Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Өв, Өлгий-3000” тусгай үзэсгэлэн энэ сарыг дуустал үргэлжилнэ
Үзэсгэлэн

“Өв, Өлгий-3000” тусгай үзэсгэлэн энэ сарыг дуустал үргэлжилнэ

Урлаг Урлаг22/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хамтын ажиллагааны хүрээнд Сэлэнгэ аймгийн Орхон сумын Улаан чулуут уулын дурсгалт газрыг 2025 оны 6-7 дугаар сарын хооронд хамтарсан судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэсэн бөгөөд “Өв, Өлгий-3000” үзэсгэлэнг хамтран зохион байгуулж байна.

Үзэсгэлэнгийн нээлтээр судалгааны багийн ахлагч МУИС-ийн багш, дэд профессор, археологич, доктор Т.Идэрхангай уг хамтарсан судалгааны талаар болон судалгаагаар илрүүлж тодорхойлсон шинэ нээлтийн талаар дэлгэрэнгүй тайлбар мэдээллийг үзэсгэлэнгийн нээлтэд оролцож буй судлаач эрдэмтэд болон үзэгч олонд танилцуулсан.

“Өв, Өлгий-3000” тусгай үзэсгэлэнд Дөрвөлжин булшны соёлын ерөнхий ойлголт, манай орон хийгээд олон улсад хэрхэн судлан шинжилж ирсэн, тухайн дурсгалын бүрэлдэхүүнд ямар онцлог дурсгалууд багтдаг, тэдгээр дурсгалын онцлог болон хоорондын нийтлэг зүйлс хаана ямар зүйл дээр сийлэгддэг, утга агуулгын уялдаа холбоо, манай орны археологичдоос ямар судлаачид Хүннүгийн өвөг дээдэс Дөрвөлжин булшны соёлынхон мөн гэж өөрсдийн бүтээлдээ хэрхэн тэмдэглэсэн болохыг олон нийтэд тодорхой түүхэн баримтаар харуулах болно.

Түүнчлэн дөрвөлжин булшны хадны зосон зургийн судалгааг Улаанбаатар хотын Гачууртын ам, Их тэнгэрийн ам хэмээх хоёр түүхэн дурсгал дээр сүүл үеийн техник, технологийн дэвшлийг ашиглан 3000 жилийн тэртээ зурагдсан зургийг олон программын тусламжтайгаар хэрхэн иж бүрнээр харж болох зэрэг сонирхолтой шинэ зүйлсийг олон нийтэд танилцуулах, цаашлаад Монголын эртний түүх, тэр дундаа Хүннүгийн өвөг дээдэс Дөрвөлжин булшийг үлдээгч ард түмэн ямар гайхалтай нэгдмэл нэг соёлтой, тэрхүү нэгдмэл соёл ямар өргөн уудам нутагт түгэн дэлгэрч байсныг харуулахад энэ үзэсгэлэнгийн зорилго оршино.

“Өв, Өлгий-3000” тусгай үзэсгэлэн энэ сарыг дуустал үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Зураач Ө.Гандуламын “Нуугдсан цэцэгс” үзэсгэлэн энэ сарын 24-нд өндөрлөнө

18/03/2026
Үзэсгэлэн Урлаг

Уран бүтээлч Б.Хүрэлбаатар анхны бие даасан үзэсгэлэнгээ нээв

17/03/2026
Үзэсгэлэн Урлаг

“Салхин мөр” уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

16/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026

Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийн гишүүн амиа егүүтгэхийг завджээ

18/03/2026

“Spice girls”-ийн 30 жилийн ойн аялан тоглолт цуцлагдав

18/03/2026

BTS хамтлагийн тоглолттой холбогдуулан БНСУ терроризмын эсрэг бэлэн байдлаа чангатгана

18/03/2026

Амьдрал үүсэхэд шаардлагатай нэгдлүүд Рюгү солир дээр байгааг илрүүлжээ

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.