Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Nature’s Charisma” бие даасан үзэсгэлэнг нээлээ
Үзэсгэлэн

“Nature’s Charisma” бие даасан үзэсгэлэнг нээлээ

Урлаг Урлаг09/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МУЭ-ийн гишүүн, уран бүтээлч Л.Оргилболдын “Nature’s Charisma” бие даасан үзэсгэлэн Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд гарч байна.

Тэрбээр, сүүлийн гурван жилийн хугацаанд монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудаар явж пастель тосон будгаар туурвисан 90 гаруй бүтээлээ тус үзэсгэлэнд дэлгэжээ. Пастель тосон будгийн төрлөөр дагнан бүтээснээрээ нэн онцлог энэхүү үзэсгэлэнгээс байгалийн ер бусын татах хүч, өнгөний нэгдэл, дахин давтагдашгүй хэмнэлийг мэдрэх боломжтой аж.

Пастель тосон будгийн төрөл нь цөөн өнгөөр хөнгөн, хүнд өнгийг аажим шилжүүлж зурдаг онцлогтой бөгөөд Монголд энэ төрлөөр туурвидаг цөөн уран бүтээлч бий.

Л.Оргилболд МУБИС-ийг дүрслэх урлаг, дизайны багш мэргэжлээр 2006 онд төгссөн. Түүнээс хойш өнөөг хүртэл чөлөөт уран бүтээлээ туурвиж байна. Энэ хугацаанд өөрийн бие даасан үзэсгэлэнг 10 удаа олон нийтэд дэлгэж байсны дийлэнх нь пастель тосон будгийн төрөл байв. Мөн тэрбээр 2018 онд “Алтан нутаг арт галерей”-г Төв аймгийн Заамар суманд байгуулж Монголын анхны уран зургийн галерейтай сум болгож байжээ.

Тус үзэсгэлэн энэ сарын 17-ныг дуустал олны хүртээл болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей 60 жилийн ойд зориулан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн дэлгэнэ

31/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ

28/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Stars in Mongolia and Japan” олон улсын соёлын солилцооны үзэсгэлэн нээлтээ хийлээ

28/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бой Жорж  “Jesus Christ Superstar” мюзиклээс гарлаа

01/08/2026

Долли Партон амьдралынхаа түүхийг “Бродвей”-н тайзнаа амилуулна

01/08/2026

Николас Кейжийн тоглосон кино нээлтээ хийхээсээ өмнө алдагджээ

01/08/2026

Наймдугаар сард нээлтээ хийх кинонууд

01/08/2026

Ордуудын наймдугаар сарын зурхай

01/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.