Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Маамуу нааш ир”-ийг зүй бус хэллэг ашиглаж дуулсан асуудлаар Оюуны өмчийн газарт хандлаа
Дуу хөгжим

“Маамуу нааш ир”-ийг зүй бус хэллэг ашиглаж дуулсан асуудлаар Оюуны өмчийн газарт хандлаа

Урлаг Урлаг18/03/2026Шинэчлэгдсэн:18/03/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын үе үеийн хүүхэд багачуудын сонсож, дуулж өссөн “Маамуу нааш ир” дууны аялгуу, хэмнэлийг ашиглан ёс бус үгтэй дуу цацсан реппер 113 буюу Э.Очирвааний бүтээлийг сонсогчид шүүмжилж эхлээд байна.

1956 онд төрсөн “Маамуу нааш ир” дууны шүлгийг Төрийн шагналт зохиолч, яруу найрагч, хүүхдийн зохиолч Ч.Лхамсүрэн, аяыг хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав зохиосон юм.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын охин, төгөлдөр хуурч Л.Халиунсүрэн 70 жилийн ойтойгоо золгож буй энэ дууны утга аялгууг гажуудуулсан хэмээн Оюуны өмчийн газарт хандахаа мэдэгджээ.

Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд “Сүүлийн үед орчин үеийн хөгжмийн урсгалаар уран бүтээл туурвиж буй зарим чөлөөт уран бүтээлчид бүдүүлэг, доромж утга бүхий үг хэллэг ашиглах, хүүхэд, өсвөр үеийнхнийг дээрэлхэл, садар самуунд уриалсан шинжтэй, нийгмийн ёс зүйд сөргөөр нөлөөлөх утга агуулга бүхий бүтээлийг шоу тоглолт, арга хэмжээний үеэр дуулах, цахим орчин болон олон нийтийн сүлжээгээр түгээх зэрэг зөрчил нэмэгдэж байна.

Иймд иргэний эрх, эрх чөлөөг хүндэтгэн холбогдох хуулиудыг үндэслэн доорх зөвлөмжийг хүргүүлж байна” гэсэн байгаа юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Spice girls”-ийн 30 жилийн ойн аялан тоглолт цуцлагдав

18/03/2026
Дуу хөгжим Урлаг

BTS хамтлагийн тоглолттой холбогдуулан БНСУ терроризмын эсрэг бэлэн байдлаа чангатгана

18/03/2026
Дуу хөгжим Урлаг

Дэвид Гилморын гитар 14,6 сая ам.долларын үнэ хүрлээ

17/03/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Spice girls”-ийн 30 жилийн ойн аялан тоглолт цуцлагдав

18/03/2026

BTS хамтлагийн тоглолттой холбогдуулан БНСУ терроризмын эсрэг бэлэн байдлаа чангатгана

18/03/2026

Амьдрал үүсэхэд шаардлагатай нэгдлүүд Рюгү солир дээр байгааг илрүүлжээ

18/03/2026

Зендея, Роберт Паттинсон нарын хамтран тоглосон “The Drama” кино нээлтээ хийлээ

18/03/2026

“Маамуу нааш ир”-ийг зүй бус хэллэг ашиглаж дуулсан асуудлаар Оюуны өмчийн газарт хандлаа

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.