Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Шүлэг: Чи гандсан цэцэг, би оройтсон бороо.
Утга зохиол

Шүлэг: Чи гандсан цэцэг, би оройтсон бороо.

Урлаг Урлаг30/08/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
women_rain_flowers_keira_knightley_people_pirates_of_the_caribbean_brides_3064x2028_wallpaper_wallpaperswa.com_656300552782014-08-30-15-47[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүлээж чи шаналсан, худлаа би амласан.
Өнгийн дэлбээ чинь анх унахад анзаараагүй,
Өдрийн халуунд нөмөр болоогүй, өөдгүй нэгэн.
Хожимдож ухаарсан ухаангүй гэнэн.
Үзэсгэлэн төгөлдрийг чинь бүгд мэднэ.
Эмзэг дэлбээг чинь тэд зөөлөн тэмтрэнэ.
Өргөстэй биеийг чинь би тэврэнэ.
Өвдөлт би үл мэдрэнэ.
Шаналсан төрхийг чинь тэд анзаарч.
Шархалсан зүрхийг чинь тэр анагааж.
Бороо би орно. Хожимдож.
Дороо чи нуугдана. Хумигдаж.
Шүхэртэй тэр зогсоно. Дэргэд чинь.
Шуудхан би зогсоно. Гэмшил минь.
Тэнгэр цэлмэнэ.
Солонго татна.
Дэлбээгээ чи нээнэ.
Сүүлчийн дусал бороо, сүүлчийн дусал нулимс.
Жаргал одоо чинийх, тамлал харин минийх.
Цорын ганц, чи, цорын ганц.

Чи урьхан цэцэг, би урьтсан цас.
Зөөлөн би будрана.
Цөхрөн чи гутрана.
Халуунаар хайрлахыг хүссэн, үнэндээ.
Хүйтнээр хайрсан, гэхдээ.
Бээрсэн биеийг чинь тэд тэвэрч.
Даарсан сэтгэлийг чинь тэр тэвэрч.
Ялдамхан агаад янагхан
Ягаахан уруул – дэлбээг
Ядаж нэг илбэхсэн.
Яагаад ч одоо чадахгүй.
Онгон зэрлэг цэцэг байсан.
Онцгой нэгэн бэлэг байсан.
Одоо чи хэн нэгний эзэмшил болж.
Онцгүй бүхнээс хол эзэмшил олж.
Цонхны дэргэд өдөржин, шөнөжин
Цоргоны ус шимтэнэ.
Цас хайлахыг ширтэнэ.
Хавар удахгүй ирнэ.
Тэр үед би явна. Эргэж ирэхгүй.
Цорын ганц, чи, цорын ганц.
 
Амьдралын нэг хором.
Нэг хормын амьдрал.
Чиний хувьд би ороод өнгөрсөн бороо.
Хайлаад урссан цас.
Миний хувьд чи цорын ганц.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Тэмүүжин, Боорчи нарын нөхөрлөлийн тухай “Монгол андгай” бүтээл нийтийн хүртээл болно

16/08/2026
Утга зохиол Урлаг

“Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулав

14/08/2026
Утга зохиол Урлаг

“Өэлүн эхийн нууц товчоо” ном Чингис хааны мэндэлсэн өдрөөр олны хүртээл болно

13/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монголын эзэнт гүрний үеийг харуулах “The Sacred Jewel” телевизийн цуврал ирэх арванхоёрдугаар сард үзэгчдийн хүртээл болно

19/08/2026

Жонни Депп “Карибын тэнгисийн дээрэмчид” кинонд эргэн ирж магадгүй

19/08/2026

ФОТО: Дуучин, продюсер Д.Болдын “ХАЙРЫН ХҮЧ” тоглолтоос

19/08/2026

ФОТО: Дуучин, продюсер Д.Болдын “ХАЙРЫН ХҮЧ” тоглолтоос

19/08/2026

Өнөөдөр Дэлхийн гэрэл зургийн өдөр тохиож байна

19/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.