Дуучин Николь Шерзингер Германд тоглолтоо хийхээсээ ердөө нэг цагийн өмнө хөлөн дээрээ буцалсан ус асгаж, түлэгдсэн тухайгаа шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцжээ.
47 настай дуучин есдүгээр сарын 27-нд инстаграм хуудсандаа болсон явдлын талаар нийтэлж, хөл нь улайж, цэврүү үүссэн гэрэл зургуудыг үзүүлсэн байна. Түүний хэлснээр осол Германд хийх тоглолтынх нь өмнөхөн болжээ.
Шерзингер тоглолт эхлэхээс ойролцоогоор нэг цагийн өмнө өөртөө халуун ундаа бэлтгэж байхдаа буцалсан усыг санамсаргүйгээр хөлөн дээрээ асгасан байна. Үүний улмаас хөлнийх нь арьс түлэгдэж, том хэмжээний цэврүүнүүд үүсжээ. Гэсэн ч дуучин тоглолтоо цуцлаагүй бөгөөд түлэгдсэн хэсгээ эмчлүүлж, боолт хийлгэсний дараа тайзнаа гарсан байна. Тэрбээр тухайн үед өвдөлт мэдэрч байсан ч үзэгчдийн өмнө тоглолтоо бүрэн дуусгажээ.
The Pussycat Dolls хамтлагийн гоцлол дуучин гэдгээрээ дэлхийд танигдсан Шерзингер сүүлийн жилүүдэд тайз, театрын салбарт мөн амжилттай ажиллаж байгаа юм. Тэрбээр “Sunset Boulevard” мюзиклийн Норма Десмондын дүрээр 2025 онд “Тони” авардсын шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн билээ.

