Өнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 11. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 22. Буд гараг. Хонгорцог одтой, 7 улаан мэнгэтэй шар морь өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх.Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 7 цаг 56 минутад мандан, 17 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдно хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Гэр бүлийхэндээ анхаарал хандуулах өдөр. Өнөөдөр гэр орон гэр бүл, хүүхдүүдэд зориулагдсан өдөр юм. Таны гэр орны асуудлууд нь бүрэн завгүй байлгана. Аж ахуйн асуудлууд нь эхний шатанд тавигдана. Томоохон хэмжээний худалдан авалт хийх ба үл хөдлөх хөрөнгө олж авахад таатай өдөр. Магадгүй өнөөдөр хүүхдүүдтэй хамааралтай том бөгөөд таатай өөрчлөлтүүд хүлээж байж болно. Оюун ухаан ба биеийн хүчний талаар хэтэрхий ачаалалтай байж болохгүй. Усны хажууд амрах нь зүйтэй байх болно.
Үхэр (4/20-5/20)
Үдээс өмнөх эерэг хандлагууд нь арилжаа наймаа, ажил хэргийг амжилттай дуусгахад нөлөөлнө. Бий болсон ашиг орлого нь таны эртний мөрөөдлийн биелэл ба гэнэтийн таатай мэдээ байх болно. Та амьдралын эрч хүчээр дүүрэн байна. Иймд хэрэгтэй гэж бодсон зүйлээ үргэлжлүүлэн хий. Хүлээж байгаа зүйл болон хамтрагчийн гомдол, түүнийг хэрхэн засах талаар бодож дэнслэхийг од гарагсын зүгээс зөвлөж байна. Өнөөдөр чухал шийдвэр гаргахыг танаас шаардаж байж болох юм.
Хамтатгах (5/21-6/21)
Ордын эрчим хүчний шилжилт, өөрчлөлт шинэчлэлт хийх, сэтгэлээ нээх, гэнэтийн өөрчлөлтийн өдөр. Ирээдүйн төлөвлөгөө томоохон өөрчлөлтийг амсахаас гадна хуучин танилтайгаа уулзах уулзалт хувь заяаны гэнэтийн өөрчлөлтөнд оруулж мэднэ. Өдрийн хоёрдугаар хагаст таны эрүүл мэндэд аюул учрах магадлалтай.
Мэлхий (6/22-7/22)
Эгзэгтэй өдөр. Аялалд явах гэж байгаа мэлхийнүүдэд одод болгоомжтой байхыг зөвлөж байна. Явах хугацааг нэлээд хойшлуулах хэрэгтэй. Учир нь та одоо сайн биш байдалд байна. Өөрийн эрүүл мэндэд анхааралтай хандах хэрэгтэй. Хэтэрхий ачаалалтай байж, адал явдлыг хайх хэрэггүй. Тайван амралт нь танд шаардлагатай эрч хүчийг өгнө.
Арслан (7/23-8/22)
Бодох ухаарах ба бодол санаагаа цэвэрлэх, нээлттэй байх өдөр. Энэ өдөр орчин тойрны бодит байдал тань руу чиглэгдэх учир шинж тэмдгийг анхаар. Гэр бүлийг бэхжүүлэх, гэр орноо тохижуулахад таатай байна. Хэрвээ таныг азгүйдэл дагавал, юу ч болсон биеэ барих хэрэгтэй ба оюун ухаанаас сэтгэл санааны илэрхийлэл давамгайлах хэрэггүй. Тэсвэртэй оюун билгээ илэрхийлж гарга. Магадгүй өнөөдөр хүүхдүүдийн сонирхол нь таниас анхаарал ба хувийн оролцоо шаардаж магадгүй.
Охин (8/23-9/22)
Энэ өдөр гарах асуудлууд, урьдчилан төлөвлөөгүй зардлууд таны удаан хүлээсэн аялалд саад учруулна. Таны зан байдлын үндэс нь үүрэг хариуцлага болон өөрийгөө мэдрэх явдал. Сэтгэл татах чадвараа нэмэгдүүлснээр өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд хялбар байна.
