Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»УГЗ Б.Долгион: Э.Болор-Уянга манай сайн дуучдын нэг яахын аргагүй мөн
Дуу хөгжим

УГЗ Б.Долгион: Э.Болор-Уянга манай сайн дуучдын нэг яахын аргагүй мөн

Урлаг Урлаг29/01/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10934444_739245082839237_1368471194_n4254004702015-01-29-10-10[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дуучин Э.Болор-Уянга хоёр жилийн өмнө дуучин Д.Эрдэнэцэцэг агсны дурсгалыг хүндэтгэн “Учралын эгшиг”, “Намуун байгаль”, “Чамайгаа оллоо”, “Зүрхэн чулуу” зэрэг бүтээлүүдийг багтаасан “Дуулъя дурсъя” нэртэй цомгоо хөгжим сонирхогчдод хүргэж байсан. Тэгвэл залуу уран бүтээлч бүсгүй тун удахгүй өөрийн бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тоглолт энэ сарын 30-ны өдөр “River sound” клубт "Учралын эгшиг" нэртэйгээр болох юм.

Дуучин бүсгүйн уран бүтээлийн талаар “Пентатоник” академийн ерөнхийлөгч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион ийн ярилаа.

-Таныг Э.Болор-Уянга дуучны уран бүтээлийн хамтрагч гэж хэлж болно. Дуучин маань удахгүй “Учралын эгшиг” тоглолтоо хийх гэж байна. Та бидэнд сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Э.Болор-Уянга дуучин бол Монголын эмэгтэй дуучдын эгнээнд аль хэдийнэ багтчихсан туршлагатай дуучдын нэг юм. Өөрийн гэсэн өнгө аястай дуучин. Миний хувьд хамтарч ажилласан дуунууд бий. Дууг маш түргэн бодож, ойлгож хүнд хүртэл амилуулж чаддаг. Уянгын дууг ч, рок талын дууг ч дуулахад төвөггүй дуулдаг. Цомгоо сонсогч фэнүүддээ хүргэснийг нь мэднэ. Манай сайн дуучдын нэг яахын аргагүй мөн. Анх бид хоёр уран бүтээлээр учирсан. Одоо ч уран бүтээл дээр хамтарч ажилласаар байгаа. Э.Болор-Уянга Д.Эрдэнэцэцэгийг шүтдэг бодол санаандаа хөтлөгддөг уран бүтээлч. Тэр сайхан дуучны уянгалаг сайхан дуу хуурыг үргэлжлүүлэн ард түмэнд хүргэж байгаад нь их баярлаж явдаг.

-Дуучин бүрт өөрийн гэсэн онцлог байдаг гэх. Тэгвэл дуучин Э.Болор-Уянгын онцлог нь юу юм бол?

-Энэ дуучны хувьд сонсогчдын сонирхлыг ихээхэн татсан хүн л дээ.Өөрийн бие даасан уран бүтээлээ маш чадварлаг, сайн бүтээж байгааг нь би мэднэ. Дуучин Б.Сарантуяатай хамтарч амьд хөгжимтэй дуулдаг. Энэ тал дээр нэлээд туршлага хуримтлуулж байгаа байх. Энэ нь их сайн хэрэг. Дуучны сүүлийн үеийнуран бүтээлүүдийг нь ажиглахад шинэлэг хэв маяг ихтэй. Мөн дууны үг, ая дан нь маш өвөрмөцболсон нь ажиглагддаг. Удахгүй болох"Учралын эгшиг” тоглолтондоо хуучин дуунуудаас гадна шинэ бүтээлүүд эгшиглэх юм билээ. Энэ нь бас нэг онцлог юм. Э.Болор-Уянга дуучин шүтэн бишрэгчиддээ шинэ бэлэг барьж тоглолт зохион байгуулах гэж байгаад нь талархаж байна. Дуучин дүүдээ уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

-Та “Учирлын эгшиг” тоглолтыг үзэх үү?

-Үзэлгүй яах вэ. Э.Болор-Уянга дуучныг дэмждэгийн хувьд уран бүтээлийнх нь тоглолтыг үзнэ.

-Та хоёрын хамтын бүтээл ер нь хэд байдаг юм бэ?

-Миний хоёр дууг дуучин Э.Болор-Уянга амилуулсан. Надад бас бодсон зүйл бий. Удахгүй гэнэтийн бэлэг барина.Би ер нь рок попынтогооноос урган гарч буй бүх хүнийг дэмжинэ гэж боддог. Бидний дундаас өөрийн гэсэн өнгө төрхтэй дуучин гарч ирж байгаа нь урлагийн хүрээ тэлж, улам чанаржиж байгаагийн нэг илрэл.

-Дуучныхаа цаашдын уран бүтээлд юуг захиж хэлэх вэ?

-Ерөнхийдөө энэ дуучин бүсгүй урлагт ороод  багагүй хугацаа өнгөрсөн. Үргэлж өөрийгөө боловсруулж, шинийг эрэлхийлэгч чанар нь олон сайхан зүйлд хүргэнэ. Цаашдаа ч олон чанартай бүтээл хийх ирээдүйтэй дуучин гэж би үнэлдэг. Урлагийн их амжилт хүсье.

-Баярлалаа. Танд амжилт хүсье

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“RIIZE” хамтлагийн гишүүн асан XNGHAN Монголд авсан зургаараа цомог гаргалаа

04/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Майкл Жексоны оймсыг үнэ хаялцуулжээ

01/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Оззи Осборны дурсгалыг хүндэтгэлээ

01/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“RIIZE” хамтлагийн гишүүн асан XNGHAN Монголд авсан зургаараа цомог гаргалаа

04/08/2025

Алдарт “The Holiday” киноноос сэдэвлэсэн цуврал хийгдэнэ

04/08/2025

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналд нэр дэвших бүтээлүүдийн материалыг авч эхэллээ

04/08/2025

Жүжигчин Сон Ён Гю 55 насандаа таалал төгсжээ

04/08/2025

Д.Болд “Best of Bold” бие даасан аялан тоглолтоо хийх гэж байна

04/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.