Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Амжилтад хүрэх алхамууд
Үндэсний хөгжим

Амжилтад хүрэх алхамууд

Урлаг Урлаг29/01/2015Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
.png7983924992015-01-29-14-19[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр хийж болох ажлыг                                                            Хэрэгтэй, чухал гэсэн

маргааш гэж бүү хойш тавь.                                                           зүйлээ ялгаж сур.

Ажлын цагтаа багтаан ажлаа дуусгаж хэвших нь маш чухал юм. Бид өөрсдийн эрүүл мэнд, чөлөөт цаг, үр хүүхэд, ээж аавдаа зарцуулах цаг завгүйгээр заримдаа ажлаа дуусгах гэж махран зүтгэдэг. Ажлын цагтаа багтааж дуусгалгүй гэртээ ч үргэжлүүлэх тохиолдол бий. Ингэхлээр яаж ажлын цагт багтааж ажлаа дуусгах вэ гэдэг асуудал гарч ирдэг.

Иймд дараах хэдэн зөвөлгөө танд туслана гэдэгт итгэж болно. Энгийн хэдэн дүрмийг толилуулъя.

1.Цаг хугацаагаа зохицуулах буюу зохион байгуулах.

Цаг хугацаагаа зөв зохион байгуулж сурснаар, цаг ашиглалтын үр дүнг нь дээшлүүлнэ гэсэн үг. Хэрэв та төлөвлөөгүй байж хэн нэгэнтэй яриа өрнүүлэх, утсаар ярих, интернетээр аялах гэх мэт ажил цалгардуулсан зүйлсийг хийгээд байвал хэзээ ч ажлаа дуусгахгүй.

     Дүрэм: Таныг ажлаас тань холдуулаад, саатуулаад байгаа зүйлүүд, мөн ажлыг тань

                   цалгардуулаад байгаа хүнийг найрсгаар, гэхдээ л хатуу зогсоох хэрэгтэй.

                   “Хэзээ ч буцааж болдоггүй нь Үг хэл, Боломж бололцоо, Цаг хугацаа байдаг”

                   гэдэг мэргэн үгийг санах

2. Ажлын байрны тохижилт, тав тух.

 Энд зөвхөн ширээ сандлын байрлалаас гадна агааржуулалт, гэрэлтүүлэг чухал ба зарим ажлын өрөөнд ажилтнууд нь бие биенийхээ ажиллах тав тухыг  алдагдуулдаг. Ажлын өрөөнд хувийн эзэмшлийн орон зайг хүндлэхгүй, бусдын  хэрэглэж буй зүйлийг ширээн дээрээс нь зөвшөөрөлгүй авах гэх мэт. Ийм тохиолдолд сейф эсвэл жижиг шүүгээнд бүх “үнэт зүйлээ” хадгалахад хүрнэ. Энд ажиллах тав тух тодорхой хэмжээгээр алдагдана. Ганц харандаа авах тоолонд сейфээ “ухаад” байвал ажлын цаг яах билээ?! Мөн олуулаа сууж ажилладаг бол аль болохоор бие биенийхээ ажилд саад болохгүйгээр ярилцах нь чухал. Ер нь хэрэггүй чимээ шуугиан хүнийг маш ихээр ядрааж, бухимдуулдаг.

   Дүрэм: Ажлын байр нь ажиллахад тав тухтай, тохижилт сайтай, дуу чимээ багатай,

                 үргэлж цэвэр цэмцгэр, эмх замбараатай байх ёстой.

 3.Эрүүл байх.

Энэ нь гарцаагүй бидний ажлаа амжуулах гол үндэс билээ. Иймээс ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, витаминлаг хоол идэх, цаг агаарт тохируулан хувцаслах, унтах цагтаа нойроо бүрэн авахыг хичээх хэрэгтэй. Зарим хүмүүс үнэхээр бие нь тавгүйтэж өвдсөн мөртлөө ажиллах гэж зүтгэдэг. Энэ нь буруу юм.  Өөрийгөө болон хамт олноо хүндэлж, тэдний эрүүл байх нөхцлийг ханган гэртээ болон эмнэлэгт эмчлүүлэх ёстой. Эс тэгвээс 3 хоногийн ажлыг “30” хоног болгоно гэсэн үг.

  Дүрэм: Биеийнхээ байдлыг мэдэрч сурах хэрэгтэй. Ялангуяа өвдөх дохио өгсөн  

               тохиолдолд маш шуурхай арга хэмжээ авах нь зүйтэй.

4. Анхаарлаа төвлөрүүлэх.

Эрт дээр үеэс ямарч ажлын амжилтанд хүрэх үндсэн түлхүүр бол ухаан санаагаа төвлөрүүлэх явдал юм гэж үздэг. Танд ойр дотны хүмүүсийн  сонирхол таны хувьд жижиг зүйл биш учир яаж ч яарч ажиллаж байсан тэднийхээ тухай санаж байх нь зүйн хэрэг юм.

Дүрэм: Өдөрт хийх ажлаа төлөвлөхдөө дэндүү их урт жагсаалт бүү зохио. Ирсэн захиа

байгаа эсэхийг цаг тутамд шалгаж, ажлаасаа бүү хөндийр. Бүхнийг санаж, бүгдийг амжуулах гэж бүү оролд. Хэрэгтэй болон чухал гэсэн зүйлээ ялгаж сур.  Аар саар зүйлийг мартаж, хэрэгтэй ажилдаа л ухаан санаагаа бүрэн төвлөрүүлж бай.

5. Шинэ зүйлд суралцах.

Энэ нь таны амжилтын туслагч болно. Гэхдээ, жишээлбэл: шинэ ноутбук хэрэглэх нь үнэхээр таны ажилд тустай юу, эсвэл ээлжит нэгэн “дүр эсгэлт үү” гэдгийг бодох хэрэгтэй. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхъя гэвэл мэдлэг оюунаа цэнэглэж байх нь чухал. Иймд курс, дамжаанд суралцаж, ашиг тусыг нь хүртэх хэрэгтэй.

Дүрэм: Орчин үеийн техник төхөөрөмж хэрэглэх нь нэг талаасаа  цаг үеэсээ  хоцрохгүй, 

              нөгөө талаасаа цаг зав хэмнэдэг тул хуучирсан техникээ тодорхой хугацаанд

              сольж  байх хэрэгтэй. 

6.Дуртай зүйлээ хийх.

 Танд таалагдахгүй бол өндөр цалин, өсөх ирээдүйтэй ч байсан тийм ажил хийхийг зөвшөөрөх хэрэггүй. Ажил нь таалагдсан ч өөрийн хүчинд үл итгэж байвал, энэ нь  танд хэрэг болохгүй гэдгийг үргэлж санаж байх хэрэгтэй.

Дүрэм: Зөвхөн танд хэрэгтэй буюу сонирхолтой байна гэсэн тохиолдолд л та өөр ажилд

              шилжих эсвэл шинэ төслийг эхлүүлж болно. “Та хийхгүй бол хэн хийх вэ? Одоо   

              хийхгүй бол хэзээ хийх вэ?” гэдэг ч энэ бол гагцхүү Таны зөв шийдвэр байх ёстой.

             “Аргументы и факты” сониноос орчуулав

            Э.Эрдэнэцэцэг. Л.Мөнхцэцэг /ШУТИС. ГХИ/

 

                                     

 

 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.