Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Хайчилбарыг орчин үеийн урлагийн хэлбэр, мэдрэмж рүү ойртуулахыг зорьжээ
Үзэсгэлэн

Хайчилбарыг орчин үеийн урлагийн хэлбэр, мэдрэмж рүү ойртуулахыг зорьжээ

Урлаг Урлаг17/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Залуу уран бүтээлч, архитектор Т.Эрдэнэ-Очирын анхны, бие даасан “Амь цаас” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өчигдөр /2026.01.16/ нээлээ.

Үзэсгэлэнд монгол нүүдэлчдийн амьдралын хэмнэл, цаг хугацаа, ухаан бодол, алсын харааг оносон зохиомж, нарийн мэдрэмж, өөрийн гэсэн арга ажиллагаагаар холбон сэдэв, санаа агуулгын хувьд сонирхолтой байдлаар бүтээсэн уран хайчилбарын 120 гаруй бүтээл багтжээ.

Уран бүтээлч Т.Эрдэнэ-Очир ярихдаа,“Уламжлалт хайчилбарыг өөр өнцгөөс харуулахыг хичээсэн. Хайчилбарыг нэг хэв маягаар ойлгох нь их байдаг. Түүнийг жаахан задлаад, орчин үеийн урлагийн хэлбэр, мэдрэмж рүү ойртуулахыг зорьсон” хэмээн онцлов.

Мөн тэрбээр, “Хайчилбар нь нэг л өнгөөр хийдэг онцлогтой урлаг. Тэр дундаа негатив, позитив хоёрын харьцааг яаж зөв зохиох вэ гэдэг нь хамгийн чухал. Нэг цаасан дээр бүх санаа, зохиомж, тэнцвэр нь багтдаг болохоор их нарийн мэдрэмж шаарддаг. Олон улсад цаасан хайчилбар бие даасан урлагийн төрөл болж хөгжиж байна. Бүтээл хийхдээ эхлээд санаагаа их удаан бодож, эскиз гаргадаг. Хамгийн их хугацаа авдаг нь хийх үйл явц биш, харин яг тэр санаагаа олж, бүрэн гүйцэд гаргах тэр хэсэг байдаг. Бүтээл болгон дээрээ өөрийн гэсэн характер, дүр төрх гаргахыг оролддог” гэв.

Т.Эрдэнэ-Очир  архитекторын мэргэжилтэй, цаасан хайчилбарын төрлөөр 10 гаруй жил уран бүтээлээ туурвиж байна.

Энэхүү олон давхар дүрслэлтэй, шувуу шиг харагддаг бүтээл галт шувууг зохиомжлон хийсэн байна. Уг бүтээлээ хийхдээ шувууг аль болох хүчтэй, эрчтэй мэдрэмжтэй гаргахыг зорьж, дотоод эрч хүч, хөдөлгөөнийг харуулжээ.

Уг үзэсгэлэн энэ сарын 25-ныг хүртэл олны хүртээл болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэнг дэлгэнэ

27/02/2026
Үзэсгэлэн Урлаг

“Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн үргэлжилж байна

26/02/2026
Үзэсгэлэн Урлаг

“ХААН” галерейд үзэсгэлэн гаргах уран бүтээлчдийн төслийг сонгон шалгаруулна

26/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Баярлалаа ээжээ” тоглолтод оролцох уран бүтээлчдийг танилцууллаа

01/03/2026

“Холын цагаан манан” кино эрүүл мэндийн салбарын бодит үнэнийг харуулна

01/03/2026

МУИС-ийн цахим номын сан олон нийтэд нээлттэй боллоо

01/03/2026

Эртний түрэгийн үед хамаарах Өгөөмөрийн хүн чулуу

01/03/2026

Цээл хоолойт дуучид “Би хаана төрөө вэ” бүтээлийг амилууллаа

28/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.