Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Чинуа Ачебегийн “Бүх зүйл нурав” роман уншигчдад хүрнэ
Утга зохиол

Чинуа Ачебегийн “Бүх зүйл нурав” роман уншигчдад хүрнэ

Урлаг Урлаг16/06/2026Шинэчлэгдсэн:16/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1958 онд хэвлэгдсэн “Things Fall Apart” бол Нигерийн нэрт зохиолч Чинуа  Ачебегийн анхны роман төдийгүй дэлхийн олон хэлнээ хэвлэгдсэн алдартай бүтээл. Харин Монсудар хэвлэлийн газраас тус бүтээлийг “Бүх зүйл нурав” хэмээн орчуулж, уншигчдад хүргэхээр болжээ. Африкийн уран зохиолын түүхэнд шинэ эрин нээсэн хэмээн судлаачид өндрөөр үнэлдэг тус роман ийнхүү монгол хэлт уншигчдад хүрч байна.

Романы үйл явдал XIX зууны сүүл үед Нигерийн Игбо үндэстний тосгонд өрнөнө. Гол дүр Оконкво бол хүч чадал, нэр хүндээрээ танигдсан дайчин эр. Тэрээр эцгийнхээ сул дорой, өр ширтэй амьдралаас ангид байхыг эрмэлзэж, омгийнхоо хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болдог. Гэвч Британийн эзэнт гүрний колоничлол, христийн шашны номлол тосгонд нь нэвтэрснээр уламжлалт нийгмийн бүтэц ганхаж эхэлнэ. Улмаар Оконквогийн хувь заяа төдийгүй бүхэл бүтэн соёл иргэншлийн хувь заяа өөрчлөгдөхөд хүрдэг.

Тус роман колоничлолын тухай өгүүлэхийн зэрэгцээ уламжлал ба шинэчлэл, хувь хүн ба нийгэм, эрх мэдэл болон өөрчлөлтийн зөрчлийг гүнзгий хөнддөг. Ачебе Игбо ард түмний зан заншил, домог, аман уламжлал, итгэл үнэмшлийг нарийн дүрсэлснээр Африкийн нийгмийг өрөөсгөл ойлголтоос ангид, үнэн бодит төрхөөр нь урласан юм.

Бүтээлийн нэр нь Ирландын яруу найрагч Уильяам Батлер Ийтсийн алдарт “The Second Coming” шүлгийн “Things fall apart; the centre cannot hold…” гэх мөрөөс санаа авсан байдаг. Энэ нь романд гардаг нийгмийн задрал, үнэт зүйлсийн нуран уналтыг бэлгэднэ. 

Өдгөө уг бүтээл дэлхийн 60 гаруй хэлээр орчуулагдаж, 20 саяас илүү хувь борлогджээ. Их, дээд сургуулиудын Африк судлал, постколониал утга зохиолын хичээлийн үндсэн хэрэглэгдэхүүн болсон энэ роман нь зөвхөн Нигерийн төдийгүй дэлхийн уран зохиолын сонгодог бүтээлүүдийн нэгэнд тооцогдсоор байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Фредди Меркьюригийн нууцлаг дурсамжийг дэлгэх шинэ ном хэвлэгдэнэ

01/09/2026
Утга зохиол Урлаг

Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдаан зарлалаа

01/09/2026
Утга зохиол Урлаг

Дэлхийн дахиныг байлдан дагуулсан “No Other Choice” киноны эх роман “Сүх” нэртэйгээр Монголын уншигчдад хүрч байна

29/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Загвар өмсөгч, фитнесс модель Э.Эрдэнэцогтыг нас барсан гэх мэдээлэл худал

07/09/2026

Өнөөдөр дуучин, хийлч Ц.Энгүүний төрсөн өдөр

07/09/2026

Баянхонгор аймгийн сурагчид олон улсын бүжгийн уралдаанд тэргүүн байр эзэлжээ

07/09/2026

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

“Мянган морьтон” аялал жуулчлалын өдөрлөг боллоо

07/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.