Ном уншдаг охинтой болзоорой. Хувцас авах мөнгөөрөө ном авдаг, хэт их ном цуглуулчихсан учраас хувцасны шүүгээндээ зайгүй охинтой болзоорой. Унших номын жагсаалтаа гаргасан, бүүр 12 настайгаасаа номын сангийн уншигч болсон охинтой болзоорой.
Ном уншдаг охин олоорой. Барьж яваа цүнхэнд нь уншиж амжаагүй ном байнга байдгаараа тэд илхэн байдаг юм. Номын дэлгүүрийн банзан тавиур луу шимтэн ширтэж, хүссэн номоо олж хараад чимээгүйхэн хашгиран баярлаж байдгаараа тэд илхэн байдаг юм. Хуучин номын худалдаан дээр шарласан хуудсыг тааламжтайяа үнэрлээд зогсож байгаа этгээд охиныг харж байна уу? Тэр чинь уншигч. Номын хуудсыг үнэрлэхгүй өнгөрч чадахгүйгээр барахгүй үнгэгдэж, шарласан хуудсанд нь бүүр амиа тавина гээч.
Гудамжны төгсгөлийн кофены газарт ном уншаад, хүн хүлээж байгаа бүсгүй бол тэр охин. Хажууд нь байгаа аяга руу сэмхэн өнгийгөөд харахад кофеных нь сүү гүйцэт холилдоогүй дээгүүр нь хөвж байх вий. Яагаад гэвэл тэр аль хэдийн номын ертөнцөд, зохиолчийн төсөөлөлд хөл алдчихсан яваа. Суу. Цаадах чинь чам руу муухай харна, яг л ном уншдаг охид саад болсон хүмүүс рүү хардаг шиг. Уншиж байгаа ном нь таалагдаж байгаа эсэхийг асуу.
Шинэ кофе түүнд авч өг.
Муракамигийн тухай юу гэж боддогоо хэл. Бөгжний ахан дүүсийн эхний бүлгийг гүйцэт уншсан эсэхийг мэд. Жеймс Жойсын Улиссыг ойлгосон ухаантан болж харагдах гэж байна уу үгүй юу гэдгийг нь анзаараарай. Түүнээс Алисад хайртай юу эсвэл Алисын оронд баймаар байна уу гэдгийг асуу.
Ном уншдаг охинтой болзоход үнэхээр амар. Төрсөн өдөр, шинэ жил, ойн баяруудаараа ном бэлэглэхэд л болно. Үгээр, найргаар, дуугаар бэлэг барь. Неруда, Паунд, Секстон, Камминсыг бэлэглэ. Үгс бол хайр юм гэдгийг ойлгодгоо түүндээ харуул. Ном, амьдрал хоёрыг ялгаж мэддэг нь ойлгомжтой ч гэсэн тэр чинь өөрийнхөө дуртай ном шигээ амьдрах гэж үзнэ дээ. Хэрвээ тэгж чадаж гэмээ нь хэзээ ч чамайг буруутгахгүй. Яагаад вэ гэвэл тэр чадах эсэхээ л үзэх гэсэн хэрэг.
Түүнд худал хэл.
Учир мэддэг хүн бол худал хэлэх хэрэгтэй байдгийг ойлгох л ёстой. Үгээр илэрхийлж болшгүй зорилго, үнэт зүйлс, ялгаа, харилцан яриа байдаг. Хамаг юм дуусчихаагүй байна шүү дээ.
Түүний өмнө бүтэлгүйт.
Ном уншдаг охин бүтэлгүйтэл үргэлж оргил өөд чиглүүлдгийг мэддэг. Бүх юманд төгсгөл байдгийг бас бүх номын дараагийн дэвтрийг үргэлжлүүлэн бичих боломжтой гэдгийг ойлгодог. Бас ахин дахин шинээр эхэлсэн ч баатар хэвээрээ байж болдгийг. Бас амьдралд ганц хоёр эсрэг дүр байх ёстойг. Чамаас тэс өөр юмсаас яасан гэж айх вэ? Ном уншдаг охид хүмүүсийг өсөж хөгждөг гэдгийг ойлгодог яг л зохиолын дүр шиг. Мэдээж Бүрэнхий цувралынхыг эс тооцно шүү дээ.
Ном уншдаг охиноо олсон бол өөртөө ойрхон байлга.
Шөнийн хоёр цагт сэрэхэд чинь номоо тэврээд уйлж байвал аяга цай хийж өгөөд, тэвэр. Ганц хоёр цаг номондоо ороод алга болсон ч эргээд чам руу ирэх нь зайлшгүй. Номынхоо дүрүүдийг жинхэнэ байдаг юм шиг л ярина цаадах чинь, тэгэхдээ хэсэг хугацаанд ч гэсэн тэд амьдардаг юм шүү. Чи агаарын бөмбөлгөн дээр гэрлэх саналаа тавих болно. Эсвэл рок тоглолт дээр. Эсвэл өвдчихөөд хэвтэж байхад нь. Скайпаар.
