“Цагаан-Уул” хайрын шүлгийн наадамд 2009 онд түрүүлэн “Цагаан-Уул” цомын эзэн болсон залуу яруу найрагч Ч. Ууганбаярын “Залуучуудын Үнэн” сонины 2013-3-4-ний дугаарт гарсан ярилцлагыг хүргэж байна. Тэмцээнд оролцсон дурсамж болоод тухайн үед хайр сэтгэлийг єєрийнхєє содон шүлгээр илэрхийлж чадсан залуу найрагчийн шүлгийг та бүхэндээ бүрэн эхээр хүргэе.
-Та “Цагаан-Уул” хайрын шүлгийн тэмцээнд түрүүлж байсан тэр үеэ эргэн дурсаач?
“Цагаан-Уул” хайрын шүлгийн тэмцээн маш их нэр хүндтэй. Мєн хамгийн шударга болдог яруу найргийн уралдаан гэдгээрээ илүүүнэлэмжтэй байдаг. Би 4-р курсын оюутан байхдаа 2009 онд ороод түрүүлж байлаа. Тэр үед реалити маягаар явагдаж байсан. Нэгдүгээр шатанд оролцож буй бүх залуус тайзнаа шүлгээ уншаад дараагийн шатандаа тэнцсэн хүмүст “єд” хэлбэрийн эрхийн бичгийг єгч, тэр эрхийн бичгийн дагуу дараагийн шатанд єрсєлдєх эрхийг олж авч байсан. Тэгээд тэр ондоо түрүүлээд дараагийн жил нь дахин орж гуравдугаар байранд орсон. Энэ тэмцээн нь улсын хэмжээнд гэдэг утгаараа єргєн цар хүрээтэй явагддаг. Залуучуудын оюун санаанд ямар яруу тансаг эрдэнийн судар гэрэлтэж байна, үзэл бодол хэр түвшинд явж байна гэдгийн нэг ёсны илэрхийлэл болдог. Залуучуудын хайр сэтгэлийг үзэх үзэл,үїнэ цэнийн тухай ойлголтыг тодоор харуулж чаддаг яруу найргийн тэмцээн гэдгээрээ илүүдавуу байдаг.
-Оролцож байгаа хүмүүсийн дунд зєвхєн хайрын сэдвээр явагддаг учраас хамгийн шударга болдог байх л даа. Энэ удаагийн “Цагаан-Уул” хайрын шүлгийн уралдаанд та оролцох уу?
Оролцох бодол байгаа. Учир нь “шар” хєдєлгєх гээч ч юм уу тийм асуудал болсон. 2011 онд оролцоод шилдэг аравт үлдээд хасагдаж байсан. Гэхдээ би тэнд уншсан шїлгээ хамгийн их үнэлдэг. “Долдугаар сарын сахиусан тэнгэр” шїлгээ шилдэг аравт үлдлээ гэдгээ мэдээд тэр дор нь бичээд уншсан. Гэвч хасагдаад маш их харамссан. Энэ жилийн хувьд яруу найргийнхаа тэмцээнийг хүндэтгээд оролцоно. Хайрын тухай олон шїлэг бичдэг. Гэхдээ энэ тэмцээнд орсноороо хүмүүст шүлгээ хүргэх боломж олддог нь хамгийн гоё. Унших шүлгээ ч бараг тєлєвлєсєн байгаа.
-“Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам залуу яруу найрагчдын хүлээдэг наадам болсон. Энэ наадмыг цаашид яаж явуулвал зүгээр гэж боддог вэ?
15 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг наадам хамрах хүрээгээ тэлж, хүнд хүргэх санаагаа илүүєргєн болгох хэрэгтэй л гэж боддог. Тухайн тэмцээндээ оролцож буй хүмүүс хайрын тухай уншиж байгаа ч тэндээс гарах санаа, сэдэв нь харилцан адилгүй шүүдээ. Тэр бүхнийг хүмүүст хүргэвэл илүүзүгээр байх. Тодорхой хэмжээний хүрээлэл дунд хүлээж байдаг. Тиймээс зєвхєн залуучууд гэлтгүй бүх ард түмэнд хүргэх арга замыг ч хамт хайх хэрэгтэй.
