Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Үл тайлагдах зангилаа” уран бүтээлийн үзэсгэлэнд саатаарай
Үзэсгэлэн

“Үл тайлагдах зангилаа” уран бүтээлийн үзэсгэлэнд саатаарай

Урлаг Урлаг17/11/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
cha11166228945192014-11-17-09-47[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын Урлагийн зөвлөл нь Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг дэмжих эрхэм зорилгынхоо хүрээнд уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжих, Монголын орчин цагийн дүрслэх урлагийн шилдэг төлөөлөгчдийг гадаад дотоодод таниулан сурталчлах үйл ажиллагааг “Улаан гэр” галерейгаар дамжуулан явуулж ирсэн билээ. Энэ удаад залуу уран бүтээлч Буянтогтохын Бадралын гурван жилийн турш ажилласан “Үл тайлагдах зангилаа” уран бүтээлийн үзэсгэлэнг үзэгч олон толилуулж байгаа юм.

Бадрал нь 1985 онд төрж, Монгол Улс ардчилсан нийгэмд шилжих үеийг гэрчлэн өссөн нэгэн. Түүний бүтээлүүд өнгөрсөн 20 жилд манай нийгмийн өсч өндийж, ухарч бас сөхөрсөн итгэл үнэмшил, хүсэл мөрөөдөл, хэлээгүй үг, бүтээгүй түүх, харагдахгүй сүүдэр, мэдрээгүй шаналлын зангилаа. Мөн тэр зангилаанд өөрөө өөрийгөө анагаах, ухаарах, өсч өндийх нуугдмал эрчим, гоо үзэсгэлэн, төгс төгөлдөрийн шүтэн барилдлага тод мэдрэгддэгээрээ онцлог.

Бу.Бадралын юунаас ч үл хамаарах, содон бөгөөд зожиг байр суурь, уран бөгөөд ил тод хэллэг бидний өдөр тутмын амьдралд зангирсан олон зангилааны талаар бодох, дотроо тунгаах, ярилцах боломжийг олгох биз ээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Эвхмэл бичгийн гайхамшгийг харуулах “Отгонбаатарын оролдлогоос” үзэсгэлэн дэлгэлээ

04/09/2026
Үзэсгэлэн Урлаг

Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Гунгаа “Амьдралын өнгө” бие даасан үзэсгэлэнгээ нээв

03/09/2026
Үзэсгэлэн Урлаг

“Гарц орц” үзэсгэлэн дэлгэнэ

02/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Томас Морын алдарт гэр бүлийн хөргийг олон нийтийн өмнө шинжлэхээр болжээ

04/09/2026

“FEMININE 2026” эмэгтэйчүүдийн хайр, дурсамж, эрч хүчийг нэгтгэсэн “ягаан үдэш” болно

04/09/2026

Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Баттулга: Хүн хорвоогийн нугачааг дэргэдэх хүмүүсийнхээ дэмээр туулдаг

04/09/2026

Улсын хүүхэлдэйн театр болон “Про” театрын найруулагч Б.Анхбаатар: Хүүхдэд театр хэрэггүй гэж үү, эсвэл төрд хүүхэлдэйн театр хэрэггүй гэж үү

04/09/2026

“Улаанбаатар” олон улсын кино наадмын “Монгол кино” хөтөлбөрт кино бүтээл хүлээн авч байна

04/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.