Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Н. Эрдэнэбаяр: Үнэн хайр
Утга зохиол

Н. Эрдэнэбаяр: Үнэн хайр

Урлаг Урлаг20/10/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
unen_hair8121847752014-10-20-14-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хайрыг хайн тэнүүчилсээр залуу насаа үдэх
Хамаг л гомдлын шалтгаанд хагацсан хойно нь живэх
Хаа хамаагүй бусдад худал амлалт илгээх нь
Хайран залуу насны харамсалт агшин бусуу

Нэгээхэн ч дурлаж хайрлаагүй гэж мэлзэн худал түгдрэхгүй
Нээрэн сайхан санагдсан охинд унаж явсан ч
Нэг л зүгт чиглэх зүрхний цохилт бүхэнд
Нэмээд хэлэхэд залуу нас бас л хайран бус

Тунгалаг цэвэрхэн харцтай цагаахан охин байсансан
Туяхан зөөлхөн гартай энхрийхэн гүнжхэн байсансан
Тууж роман шиг захидлыг минь уншаад уярахдаа инээвхийлээд
Тунчиг өхөөрдам хоолойгоор хайртай гэж амалсансан

Сайхан дурсамж үлдээсэн танхилхан охин минь чи одоо
Сартай шөнийн болзоондоо ондоо нэгэнтэй зогсоо доо
Салж холдохгүй гэсээр тэвэрсэн үгсээ хэдийнээ мартаадаа
Санаж хааяахан үгүйлэхдээ зургийг минь нууцаар ширтээдээ

Дандаа хайдаг байсан сайхан үгсийг би чамд зориулж
Даруухан зандаа дийлдээд гуйлгаж үнсэхдээ улаадагсан
Далдуур муулж ч гомдоохгүй гэж дотроо үргэлжид бодлогшрон
Давхраатай хархан нүдийг зурагнаас чинь үнсэж инээдэгсэн

Үнэхээрийн үнэн хайрыг үргээж холдуулахгүй байхын тухайд
Үнэт эрдэнэ мэт охид минь та нараас би нь хүсэж байна
Үлдэж хоцорсон гэлээ ч гэгээн тэрхэн дурсамжаа
Үргэлжид үгүйлсээр шаналах зүрх байдагт итгээрэй

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

24/10/2026
Утга зохиол Урлаг

Нэрт орчуулагч, ахмад дипломатч Д.Цахилгаан таалал төгслөө

18/10/2026
Утга зохиол Урлаг

Канадын зохиолч Энн Карсон 2026 оны Нобелийн шагнал хүртлээ

12/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026

ФОТО: “Хайрын аялгуу” тоглолтоос

25/10/2026

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.