Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Шинэ цас” үзэсгэлэнг 19 дэх жилдээ нээв
Үзэсгэлэн

“Шинэ цас” үзэсгэлэнг 19 дэх жилдээ нээв

Урлаг Урлаг25/02/2026Шинэчлэгдсэн:25/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын каллиграфын урлагийн нэгдсэн холбооноос жил бүр зохион байгуулдаг “Шинэ цас” үзэсгэлэнг 19 дэх жилдээ Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд өчигдөр /2026.02.24/ нээлээ.

Анх 2007 оноос каллиграфын их мастер Д.Баттөмөрийн санаачилгаар зохион байгуулж эхэлсэн тус үзэсгэлэн уран бичлэгийн шилдгийн шилдгийг шалгаруулдаг болохыг зохион байгуулагчид нь тодотгож байна.

“Тус үзэсгэлэнд энэ жил Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны 56 уран бүтээлчийн 70 гаруй бүтээл ирүүлснээс шилдэг бүтээлүүдийг шалгаруулан үзэгч олноо толилууллаа.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр каллиграфын их мастер Д.Баттөмөр агсны нэрэмжит “Мөнгөн гэрэгэ”-ний эзэн,  шилдэг залуу каллиграфч гэсэн хоёр шагналын эздийг тодруулсан юм.

Каллиграфын их мастер Д.Баттөмөр агсны нэрэмжит “Мөнгөн гэрэгэ”-ний эзэн уран бүтээлч Ш.Гэрэлсайхан, “Энэхүү үзэсгэлэнд шагналт байрт шалгарсандаа баяртай байна. Энэ удаад “Чоно” хэмээх бүтээлээрээ оролцлоо. Бүтээлдээ ашигласан муутуу цаас маань нэлээн хувирамтгай, бэхийг ихээхэн уусган шингээх онцлогтой байсан. Тиймд хар бэхийг олон өнгийн туяа гарган уусгаж бичсэн. Ингэснээр дүрслэл нь цааснаас хөндийрч, илүү амьд, хөдөлгөөнтэй харагдаж буй юм. “Чоно” бүтээл хийморь, эрч хүчийг бэлгэдсэн утга агуулгатай. Уран бичлэгээр 10 дахь жилдээ хичээллэх хугацаанд олон уралдаан, тэмцээнд оролцож ирсэн. “Шинэ цас” уралдаанд дөрөв дэх жилдээ оролцож байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

“Шилдэг залуу каллиграфч”-ийн шагнал хүртсэн МУИС-ийн Хэл шинжлэлийн хөтөлбөрийн I курсийн оюутан Б.Баяр-Эрдэнэ, “Би монгол бичгээр бичиж эхэлсэн цагаасаа тус үзэсгэлэнд оролцохыг мөрөөдөж ирсэн. Энэ бол Монголд каллиграф бичдэг хүн бүрийн мөрөөдөл байх. “Хөх монгол хэмээгдэхүй” бүтээлдээ Монгол Улс хэрхэн оршин тогтносон хийгээд “Хөх Монгол” хэмээх үгийн утга, тайлбарыг тусгасан. Каллиграфаар долоо дахь жилдээ хичээллэж байна. Ангийн маань багш монгол бичгийн багш байсан нь энэ урлагаар хичээллэх түлхэц болсон. Багш маань нийслэлийн 23 дугаар сургуульд дугуйлан хичээллүүлдэг байсан” гэв.

Тус үзэсгэлэн гуравдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Орд” уран бүтээлчдийн үзэсгэлэн дэлгэнэ

06/05/2026
Үзэсгэлэн Урлаг

Олон улсын нэрт зураачийн бүтээлүүд монголын үзэгчдэд хүрнэ

05/05/2026
Үзэсгэлэн Урлаг

“Монголчуудын үсэг бичиг, утга соёлын өв” үзэсгэлэнг дэлгэлээ

01/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кайли Женнерийг гэрийн үйлчлэгч нь ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалтын хэргээр шүүхэд өгчээ

07/05/2026

Жеффри Эпштэйний амиа хорлохоосоо өмнө бичсэн захидлыг ил болголоо

07/05/2026

Дэлхийн супер од Жесси зургаадугаар сард Монголд ирнэ

07/05/2026

БНХАУ-ын жүжигчин Цай Сюй Кунь “Met Gala” ёслолын хамгийн гол гурван арга хэмжээнд бүгдэд нь уригдсан анхны ази эрэгтэй боллоо

07/05/2026

“Оргил цаг 4” киноны зураг авалт жүжигчдийн цалингийн маргаанаас болж хойшлогдлоо

07/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.