Дэлхийн гоо сайхны олимпод эх орноо төлөөлөн оролцохоор Монголын хацар гоо бүсгүйчүүд хоорондоо өрсөлдсөн. Шилдгийн шилдэг 10 бүсгүйгээс Дэлхийн миссийн тэмцээнд оролцохоор Т.Батцэцэг тодорсон билээ. Тэрбээр Азийн супер модел, “Miss Mongolia-2012” наадмын дэд байр, “Манжуурын мисс-2012” тэмцээний тэргүүн байр миссээр шалгарч байсан юм.
Ингээд уншигчдынхаа өмнөөс Дэлхийн гоо бүсгүйн тэмцээнд нь амжилт хүсээд түүний фото зургийн цомгоос хүргэж байна.