Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»”Анагаагч эх дэлхий” төсөл үргэлжилж, үзэсгэлэн дэлгэлээ
Үзэсгэлэн

”Анагаагч эх дэлхий” төсөл үргэлжилж, үзэсгэлэн дэлгэлээ

Урлаг Урлаг08/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улс, ХБНГУ хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан соёлын хамтын ажиллагааны хүрээнд “Анагаагч эх дэлхий” үзэсгэлэнг дэглэж, “Чингис хаан” үндэсний музейд /2025.12.04/ олон нийтэд дэлгэлээ.

Тус үзэсгэлэн нь хүн, байгаль, нүүдлийн уламжлал, хотжилт, экологи, сүнслэг оршихуй зэрэг өргөн хүрээний сэдвийг хамарсан, зөвхөн уран бүтээлийн цуглуулга бус, хоёр орны урлаг, түүх, соёлын үзэл санаа солилцох талбар болж буйгаараа онцлогтой.

Үзэсгэлэнд Монгол Улсын бэлчээрийн даац, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн малчдын эдийн засгийн хүндрэл зэрэг асуудлыг олон улсын тогтвортой хөгжлийн хүрээнд авч үзэх шаардлагатайг хөндөж, хүн байгалийн дахин холбогдох хүсэл, сэргэлэн амьдрахуй,эх дэлхийгээ анагаахуй гэх утгыг уран бүтээлчид бүтээлээрээ дамжуулан илэрхийлж буй аж.

“Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн нь 2024 онд тохиосон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд ХБНГУ-ын ГХЯ-ны дэмжлэгтэйгээр Күнстхалле Дюссельдорф музейд зохион байгуулагдсан “Эх дэлхийгээ анагаахуй” төслийн Улаанбаатар дахь үргэлжлэл юм.

Энэхүү үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейн есдүгээр давхрын түр үзэсгэлэнгийн танхимд ирэх оны нэгдүгээр сарын 18-ны өдрийг хүртэл нийтийн хүртээл болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей 60 жилийн ойд зориулан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн дэлгэнэ

31/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ

28/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Stars in Mongolia and Japan” олон улсын соёлын солилцооны үзэсгэлэн нээлтээ хийлээ

28/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эсээ бичлэгийн уралдаан зарлалаа

02/08/2026

Бой Жорж  “Jesus Christ Superstar” мюзиклээс гарлаа

01/08/2026

Долли Партон амьдралынхаа түүхийг “Бродвей”-н тайзнаа амилуулна

01/08/2026

Николас Кейжийн тоглосон кино нээлтээ хийхээсээ өмнө алдагджээ

01/08/2026

Наймдугаар сард нээлтээ хийх кинонууд

01/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.