Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Монголчуудын уламжлалт хувцас, гоё чимэглэл” үзэсгэлэнг нээнэ
Үзэсгэлэн

“Монголчуудын уламжлалт хувцас, гоё чимэглэл” үзэсгэлэнг нээнэ

Урлаг Урлаг12/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Музей нь хүн төрөлхтний оюуны хөгжлийн болон эдийн соёлыг хадгалж, хамгаалж, түгээн дэлгэрүүлэх, мөн соён гэгээрүүлж, мэдлэг боловсролыг тэтгэдэг соёлын үнэ цэнтэй орон зай юм. Музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэр, цуглуулга, эд өлгийн дурсгал нь түүхийн бодит гэрч болж үеэс үед уламжлагдаж байдгаараа онцлогтой.

Монголын Үндэсний музейд монгол нутагт хүн анх үүссэн нэн эртний үеэс өнөөг хүртэлх түүхийн бүхий л цаг үеийг хамрах биет болон биет бус өв дурсгалууд, археологийн олдвор, түүх, угсаатны зүйн холбогдолтой үзмэр цуглуулга, баримт бичиг, гэрэл зураг, урлагийн бүтээл зэрэг 60 000 гаруй үзмэр цуглуулга хадгалагдаж байна.

Харин музейн зүгээс үзмэр цуглуулгаа судалгааны эргэлтэд оруулж, ном, каталог, эрдэм шинжилгээний цуврал сэтгүүл эрхлэн хэвлүүлэхээс гадна сэдэвчилсэн тусгай үзэсгэлэнг дэглэн үндэсний болон дэлхийн хэмжээнд түгээн дэлгэрүүлж, сурталчилсаар ирсэн юм.

Энэ удаа монголчуудын хувцас, гоёл чимэглэлийн түүхэн хөгжил, хувьсал, өөрчлөлтийг харуулах зорилгоор Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй гоёл чимэглэл, хувцас, эд өлгийн холбогдолтой 100 гаруй үзмэрийн зүйлийг дээжлэн, дагалдах судалгааны бичвэр, хураангуй тайлбар, гар зураг, гэрэл зургийн хамт толилуулахад бэлэн болжээ. 

Тухайлбал, чулуун зэвсгийн үед хамаарах тэмээн хяруулын өндөгний хальсаар хийсэн “Зүүлт”, Монголын эзэнт гүрний үеийн монгол хатны богтаг малгайн “Алтан цог” чимэглэл, XIX-XX зууны эхэн үеийн язгууртны дээл, хувцас зэрэг монгол түмний гайхамшигт өв, соёлын илэрхийлэл болсон үнэт үзмэрүүдийг үзэх боломжтой.

Тус үзэсгэлэн энэ сарын 12-оос ирэх сарын 30-ны өдрүүдийг дуустал музейн 1 дүгээр давхрын үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ. Үзвэр олон нийтэд нээлттэй байх аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Зураач Ө.Гандулам “Hidden flowers” үзэсгэлэнгээ дэлгэнэ

06/03/2026
Үзэсгэлэн Урлаг

21 эмэгтэй уран бүтээлч хамтран үзэсгэлэн гаргана

04/03/2026
Үзэсгэлэн Урлаг

“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэнг нээлээ

02/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Огторгуйн амны хүн чулуун хөшөө

10/03/2026

Жастин Бибер бухимдлаа илэрхийлэв

09/03/2026

Нэгэн эмэгтэй Рианнагийн Беверли Хиллс дэх харш руу хэд хэдэн удаа бууджээ

09/03/2026

Эмма Уатсон Мексикийн тэрбумтантай болзож байна

09/03/2026

Тимоти Шаламе балет, дуурийг “Хэн ч сонирхохоо больсон“ гээд шүүмжлүүлэв

09/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.