Жинлүүр (9/23-10/22)
Ачаалалтай өдөр. Өнөөдөр асуудал болгон, шинэ танилцсан хүн болгон, санал болгонд анхааралтай ухаалгаар хандах хэрэгтэй. Шинэ зүйлд оролцох өөрчлөлтийг хүсэх хэрэггүй эдгээрийг дараа долоо хоног хүртэл хойшлуулах хэрэгтэй. Бичиг баримтаа эмхэлж цэгцлээрэй. Оддын байрлал тийм ч таатай бус, таны эрүүл мэнд сайнгүй байх төлөвтэй. Бэртэл гэмтэл авах буюу архаг өвчин хүндрэх магадлалтай. Биеийн хүнд ажлаас зайлсхий.
Хилэнц (10/23-11/21)
Хууртагдах өдөр байж болзошгүй. Аюултай төөрөгдөл болон хий юм сонсохоос болгоомжил. Бүх зүйл энгийн бүүр амжилттай мэт гаднаа харагдах боловч дотоод сэтгэлдээ түгших ажлын ачаалал ихтэй байна. Магадгүй тааламжгүй байдал нь саяхан болсон зүйлээс таны сэтгэл санаанд нөлөөлөөд байж болох юм. Юу хийх гэж байгаагаа сайн ойлгоогүй байж хийх нь алсдаа эрсдэл дагуулдаг уршигтай. Өнөөдөр дуртай зүйлээ хийх нь танд ашигтай байна.
Нум (11/22-12/21)
Харилцаа холбоо үүсгэхэд тааламжтай өдөр. Илүү хийсвэрлэг мөн бадрангуй байх нь эргэн тойрныхныгоо өөрийн зорилгоороо гайхшруулна. Тэд хайр хүндлэлийг авна. Магадгүй илүү ашигтай ажлын санал авна. Илүү хариуцлагатайгаар хүлээж авбал сайн ашиг олно. Энэ өдөр ажил мэргэжил болон хувийн болзоо, чухал бичиг баримттай харьцахад таатай байна. Харин урьдын өр зээлээ өнөөдөр нэхэхгүй байхыг хичээгээрэй. Учир нь өрөө төлөх хүн танд таагүй байдал гаргаж магадгүй байна.
Матар (12/22-1/19)
Сэтгэл зүйн байдал гормоны өөрчлөлтөөс хол байх өдөр. Сэтгэл санаа тогтворгүй, гутралд орж болзошгүй эсвэл огцом бухимдалд хүрнэ. Санхүүгийн байдалд орооцолдох хэрэггүй ялангуяа өр өгөх, авлага авах хэрэггүй. Биеийн хүчний хөдөлмөр хийх хэрэгтэй. Хэрэв үүнээс гарах арга зам олдвол бүх зүйл сайнаар нөлөөлнө. Материаллаг байдал болон өөрийн харилцаагаа сайжруулах гэж бүү оролд. Гэр бүлтэйгээ хамт байж цагийг зугаатай өнгөрүүл.
Хумх (1/20-2/18)
Тэнцвэртэй өдөр. Энэ өдрийг маш завгүй өнгөрөөх болно. Завгүй байна гэдэг ажил тань урагшилж байгаагийн илрэл юм. Сэтгэл санаагаа цэгцэлж ойр дотнынхонтойгоо хэрэлдэж муудсан бол харилцаагаа эвээр шийдэхийг оролд. Ахин ийм үйлдэл гаргахгүйн тулд ухаалаг бай. Хэрэв энэ өдөр цэвэр агаарт салхинд гарах боломжтой бол хотоос гар. Энэ өдрийн сүүлээр тавгүй байдал айдсаасаа салж чадна. Ходоод өвдөх магадлалтай тул хоол ундандаа анхаарч ходоодны хүчил багасгахаас зайлсхий. Эм уух гэсний хэрэггүй.
Загас (2/19-3/20)
Бүтэшгүй үйлдэл, хоосон итгэл, замбараагүй нөхрийн харилцаанаас болоод таагүй өдөр болно. Хөндлөнгийн хэн нэгнээс болоод санхүүгийн хүндрэлд орох эсвэл санхүүгийн эх үүсвэр хайх нь таагүй үр дүнг авчрах болно. Дурын шийдвэр тань санаандгүй таагүй нөхцөлд оруулж болзошгүй гэдгийг анхаараарай. Хувийн амьдрал тань сонирхолтой зүйлээр дүүрэн байх болно. Гэр бүлийнхэн тань цагийг хамт өнгөрүүлэхийг хүснэ. Тиймээс гэр бүлээрээ амрах хэрэгтэй.