Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Музейн өдрүүдээр “Чингис хаан” музейгээр 10 мянга гаруй үзэгч үйлчлүүлжээ
Музей

Музейн өдрүүдээр “Чингис хаан” музейгээр 10 мянга гаруй үзэгч үйлчлүүлжээ

Урлаг Урлаг09/03/2026Шинэчлэгдсэн:09/03/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын хэмжээнд түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд, залуучууд болон гэр бүлийн гишүүдийн хамтын оролцоог нэмэгдүүлэх, үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Музейн нээлттэй өдрүүд 2026” үйл ажиллагааг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулав.

Дээрх өдрүүдэд 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей байнгын үзүүллэгийн танхимаараа иргэд олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн юм. Тэдний нэг “Чингис хаан” үндэсний музейгээр нээлттэй өдрүүдээр 10454 үзэгч үйлчлүүлжээ. Үүнээс  4885 нь насанд хүрэгчид, 3464 нь хүүхэд, 1094 нь оюутан, 810 нь ахмад настай, 87 нь тусгай хэрэгцээт иргэн, 114 нь гадаад үзэгч байсан аж.

Тус музейн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж бүх насныханд зориулан хүссэн үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлэхийн сацуу “Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөр, номын сан, кофе шопоор үйлчилж, үзэгчдийн амрах, хүүхэдтэйгээ тоглох, саатуулах хэсгийг тусгайлан бэлдэж, музейгээс эрхлэн гаргаж буй ном, бүтээлүүдийн үзэсгэлэнг дэлгэж олон нийтэд дэлгэсэн байна.

Нээлттэй өдрүүдийн үеэр “Чингис хаан” хүндэтгэлийн өргөө, Алтан шүтээн хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээр ирэхдээ монгол үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндэтгэж гэр бүл, найз нөхдөөрөө монгол дээл хувцсаа өмсөн ирж, музейн дотоод журмыг мөрдсөнийг онцоллоо.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

“Монголын довтолгооны тухай хуйлмал бичиг”-ийн хуулбарыг Хархорум музейд өгөв

23/07/2026
Музей Урлаг

Тажикистаны Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

22/07/2026
Музей Урлаг

“Чингис хаан” музейнхэн цахим мэдээллийн самбар ашиглаж эхэллээ

16/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“The Odyssey” кино үзэгчдэд эх зохиолыг дахин унших сэдэл өгч байна

23/07/2026

“Oasis” хамтлаг бүх цаг үеийн шилдэг цомгийн жагсаалтад “The Beatles”-ийг гүйцэж түрүүллээ

23/07/2026

“Agent Kim Reactivated” цуврал “Netflix”-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна

23/07/2026

“Монголын довтолгооны тухай хуйлмал бичиг”-ийн хуулбарыг Хархорум музейд өгөв

23/07/2026

Хүрээ цамын 108 ариун багийг дахин сэргээсэн Соёлын элч Н.Ганхуяг

23/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.