Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Г.Мөнх-Эрдэнэ: “Soul mate” хамтлаг тун удахгүй шинэ уран бүтээлээ толилуулна
Үндэсний хөгжим

Г.Мөнх-Эрдэнэ: “Soul mate” хамтлаг тун удахгүй шинэ уран бүтээлээ толилуулна

Урлаг Урлаг11/02/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
sd8987538702015021109527834973082015-02-11-10-20[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын рок поп урлагийн өнгө төрхийг тодорхойлж, авъяас билгээрээ олон жил хүчирхэгжин бэхжиж өөрсдийгөө тунхагласан хөвгүүдийн хамтлагийг төрүүлэн гаргах зорилготой “Камертон 2” төсөл одоогоос гурван жилийн өмнө зохион байгуулагдсан билээ.

Тэгвэл энэхүү шоунаас дууны урлагт орох гараагаа эхэлж, хүсэл тэмүүллээр жигүүр хийн өдгөө уран бүтээлээ туурвиж олны хүртээл болгохоор өөрсдийн хүслээрээ нэгдсэн “Soul mate” хамтлагийн гишүүн Г.Мөнх-Эрдэнэтэй уран бүтээлийнх нь талаар цөөн хором хөөрөлдлөө. Тус хамтлагийн залуусыг уншигч та ковер дуугаар нь андахгүй танина.

-Хамтлаг хэзээ байгуулагдав?

-Soul mate crew анх 2014 оны 11 сарын 11-ний өдөр байгуулагдсан.Хүсэл, зорилго нэгтэй зургаан залуус нийлж Soul, R&B чиглэлээр уран бүтээлээ туурвихаар нэгдсэн. Эхний ээлжинд өөрсдийн сонсох дуртай Камертон хамтлагийн “Чамаас би асууя”, “Явах цаг боллоо”, FREEZONE хамтлагийн “Үгүйлэх сэтгэл” дуунуудаар cover хийж “I RED” студийн “ I Cover session “ төсөл амжилттай оролцсон.

-Soul matecrew бүрэлдэхүүнийг танилцана уу?

-Зургаан хүний бүрэлдэхүүнтэй. Дуучин Ану, Маргад, Мөнх-Эрдэнэ, Сүхээ, Чингүүн, Нараа зэрэг залуусаас бүрдсэн.

-Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөө?

-Манай crew өөрсдийн уран бүтээлдээ орсон байгаа, тун удахгүй бидний өөрсдийн гэсэн цоо шинэ уран бүтээлүүд гарж эхэлнэ. Өөрсдийн хүсэл сонирхлоороо чанартай гоё дууунууд хийх зорилготой ажиллаж байна. Шинэ дуунуудаа тухай тухайн үед нь мэдээллэж байна.

-Уран бүтээлийнхээ өнгө, аясыг тодорхойлвол?

-Бид Pop , Soul R&B чиглэлээрээ дуугаа дуулна.

-Уран бүтээлчдийг ямар нэгэн байгууллага, хувь ивээн тэтгэх тохиодол нэлээдгүй байдаг. Танай хамтлагийн ивээн тэтгэгчээр ямар байгууллага ажилладаг вэ?

– Одоохондоо албан байгууллага компануудтай хамтарсан зүйл байхгүй . Студийн хувьд ”I RED “ студитэй хамтарч ажилладаг. Харин цаашдаа ивээн тэтгэгч гарч ирэхийг үгүйсгэхгүй ээ. Бидэнтэй хамтран ажиллах санал тавивал татгалзах зүйл байхгүй.

-Урлагтай хэрхэн холбогдох болов. Багын мөрөөдөл үү?

-Бага байхдаа л хамтлагтай больё гэж боддог байсан. "Камертон-2" шоунд ороод дууг илүү ойлгодог болсон л доо. Энэ шоунаас хойш дуулах хүсэл илүү их оргилж дуулья гэж шийдсэн.

-Дуучдыг ихэвчлэн дуучин болоход нь аав, ээж нь нэлээн дургүйцдэг байсан тал ажиглагддаг. Та тийм эсэргүүцэлтэй тулгарч байв уу?

-Өө тохиолдолгүй яахав. Манай гэрийнхэн чинь эхэндээ дэмждэггүй байсан. Сүүлдээ тэгээд хүүхэд нь урлаг уран сайхан гээд яваад байхаар дэмждэг болсон.

-Нэг өдрийг хэрхэн өнгөрүүлж байна?

-Өдрийг өглөө босоод бэлтгэлийнхээ байранд ирээд хоолойны бэлтгэл, биеийнхээ бэлтгэлийг хийнэ. Ер нь бэлтгэлийнхээ байранд л өнждөг дөө

–Уран бүтээлээрээ залуустаа ямар мессежийг хүргэхийг зорилгоо болгож байна?

-Ерөнхийдөө бид өөрсдөө залуу хүмүүс, шинэ зүйлд суралцаад адилхан л явж байгаа. Тийм болохоор өөрсдийн үзэл бодлоо илэрхийлнэ.

-Уран бүтээлийнхээ зөвлөгөөг хэнээс авч байна?

-Уран бүтээлийн зөвлөгөө, дууны найруулга, хоолойн тавилтийг “БИД-4” хамтлагийн ахлагч Б.Замбалгарав найзаасаа авдаг.

-Хоолойныхоо бэлтгэлийн үеэр цаг гарган ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Тун удахгүй танай сайтын уншигчтай шинэ уран бүтээлээрээ тун удахгүй уулзана гэдгээ энэ дашрамд дуулгахад таатай байна.

Уншигч та бүхэндээ "Soul mate" хамтлагийн ковер хийсэн бүтээлийг хүргэж байна. Тун удахгүй тус хамтлагийн цоо шинэхэн уран бүтээлийг толилуулах болно.

 

 

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин IU шинэ цомгоо олны xүртээл болгоно

14/05/2025

Бүгд Найрамдах Польш Улсад хадгалагдаж буй Монгол Улсын анхны хүн амын түүхэн баримтуудыг эмхэтгэн хэвлүүллээ

14/05/2025

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нээлтийн үзвэрээр “Орфей” театрын уран бүтээл “1984” постдрамын жүжиг сонгогджээ

14/05/2025

“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ

14/05/2025

2025 оны “Eurovision” уралдаан энэ долоо хоногт болно

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.