Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Монголын зохиолчид Евроазийн номын үзэсгэлэнд оролцлоо
Утга зохиол

Монголын зохиолчид Евроазийн номын үзэсгэлэнд оролцлоо

Урлаг Урлаг29/04/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Казахстаны нийслэл Астана хотод Евроазийн номын үзэсгэлэн болж өндөрлөлөө.

Энэхүү номын үзэсгэлэнд 10 орчим орны номын зохиогч, хэвлэн нийтлэгчид оролцсон байна. Харин манай улсыг төлөөлөн “Либро Сувд” утга зохиолын агентлаг тогтмол оролцдог бөгөөд тус агентлагийнхан зөвхөн төлөөлж буй зохиолч, хэвлэн нийтлэгчдийнхээ ном бүтээлийг танилцуулахаас гадна Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах “Номын баяр”-ынхаа мэдээллийг хүргэн ажиллажээ. Үзэсгэлэнгийн үеэр Монголын орчин цагийн 100 гаруй яруу найрагчийн 500 гаруй шүлэг, яруу найргийг багтаасан “Монголын яруу найргийн цомог” бүтээлийг зохиолч, яруу найрагч Х.Байыт казах хэлнээ орчуулан, “Фолиант” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж уншигчдад өргөн барив.

Түүнчлэн Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Г.Аюурзанын “Тэнгэрийн судар” бүтээлийг  яруу найрагч Р.Сураган казах хэлнээ орчуулж, мөн “Фолиант” хэвлэлийн газраас эрхлэн гаргаснаар албан ёсоор Казахстаны уншигчдын хүртээл болгожээ. Тэрбээр Астана хот дахь ЭСЯ-ны байранд оюутнууд, дипломат ажилтнууд тэдний гэр бүлд өөрийн уран бүтээлийн тухай танилцуулах уулзалт зохион байгуулсан байна. Энэ үеэр Монголын зохиолчдыг Абайн нэрэмжит олон улсын яруу найргийн академийн тэргүүн Үлүгбэх Эсдаулет нэрэмжит шагналаар шагнажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Фредди Меркьюригийн нууцлаг дурсамжийг дэлгэх шинэ ном хэвлэгдэнэ

01/09/2026
Утга зохиол Урлаг

Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдаан зарлалаа

01/09/2026
Утга зохиол Урлаг

Дэлхийн дахиныг байлдан дагуулсан “No Other Choice” киноны эх роман “Сүх” нэртэйгээр Монголын уншигчдад хүрч байна

29/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Роберт Паттинсон “The Batman: Part II”-ын тулааны хэсгүүд өмнөхөөсөө илүү хэцүү болсон гэв

02/09/2026

Гал Гадот “The Runner” кинонд тоглохдоо Том Крузээс урам авсан гэв

02/09/2026

Жорж Клуни Венецийн кино наадмын хүндэтгэлийн “Алтан арслан” шагнал хүртэнэ

02/09/2026

“Harry Potter” киноны Фред болон Жорж Уизлигийн дүрээр үзэгчдийн эчнээ мэдэх жүжигчид Жеймс, Оливер Фелпс нар “Harry Potter: Wizards of Baking” шоуг хөтөлнө

02/09/2026

Райан Гослингийн продакшн “The Flintstones” хүүхэлдэйн киноны уран сайхны хувилбарыг бүтээхээр хөгжүүлж байна

02/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.