Ярилцсан Ц.Баянбилэг
Эхний шатанд шалгарсан шүлэг
Нил өнгөт цэцэг
Нил өнгөт цэцэг минь
Нэвсгэр ягаан цас минь
Намрын цэнхэр бороо минь
Нарны ногоон туяа минь
Чи миний нүдээр ертөнцийг хардагч болоосой
Тэр их гоо сайхныг
Би чамайг л бодон
Сэмжин ягаан үүлэн дээр
Сэтгэлээ дэвсээд нисэх дуртай
Би чамайг л үгүйлэн
Ширхэг бүр нь цэнхэр бороонд
Шалба норон алхах дуртай
Би чамайг л санан
Нарны ногоон туяанд
Нимгэн гунигаа цоортол нь ээх дуртай
Чи миний нүдээр хорвоог хардагч болоосой
Тэр их гоо сайхныг
Цэв цэвэрхэн ягаан үүлнээс
Цэв цэнхэр бороон дусал
Нов ногоон туяаг зүсэн
Шав шаргал газарт айсуй
Чи миний нүдээр өөрийгөө хардаг ч болоосой
Тэр их гоо үзэсгэлэнг
Хоёрдугаар шатанд шалгарсан шүлэг
Сенёрита
Чи…
Өчигдрийнхөө уншсан үлгэртээ итгэж
Хувинтай усанд дэгээ хаяж
Загас орохыг хүлээх
Тийм жаахан хүүхэд шиг
Чи…
Тавьсан дэгээндээ загас орохыг
Хүлээж тэсэлгүй
Цаасан шувуу тэнгэрт хөөргөж
Түүндээ баясах
Тийм гэнэн сэтгэл шиг
Чи …
Бороо татарч үүлэн цаанаас
Нар инээмсэглэхэд
Үргэлж шүхрэн доороо уйлах
Тийм хоосон ертөнц шиг
Чи…
Хэн нэгэн бүтээгээд
Тэгээд хэзээ ч эргэж санахгүй
Үүрд мартагдсан
Тийм хуучин ертөнцөд
Шинэ юм шиг амьдравч
Урьдын адил уйтгарт сар
Үүлэн цаанаа гуниглахад
Бүгд мартсан хиймэл
Ертөнцөөс залхахдаан
Бүхний эхлэл бас төгсгөл
Миний зохиосон сар луу ширтэнэ.
Миний зохиосон саран дээр
Уруулын хэлбэртэй бороон дусал
Уруулыг чинь шүргэж
Далайн амттай нулимсны дусал
Нүдийг чинь угааж
Зүрхний минь өнгөтэй нар
Тэнгисийн гүн рүү живж
Өөдөсхөн жижиг оддыг
Өлмий доор чинь хөглөрүүлэх
Миний зохиосон саранд
Тавтай морил
Сенёрита нэлейцэнвардо…
Тэргүүн байрт шалгарсан шүлэг
Би бороонд норох дуртай
Тэр уруулийг чинь онож
Тэнгэрээс яаран газарт унадаг болохоор
Би бороонд норох дуртай
Тэр хацрыг чинь шүргэж
Тэвчээр алдан гунигладаг болохоор
Би бороонд норох дуртай
Тэр үсийг чинь илбэж
Тэнгэрийг мартаж гэзэгнээс чинь
зүүгддэг болохоор
Би бороонд норох дуртай
Тэр нүдийг чинь угааж
Ертөнцийг яг чам шиг хардаг болохоор
Би бороонд норох дуртай
Тэр цамцийг чинь нэвтэлж
Чамайг тэвэрч цасанд гайхуулдаг болохоор
Би бороонд норох дуртай
Тэр хөлийг чинь үнсэж
Газрын таталцлаас чамайг чөлөөлдөг болохоор
Би бороонд норох дуртай
Тэр сэтгэлийг чинь хөндөж
Чамайг догдлуулдаг болохоор
Би бороонд норох дуртай
Чи бороо ороход бодолд дарагдаж
Гунигт автаж гудамжаар ганцаараа алхдаг болохоор
Би бороонд норох дуртай
Долдугаар сарын сахиусан Тэнгэр
Нисэх зурвас дээр дуу аялан чамайгаа хүлээхүй
Нэгэн шувуу далавчаа сул тавин агаарт шунганам
Жаргах нарны туяа ямар өнгөтэй гэдгийг
Жирийн биш чиний нүднээс олох гэж
Нисэх зурвас дээр дуу аялан чамайгаа хүлээнэм
Долдугаар сарын сахиусан тэнгэр
Зуны цэцгийг гишгэлэн хаврыг үгүйсгэнэм
Цасны шаталт мэт хаврыг халаасандаа хийгээд
Гарыг чинь атган үүлэн дээр ниснэм
Атгасан гарандаа үнэрийг чинь хадгалсан
Намар болонгуут л алгаа дэлгэж
Чиний үнэрийг хорвоогоор нэг цацах гэж
Зангидсан атгандаа үнэрийг чинь хадгалсан
Нисэх зурвас дээр дуу аялан чамайгаа хүлээхүй
Нэгэн шувуу далавчаа хумин агаарт чөлөөт
уналт хийнэм
Долдугаар сарын сахиусан тэнгэрийг хүлээн
Нисэх зурвас дээр дуу аялан
Зургаадугаар сарыг ширтнэм
Долдугаар сарын сахиусан тэнгэр минь
Догдлох хаврын анхны бороо минь
Долдугаар сарын оргилсон их гунигт минь
Дуу аялан чамайгаа нисэх зурвас дээр хүлээнэм
Эх сурвалж: Өглөө.мн