Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»МУГЖ Б.Сарантуяа: Э.Болор-Уянга бол урлагийн мятрашгүй сэтгэлгээтэй дуучин
Үндэсний хөгжим

МУГЖ Б.Сарантуяа: Э.Болор-Уянга бол урлагийн мятрашгүй сэтгэлгээтэй дуучин

Урлаг Урлаг29/01/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10928044_739245079505904_772529872_n9532591372015-01-29-10-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Залуу дуучин Э.Болор-Уянга “Учралын уянга” тоглолтоо тун удахгүй зохион байгуулах гэж байна. Тэрбээр Зууны манлай эстрадын дуучин, поп дива, МУГЖ Б.Сарантуяатай нэлээд уран бүтээл дээр хамтран ажилласан билээ. Ингээд Э.Болор-Уянга дуучны талаар МУГЖ Б.Сарантуяатай цөөн хором ярилцлаа.

-Залуу дуучин Э.Болор-Уянга энэ сарын 30-нд “Учралын эгшиг” тоглолтоо хийх гэж байна. Таны хувьд хамтарч ажиллаж байсан, түүнийг мэдэх хүмүүсийн нэг. Энэ уран бүтээлчийн талаар юу хэлэх вэ?

-Дуучин Э.Болор-Уянгын тухайд анх миний найз ая зохиогч, продюсер Б.Ангирмаатай хамтарч нэг дуу дуулсан байдаг юм. Тэр дууны клипээс анх түүнийг харж байлаа. Хөөрхөн, булцгар цагаан охин гитар барьчихсан эвлэгхэн нь аргагүй дуулж байсан санагддаг.

Тэгээд түүний дараа миний дотны найз, Улсын филармонийн “Баян монгол” чуулгынгоцлолдуучин байсан МУГЖ Д.Эрдэнэцэцэгийн маань урын сангаас дахин амилуулж дуулж байсныг мэдэх юм. Миний хувьд найзын маань уран бүтээлүүдийг зохиогчийн эрхийн дагуу зөвшөөрөлтэй нь дуулж, түүнийгээ олон түмэнд хүргэж чадсанд нь их үнэлдэг. Мөн энэ уран бүтээлч МУГЖ Д.Эрдэнэцэцэг агсны маань дууг авч дуулсан нь хувь дуучны чадварын хувьд өсч хөгжихөд нь ихээхэн түлхэц болсон болов уу гэж боддог. Түүгээр ч зогсохгүй цомгоо миний эрхэм найз МУГЖ Д.Эрдэнэцэцэг агсны гэгээн дурсгалд зориулж гаргасан юм билээ. Энэ ньЭ.Болор-Уянга дуучны хүний мөс чанар, сэтгэл зүрх, хөдөлмөр зүтгэлийг харуулаад байгаа юм. Ингээд бодоход урлагт их элэгтэй, чадварлаг дуучин санагддаг. Э.Болор-Уянга дуучин мэргэжлээс гадна БНХАУ-д өөр чиглэлийн мэргэжил эзэмшсэн гээд хувь хүнийхээ хувьд ч их боловсрол эзэмшсэн чадвартай нэгэн.

-Залуу дуучин Э.Болор-Уянгатай хамтран уран бүтээл хийж байсан үеэ яриач. Тэр үед ямар санагдаж байв?

-Би Э.Болор-Уянгатай анх уулзсаныхаа дараа урлагт их хайртай, урлагийн мятрашгүй сэтгэлгээтэй бүсгүй юм болов уу гэж бодсон. 2013 оноос хойш түүнийг илүү их мэдэж, дотно байх болсон.

2013 онд би төрсөн өдрөөрөө тоглолт хийхэд хүлээн авалт дээр манай залуу эмэгтэй дуучид нэг нэгээрээ ая дуугаа өргөж байлаа. Тэр үед яахав, төрсөн өдрийн үдэшлэг гэдэг ч юм уу манай зарим залуу эмэгтэй дуучид ам барьж дуулж байгаа харагдсан. Тэгэхэд Э.Болор-Уянга амьд хоолойгоороо дуулж өгөөд буусан. Тэр үед энэ уран бүтээлчийг анхааралтай сонсоход хүрсэн юм. Их өвөрмөц хоолой, өөрийн гэсэн материал байна гэж дүгнэсэн. Тэгээд би амьд хөгжмийн хамтлагтаа хамтарч ажиллахыг урьсан даа. Түүнээс хойш энэ дуучинтай хамтран “Хайрын бурхан” тоглолт, орон нутгуудаар явсан аялан тоглолт, Төв цэнгэлдэхэд болсон шилдэг найман хамтлагийн тоглолт гээд олон уран бүтээлийг сонсогчдодоо хүргэлээ.

Зарим тоглолтуудад миний бие Э.Болор-Уянгынхаа ард “хоолой хийгээд” зогсож байсан ч үе бий. Яагаад гэвэл бидэнд хамтлагаараа ажиллах үе олон байдаг юм. 

-Тун удахгүй Э.Болор-Уянга дуучин уран бүтээлийн тоглолтоо сонсогчдодоо хүргэх гэж байна. Тоглолтод та бас оролцох байх?

–Сүүлийн үеийн залуус үнэтэй машин, эд хөрөнгө, тав тухтай орчин гэж шаналж явахад дуучин бүсгүй маань урлаг, уран бүтээлийн төлөө зүтгэсээр явна. Түүний хувьд нэг сайн хоолойн бичлэг, клип, цомог хийх гэсэн сэтгэл байгаа нь ажилч хичээнгүй байдлаас нь харагдаад байдаг болохоор би түүнийг амжилттай явна гэдэгт итгэдэг юм. Ингээд дуучин дүүдээ, нийт урлагийн эмэгтэйчүүдийнхээ зүгээс уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе. Удахгүй болох тоглолтод нь амжилт хүсье. Миний бие энэ тоглолтод оролцох тул нийт сонсогчдодоо хандан “Энэ сарын 30-нд “River Sounds” клубт тоглогдох“Учралын эгшиг” тоглолт дээр уулзацгаая” гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа

www.urlag.mn 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.