Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Шаазан ваарын гайхамшигт ертөнцөөр аялахуй
Үзэсгэлэн

Шаазан ваарын гайхамшигт ертөнцөөр аялахуй

Урлаг Урлаг20/11/2025Шинэчлэгдсэн:20/11/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын шаазан ваарын үйлдвэрийн 70 жилийн түүхт ойд зориулан цуглуулагч Х.Батпүрэв шаазан ваарын үзэсгэлэнгээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлээ.

Гурван үндсэн хэсгээс бүрдэж буй уг үзэсгэлэнд дэлхийн шаазангийн марк, ил захидал, дугтуй, монголын шаазан ваарын үйлдвэрийн ажилчид болон бүтээгдэхүүний түүхэн гэрэл зургууд, мөн эрт эдүгээгийн шаазан бүтээл бүхий 600 орчим содон үзмэрийг толилуулж байна.

Нээлтийн үеэр цуглуулагч Х.Батпүрэв ярихдаа,“Өнөөдрийн үзэсгэлэн шаазан ваарын үйлдвэрийн 70 жилийн ойд зориулсан үйл ажиллагаа юм. Мөн аавынхаа дурсгалд зориулж үзэсгэлэнгээ нээж байна. Манай аав Ц.Хорлоо шаазан ваарны үйлдвэрт насаараа ажилласан учраас аавынхаа хөдөлмөрийг хүндэтгэж буйн илрэл” хэмээн тодотгов.

Мөн тэрбээр, “Би багадаа зуны амралтаараа шаазан ваарны үйлдвэрт ажиллаж байсан. Анхны шаазан ваарын үйлдвэрийн артель гэж байсан үеэс эхлээд өнөөдрийг хүртэл миний олж цуглуулсан шаазан эдлэлүүд үзэсгэлэнд багтсан. Монголд үйлдвэрлэсэн бүх шаазанг бүрэн цуглуулах боломжгүй. Тиймээс өөрт олдсон, хадгалсан бүтээлээ олон нийтэд дэлгэлээ. Шаазан ваарны үйлдвэрийн хамгийн уран тансаг хийцтэй үе нь 1955-1965 он юм. Тэр үеийн бүтээл хэлбэр дизайн сайтайгаас гадна монгол ахуй, хэв шинжийг шингээсэн байдаг. Иймээс цуглуулагчдын дунд хамгийн ховор, үнэ цэнтэйд тооцогддог. Үзэсгэлэнгийн бүтээл бүгд өөр хоорондоо давтагдашгүй, тус бүрдээ өөрийн онцлогтой” гэв.

Энэхүү үзэсгэлэнд үзэгчдийн нүдийг хужирлахуйц олон бүтээл дэлгэснээс гадна 1991 онд монголын Шаазан ваарын үйлдвэрт бүтээсэн онцгой захиалга болох тухайн үеийн ханшаар 1500 төгрөгийн үнэтэй Чингис хааны хөрөгтэй ваар, тус үйлдвэрийн анхны мэргэжилтэн хятадуудын гараараа зурж хийж байсан элдэв бүтээл гэхчлэн Шаазан ваарын үйлдвэрийн бүх цаг үеийн бүтээгдэхүүний онцлог дээжээс түүвэрлэн гаргажээ.

Тус үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Өв тээсэн үнэ цэн” үзэсгэлэнд дархчуулын урласан 50 гаруй бүтээлийг дэлгэлээ

27/01/2026
Үзэсгэлэн Урлаг

Итали Улсад “Монголоос Барокко ертөнц рүү” сэдэвт үзэсгэлэн нээлтээ хийв

20/01/2026
Үзэсгэлэн Урлаг

Хайчилбарыг орчин үеийн урлагийн хэлбэр, мэдрэмж рүү ойртуулахыг зорьжээ

17/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Тэмээчин бүсгүйчүүд Геннисийн амжилт тогтооно

29/01/2026

“Жигүүрт хөлөг” баримал мөсөн урлалын олон улсын наадмаас мөнгөн медаль хүртжээ

29/01/2026

Язгуур өв соёлоо орчин үеийн урлагтай хослуулагч “EthnoVoc”

29/01/2026

Улаанбаатар хотын музейн 3,500 үзмэрийн хадгалалтын горим алдагдах эрсдэл тулгарчээ

29/01/2026

“Амин нутаг” сэдэвт видео контентын уралдаан үргэлжилж байна

29/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.