Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Шүлэг: Чамаар л дутна
Утга зохиол

Шүлэг: Чамаар л дутна

Урлаг Урлаг06/11/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Break-Up-Sad-Love-Wallpaper1977278502014-11-06-17-11[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Чамайг бодож сэтгэл гэгэлзэнэ
Чиний тухай бодолд үерлэнэ
Чин сэтгэл минь чамайг л үгүйлж
Чанх дэргэд минь байвч би чамаар л дутна
Бодолд минь чиний тухай дурсамж
Борооны үүл шиг хуран цуглаж
Борхон зүрхэнд минь шиврэн зүсрэхэд
Бие сэтгэл минь чамаар л дутна
Ганцаардал дунд бодол минь намайг эзэмдэнэ
Ганцхан чи бодлыг минь эзэгнэнэ
Ганцаараа байгаагаа ухаарахад
Газар дэлхий дээр би чамаар л дутна
Хөврөн урсах чиний тухай бодлууд
Хоног өдрийн уртад улам бэхжиж
Хүсэл мөрөөдөлд минь чи ирэхэд
Хайрын нандин сэтгэл минь чамаар л дутна
Тэнгэрлэг хайрын минь эзэн
Тэнгэрийн дагинастай зүйрлэм үзэсгэлэнтэй
Түгэн гялалзах одод шиг мишээх
Танхилхан бүсгүй минь би чамаар л дутна
Эгэлхэн миний зүрхийг эзэмдсэн
Энхрий бүсгүй чамаар л дутна
Энэхэн хорвоод чамгүй амьдрах юм бол
Энэ л насаараа би чамаар дутна

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Тэмүүжин, Боорчи нарын нөхөрлөлийн тухай “Монгол андгай” бүтээл нийтийн хүртээл болно

16/08/2026
Утга зохиол Урлаг

“Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулав

14/08/2026
Утга зохиол Урлаг

“Өэлүн эхийн нууц товчоо” ном Чингис хааны мэндэлсэн өдрөөр олны хүртээл болно

13/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Канье Уэст ОХУ-д хийх тоглолтын товоо зарлалаа

19/08/2026

Шакира газар хөдлөлтөд өртсөн бүсүүдэд шинэ сургууль барина

19/08/2026

“MTV Video Music Awards”-ын нэр дэвшигчид тодорлоо

19/08/2026

“Битлз” кинонд алдарт “Эбби Роуд” цомгийн хавтасны зургийг дахин бүтээжээ

19/08/2026

Монголын эзэнт гүрний үеийг харуулах “The Sacred Jewel” телевизийн цуврал ирэх арванхоёрдугаар сард үзэгчдийн хүртээл болно

19/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.