Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Уран бүтээлч Ц.Солонго “Thread” уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэлээ
Үзэсгэлэн

Уран бүтээлч Ц.Солонго “Thread” уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэлээ

Урлаг Урлаг28/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Оёдол бүр цаг хугацаа, дурсамж, хувьсан өөрчлөгдөх хүний мөс чанарыг хэлхээс мэт өгүүлэх уран бүтээлч Ц.Солонгын “Thread” үзэсгэлэн “Монгол Арт” галерейд
олны хүртээл болж байна. Уран бүтээлч Ц.Солонго “Thread” үзэсгэлэндээ өөрийн зээхт наамлын арга ажиллагаагаар бүтээсэн 16 гаруй абстракт бүтээлээ дэлгэн харуулжээ. Түүний бүтээлүүд дотоод мэдрэмж, хувийн хүний сайхан дурсамжийг илэрхийлэн хадгалж үлдэх гэсэн маш энгийн атлаа нандин үйлдлээс эхлэлтэй. Өдөр тутмын амьдралын өчүүхэн мэт санагдах агшин, мартагдаж болох мэдрэмжүүдийг тэрээр уран бүтээлээрээ дамжуулан тогтоон үлдээхийг хүсжээ. Анхандаа зөвхөн өөртөө зориулсан мэт санагдах энэхүү үйл нь цаг хугацааны эрхээр илүү гүн утга агуулгатай болж, дотоод ертөнцөө ойлгон таних нэгэн төрлийн аялал болон хувирчээ.

Үйлдэл бүхэн дахин дахин давтагдаж, удаанаар үргэлжлэх явцдаа бясалгал мэт тайван мэдрэмжийг төрүүлдэг нь түүний бүтээлийн онцлог юм.

Гар, сэтгэл, дурсамж гурав нэгэн хэмнэлд уусан нийлэх тэр мөчид цаг хугацаа удааширч, өнгөрсөн ба одоо үеийн зааг бүдгэрэх шиг болдог. Ийнхүү бүтээлийн үйл явц өөрөө зөвхөн хийж бүтээх бус, харин дотоод сэтгэлээ анагаах, сайхан дурсамжуудаа дахин амилуулах нандин мөч болон хувирдаг. Сайн сайхан зүйлсийн тухай бодол, дулаан мэдрэмжээр дүүрэх тэр цагт л бүтээл аяндаа төгсгөлдөө хүрдэг нь тун сонирхолтой. Уран бүтээлчийн хувьд бүх зүйл заавал тодорхой утга учиртай байх албагүй. Заримдаа учир шалтгааны тайлбараас илүүтэйгээр мэдрэмж өөрөө үнэ цэнтэй санагдана. Хүн өөртөө сайхан ертөнцийг бий болгохыг хүсэх тэр хүсэл, дурсамжийг хадгалан үлдээх гэсэн энгийн тэмүүлэл нь өөрөө утга учир болон хувирдаг. Яг тэр мөчид, дотоод амар амгалан, мэдрэмж нэгэн цэгт огтолцох үед эдгээр бүтээлүүд төрөн гарчээ.

Тиймээс түүний уран бүтээлүүд нь зөвхөн харагдах дүрслэл бус, харин хүний сэтгэл дотор үлдэж хоцордог дулаан мэдрэмж, тайван орон зай, мартагдахыг хүсээгүй дурсамжуудын эмзэг бөгөөд нандин хэлбэр юм. “Thread” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 30-ыг хүртэл нийтийн хүртээл болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ

28/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Stars in Mongolia and Japan” олон улсын соёлын солилцооны үзэсгэлэн нээлтээ хийлээ

28/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Сүүлчийн зүүд” хамтарсан үзэсгэлэн гарч байна

26/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ким Кардашиан хуульчийн шалгалтад унасан тухайгаа хошигнон ярив

29/07/2026

Дакота Жонсон Мэрилин Монрогийн дүрд хувирчээ

29/07/2026

Хван Жүн Миний агентлаг цуурхал тараасан этгээдэд хуулийн хатуу арга хэмжээ авна

29/07/2026

50 Cent “Fightland” цувралаар кино урлаг, боксын ертөнцөд эргэн ирлээ

29/07/2026

Том Холланд өөрийнх нь тоглосон зарим киног үзэх хэрэггүй гэв

29/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.