Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Өнөөдрийн зурхай
Үндэсний хөгжим

Өнөөдрийн зурхай

Урлаг Урлаг24/02/2015Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
zurhai313850572015-01-08-08-56[www.urlag.mn]4106720352015-02-24-08-54[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
 
Хонь – (3/21-4/19)
Өмнөх өдрийн эсрэг тэсрэг хандлагууд үргэлжилнэ. Үдээс өмнө та эрч хүчтэй амьдралын баяр баясгалантай байна. Гэвч энэ байдал удаан үргэлжлэхгүй. Үдээс хойш урам хугарч улмаар ноцтой алдаанд хүрч болзошгүй. Хүмүүсийг зөв үнэлж цэгнэх, эрүүл саруул үйлдлүүд хийхэд танд төвөгтэй байна. Ойрын үед таагүй явдал учирна эсвэл таагүй мэдээ ирж магадгүй. Энэ бүхэнд та сэтгэл санаагаа бэлэн байлгах хэрэгтэй.
Дэлгэрэнгүй
 
 
 
Мягмар, 2015 оны 02 сарын 24

Үхэр – (4/20-5/20)
Таныг өөртөө итгэх итгэлийг алдагдуулах дарамт шахалт өнөөдөр ирж магадгүй. Үүнд та бэлэн байх хэрэгтэй. Зарим тохиолдолд өөрийн бодол өөртөө зөв гэсэн үг эсрэгээрээ эргэнэ гэдгийг сана. Найдаж болох найз нөхөд, түншүүдээс сонирхол татсан шинэ ажлын саналыг хүлээн авна. Гэвч бүгдийг нарийвчлан сайн судалж байж эцсийн шийдвэрээ гаргаарай. Амжилт олно гэдэг таны бодож байгаа шиг тийм ч амар хялбар ажил биш гэдгийг сайн санаарай.
Дэлгэрэнгүй
 
 
 
Мягмар, 2015 оны 02 сарын 24

Ихэр – (5/21-6/21)
Материаллаг сайн сайхан байдлаа дээшлүүлэх, карьераа амжилттай өсгөхөд тааламжтай өдөр. Эрх мэдэлд дурлах, өөрийгөө тоох байдлыг шалгана. Таны үйлдэл нь эргэн тойрон дахь улсуудын идэвхтэй эсэргүүцэлтэй тулгарахаас гадна сургах, зөвлөх гэсэн хандлага нь таны уурыг хүргэнэ. Түр хугацаагаар ажлын идэвхийг бууруулах мөн ойрын хүндээ тавих шаардлагыг зөөлрүүлэхийг одод зөвлөж байна. Түншүүдтэйгээ харьцаагаа батжуулах хэрэгтэй. Учир иь тэдний цагаа олсон тусламж нэгдсэн хүч нь танд мэдэгдэхүйц ашиг өгнө.
Дэлгэрэнгүй
 
 
Мягмар, 2015 оны 02 сарын 24

Мэлхий – (6/22-7/22)
Өнөөдөр олонх нь дээд боловсролтой болох, мөн орчлон ертөнцийн бүтцийн тухай мэдлэгээ өргөжүүлэх эрмэлзэлтэй байна. Олон янзын эх үүсвэрээс мэдээллүүдийг цуглуулан харьцуулж алтан дунджийг ол. Олон төрлийн онолд толгойгоо бүү эргүүл. Худалдан авалт мөн азын сугалаа аваарай. Ихэнхэд нь аз авчирч магадгүй. Залуу мэлхийнүүд шинэ зүйл рүү үзээд алдахыг хүснэ. Таны сахилга баттай байдал удирдлагад тань таалагдах болно.
Дэлгэрэнгүй
 
 
 
Мягмар, 2015 оны 02 сарын 24

Арслан – (7/23-8/22)
Өнөөдөр маш сайхан танилуудтай болж ажилдаа маш их амжилт олно. Хэрвээ урьд долоо хоногт ажил дээрээ бусадтай муудалцсан бол энэ таатай үеийг ашиглан удирдах байр сууриа бэхжүүл. Хайрттайгаа муудалцсан тань бодит байдлаас ч дор харагдаж мэдэх тул одоохондоо ямар нэгэн шийдвэр гаргахгүй байхыг таниас хүсье. Сорилт, өөрчлөлтүүдтэй өөрийнхөө чадлаараа нүүр тул. Эцсийн эцэст эрх чөлөө, оюун санааны амар амгалан байдал эргэн ирнэ.
Дэлгэрэнгүй
 
 
 
Мягмар, 2015 оны 02 сарын 24

Охин – (8/23-9/22)
Өнөөдөр таны мэдрэмж ер бусын хурц байна. Зорилгодоо хүрэхийн тулд муйхарлан бүү зүтгэ. Өөрийн боломжоо бодитоор цэгнэх, дипломат авьяас, хурц цовоо зан тань эсрэг хүйстний өмнө амжилт олоход тусална. Энэ өдөр хайрттайгаа лааны гэрэлд зоогийн газарт оройн хоолоо зооглож өнгөрөөхөд тааламжтай. Сексийн харьцаа та хоёрт таашаал авчирна гэдэгт итгэлтэй байж болно. Харин өнөөдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байвал зохилтой.
Дэлгэрэнгүй
 