Хацраа чилтэл инээмсэглэж байхдаа яагаад зүрх чинь хайрандаа хага үсрээд цээжээр чинь нэлийтэл урсчихгүй байгааг гайхах болно. Та хоёр амьдралынхаа түүхийг хамтдаа бичиж, хачин хачин нэртэй, сонин сонин зуршилтай хүүхдүүдтэй болно. Цаадах чинь хүүхдүүддээ Малгайтай муур, Аслан хоёрыг танилцуулаад л, магадгүй хоёулантай нь нэг өдөр ч танилцуулж магадгүй. Өтөл насныхаа өвлийг хамтдаа алхаж өнгөрүүлнэ, гутлын чинь цасыг унагааж байхдаа Кийтсээс эш татан амандаа бувтнана.
Чи ном уншдаг охинтой болзох эрхтэй.
Чиний амьдралыг төсөөлж болох хамгийн гоё өнгөөр будах охинтой үерхэх эрхтэй. Нэгэн хэвийн гөлгөр царай, уйтгартай өдрүүд, олигтой сэтгэл хөдөлгөхгүй санал тавих гэж байгаа бол ганцаараа насыг барсан чинь дээр дээ. Харин ертөнцийг, түүнээс цаана байгаа ертөнцүүдийг хүсч байгаа бол ном уншдаг охинтой болзоорой.
Эсвэл, ном бичдэг охинтой болзвол бүр дээр ч юм уу!
Орчуулсан: Tsogchuluun Davaadorj
You should date a girl who reads.
Date a girl who reads. Date a girl who spends her money on books instead of clothes, who has problems with closet space because she has too many books. Date a girl who has a list of books she wants to read, who has had a library card since she was twelve.
Find a girl who reads. You’ll know that she does because she will always have an unread book in her bag. She’s the one lovingly looking over the shelves in the bookstore, the one who quietly cries out when she has found the book she wants. You see that weird chick sniffing the pages of an old book in a secondhand book shop? That’s the reader. They can never resist smelling the pages, especially when they are yellow and worn.
She’s the girl reading while waiting in that coffee shop down the street. If you take a peek at her mug, the non-dairy creamer is floating on top because she’s kind of engrossed already. Lost in a world of the author’s making. Sit down. She might give you a glare, as most girls who read do not like to be interrupted. Ask her if she likes the book.
Buy her another cup of coffee.
Let her know what you really think of Murakami. See if she got through the first chapter of Fellowship. Understand that if she says she understood James Joyce’s Ulysses she’s just saying that to sound intelligent. Ask her if she loves Alice or she would like to be Alice.
It’s easy to date a girl who reads. Give her books for her birthday, for Christmas, for anniversaries. Give her the gift of words, in poetry and in song. Give her Neruda, Pound, Sexton, Cummings. Let her know that you understand that words are love. Understand that she knows the difference between books and reality but by god, she’s going to try to make her life a little like her favorite book. It will never be your fault if she does.
She has to give it a shot somehow.
Lie to her. If she understands syntax, she will understand your need to lie. Behind words are other things: motivation, value, nuance, dialogue. It will not be the end of the world.
Fail her. Because a girl who reads knows that failure always leads up to the climax. Because girls who read understand that all things must come to end, but that you can always write a sequel. That you can begin again and again and still be the hero. That life is meant to have a villain or two.
Why be frightened of everything that you are not? Girls who read understand that people, like characters, develop. Except in the Twilight series.
If you find a girl who reads, keep her close. When you find her up at 2 AM clutching a book to her chest and weeping, make her a cup of tea and hold her. You may lose her for a couple of hours but she will always come back to you. She’ll talk as if the characters in the book are real, because for a while, they always are.
You will propose on a hot air balloon. Or during a rock concert. Or very casually next time she’s sick. Over Skype.
You will smile so hard you will wonder why your heart hasn’t burst and bled out all over your chest yet. You will write the story of your lives, have kids with strange names and even stranger tastes. She will introduce your children to the Cat in the Hat and Aslan, maybe in the same day. You will walk the winters of your old age together and she will recite Keats under her breath while you shake the snow off your boots.
Date a girl who reads because you deserve it. You deserve a girl who can give you the most colorful life imaginable. If you can only give her monotony, and stale hours and half-baked proposals, then you’re better off alone. If you want the world and the worlds beyond it, date a girl who reads.
Or better yet, date a girl who writes.”
― Rosemarie Urquico