Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Азийн топ модель О.Ариунзул дэлхийн шилдэг арван моделийн нэгээр шалгарчээ
Одод

Азийн топ модель О.Ариунзул дэлхийн шилдэг арван моделийн нэгээр шалгарчээ

Урлаг Урлаг26/12/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
er13_[800x600]1254504512014122611269483231712014-12-26-14-01[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Азийн супер модель, мисс О.Ариунзулыг танихгүй хүн ховор. Анх “MCS” компанийн “Хүслийн ундаа”- ны сурталчилгаанд тоглож олонд танигдсан гэдэг.  Түүний амжилтын гараа 2007 оноос эхэлж, Аймгийн “Үнсгэлжин” тэмцээний “Өсөх ирээдүйтэй шилдэг загвар өмсөгч”-өөр шалгарч байсан.

Мөн Дэлхийд чансаагаараа гуравт бичигддэг “Азийн супер модель” тэмцээнд амжилттай оролцох болсон нь багаар ажиллахын гайхамшгийг үзүүлж чадсантай бүрэн холбоотой аж.  “Азийн топ модель” хэмээх хүндтэй шагналыг хүртээд ирсэн загвар өмсөгчдийн нэг нь  О.Ариунзул.

Өнгөрсөн онд ОХУ-д болсон “Miss Russia International- 2013” тэмцээнд загвар өмсөгч О.Ариунзул эх орноо төлөөлөн оролцож, тэргүүн байрын титмийг зүүсэн. Түүнчлэн “Олны таашаал хүртсэн мисс” өргөмжлөлийн эзэн болж байсан билээ. Тэгвэл тэрбээр өөрийн амжилтын түүхийнхээ шатыг нэгээр нэмсэн тухайгаа дуулгалаа. Тодруулбал, БНХАУ-ын Шензень хотод сарын гаруйн хугацаанд үргэлжилсэн “Miss Model of the World-2014” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож чамлахааргүй өндөр амжилт үзүүлж Шилдэг арван моделийн нэгээр шалгарчээ. 

Тус тэмцээнд дэлхийн 72 орны загвар өмсөгч өрсөлдсөн бөгөөд О.Ариунзул “Шилдэг үндэсний хувцас” болон “Шилдэг авьяас” номинаци тус бүрт нэгдүгээр байр эзэлсэн байна.

Топ модель бүсгүй энэ баярт мэдээгээ дуулгахадаа “Амжилтаар дүүрэн эх орноороо бахархсан, бидний өв уламжлал, ёс заншил үнэхээр агуу. Тусалж дэмжсэн гэр бүлийнхэн, найз нөхөд, хайртдаа, эгчдээ болон гайхалтай даашинз урлаж өгсөн авьяаслаг хамт олондоо, бусад хүмүүстээ бүгдэд нь баярлалаа. 2015 онд маш их амжилтыг та бүгддээ хүсэн ерөөе” гэлээ. 

Ингээд уншигч та бүхэндээ түүний тэмцээнд оролцож байх үеийн гэрэл зургаас хүргье.

Д.Ана

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.