Өнөөдөр Дэлхийн гэрэл зургийн өдөр тохиож байна

19/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Реппер Lil Pump Украины цахим мэдээллийн санд бүртгэгджээ

21/08/2026

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026

Жүжигчин Ким Кэттралл 70 нас хүрлээ

21/08/2026

“Demon Hunter” хамтлаг “Netflix”-ийг шүүхэд өглөө

21/08/2026

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны “эмээ”-гээ маш их үгүйлнэ гэв

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.