 
 
Мягмар, 2015 оны 02 сарын 24

Жинлүүр – (9/23-10/22)
Хэрвээ та анзаараагүй бол Жинлүүрийн ордныхон ярих маш их дуртай хүмүүс гэдгийг мэдэх хэрэгтэй. Хамт олонтойгоо болгоомжтой харьцаж, нууцаа задалж буруу хүнд бизнесийн санаагаа хэлэхээс болгоомжил. Өөрөөр хэлбэл хамтрагч тань юу хэлж байгааг сайн сонсож, хэрэгтэй зүйлээ ашиглаж чадвал танд илүү ашигтай байх болно. Цахилгаан хэрэгслээ давхар шалгаарай. Учир нь цахилгаантай холбоотой асуудал үүсч магадгүй тул өөрийгөө хамгаалахыг хичээ. Өнөөдөр их эрч хүчтэй байх тул эрсдлийг таатайгаар хүлээн  авч чадна.
Дэлгэрэнгүй
 
 
Мягмар, 2015 оны 02 сарын 24

Хилэнц – (10/23-11/21)
Өнөөдөр хилэнцүүдийн гэр бүлийн байдалд таагүй зүйл тохиолдох магадлал өндөртэй байна. Учир нь Далай ван гараг энэ өдөр хилэнцийн ордонд байрлаж байгаа бөгөөд байгалийн юмс үзэгдэлээс болж таагүй байдал үүсэх нь. Тэгэхээр аль болох гэр бүлийн маргаантай асуудлаа хойш тавьж өнөөдөр зөвхөн ажилдаа анхаарлаа хандуулах хэрэгтэйг сануулж байна. Cap бүрийн 24-нд сэтгэлээ ямар нэгэн хүчинд автуулахгүй байх хэрэгтэйг зөвлөж байна.
Дэлгэрэнгүй
 
 
 
Мягмар, 2015 оны 02 сарын 24

Нум – (11/22-12/21)
Өнөөдөр төлөвлөгөө зохиохоос илүү ажлын байран дээр өдөр тутмын ажлаа хийхэд хялбар байна. Энэ өдөр буруу зуршлуудаас татгалзаж, эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд таатай. Өчигдөр болсон таагүй явдлуудын учрыг олохыг хичээ. Уулзалт төлөвлөх, гэрээ хийх, цахилгаан шуудангаар мэдээлэл солилцоход сайн. Магадгүй зөвхөн өнөөдөр танд хэцүү асуудал тулгарч, биеэ барих чадваргүй болно. Гэхдээ үүнийг өөрийн ухамсар, дотоод итгэл үнэмшлээрээ гарах гарцыг хайх хэрэгтэй.
Дэлгэрэнгүй
 
 
 
Мягмар, 2015 оны 02 сарын 24

Матар – (12/22-1/19)
Сүйрэл осол гэмтэл, дээрэм бүхий осолтой өдөр байна. Туйлын анхаарал боломж сэрэмжтэй бай. Олон нийтийн арга хэмжээнд бүү оролц. Зугаа цэнгээний газар бүү оч. Найз нөхдөө сонгохдоо хянуур бай. Үдээс хойш архаг өвчин сэдэрч болзошгүй. Найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ үнэнч, илэн далангүй бай. Хэрэв та үнэнийг хэлэхгүй хугацаа хэт алдвал эрт орой хэзээ нэгэн цагт худал хэлсэн чинь илчлэгдэх л болно.
Дэлгэрэнгүй
 
 
 
Мягмар, 2015 оны 02 сарын 24

Бумба – (1/20-2/18)
Өөрчлөлтийн өдөр. Ажил маш их байна. Хотын нөгөө зах руу нүүх, пүүсийнхээ үйл ажиллагааг өөрчлөх, магадгүй пүүс хаагдаж энэ тухай хэлэхдээ “мартах” гэх мэт өөрчлөлтүүдэд бэлэн бай. Гэр бүлийн тааламжтай байдал нь таны ирэх долоо хоногийн ажлын эерэг байдлыг бий болгоно. Таны хүсч байгаа болон боломжит байнгын хэлбэлзлээс үүдэн зарим нэгэн зарлага гарч болно. Өөрөөр хэлбэл, таны орлогоос давсан зарлага үүсч мэднэ гэсэн үг. Бүү сандар. Шинэ нөхцөл байдалд та зохицож чадна. Харин бүх зүйлд бэлэн бай.
Дэлгэрэнгүй
 
 
Мягмар, 2015 оны 02 сарын 24

Загас – (2/19-3/20)
Олонх нь хэрүүл маргаанаас зайлхийж чадахгүй бол нөхцөл байдалд бодитоор хандаж, буулт хийж сайхан сэтгэл гарга. Ойр дотны хүмүүст тэсвэр тэвчээртэй, халамжтай ханд, ялангуяа хүүхдүүдтэй харилцахдаа онцгой анхаараарай. Хэрвээ буулт хийх буцах аргагүй мэт санагдвал хүмүүстэй харилцахгүй өдрийг ном унших мэтээр ганцаар өнгөрөө.
Дэлгэрэнгүй
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.