Өнөөдөр аргын тооллын 2015 оны Дөрөвдүгээр сарын 30. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын адаг цагаан луу сарын 12. Бархасвадь гараг. Харцага одтой, 1 цагаан мэнгэтэй улаан Хулгана өдөр. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 5 цаг 52 минутад мандан, 20 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Ганцаардмал өдөр. Өнөөдөр сөрөг хандлага нь сэтгэл санааны түгжигдмэл байдал, уналтаар илэрч болно.Хонь эцэг эхчүүд хүүхдүүдийн эсэргүүцэлтэй тулгарч мэднэ. Өнгөрсөн гомдол эргэн санагдах болно. Өдрийн 2-р хагаст гэнэтийн явдал мэдээнээс болж байдал огцом өөрчлөгдөж мэднэ. Энэ өдөр ганцаараа, тайван бай.
Үхэр (4/20-5/20)
Гэнэтийн орлого орох магадлалтай байх ба энэ нь сүүлийн хэдэн саруудад гаргасан хичээл зүтгэлийн тань үр дүн юм. Энэ өдөр танилцах хүмүүс нь таны амьдралд их үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй бөгөөд, харин сайн, муу аль нь болохыг цаг хугацаа харуулна. Таны ертөнцийг үзэх үзэлд нөлөөлөхүйц шинэ санаанууд төрж мэднэ. Лааны дэргэд хайртай хүнтэйгээ өнгөрүүлэх романтик уулзалтын ачаар таны сэтгэл санааны байдал мэдэгдэхүйц дээшилнэ.
Хамтатгах (5/21-6/21)
Дуртгал, өнгөрсөн үе рүүгээ аялах өдөр. Хуучны нөхөд, төрөл садантайгаа уулзах магадлалтай. Хүсэл сонирхол ба үүрэг хариуцлагаа мэдрэхийн хооронд харилцан буулт хийнэ. Сэтгал зүрхний амьдрал тогтвортой биш байх ба хөөрөх, онгод орох, аль эсвэл гутарсан ч байж болох юм.
Мэлхий (6/22-7/22)
Худал хуурмаг, мэхлэлт гүтгэлгийн өдөр. Долоо хоногийн эхнээс танд байсан бүтээлч онгод тань өөрийгөө хуурсан үзэгдэл байсан болж таарах ба хүлээж байсан үр дүндээ хүрэхгүй. Тойрон хүрээлэгчид дэмжихгүй учраас шинэ ажил эхэлж, ямар нэгэн ажлын төлөвлөгөө гаргасны хэрэггүй. Эс бөгөөс томхон бэрхшээл учирч мэднэ.
Арслан (7/23-8/22)
Энэ өдөр таны хувьд таатай амжилттай өнгөрөх найдлага байх ба бүтээлч эрч хүч нэмэгдэхийг билэгдэж байна. Үүнээс гадна та бүх удирдах авьяасаа шавхах хэрэг гарч мэднэ. Байгаа нөхцөлд дасан зохицох, тэвчээр гаргах ба ажилд бүтээлчээр хандах хэрэг гарна.
Охин (8/23-9/22)
Амралтын өдрөө үр дүнтэй өнгөрөөх өдөр. Урьд өдрүүдийн зөрчилдөөнт уур амьсгал жигдэрч хамт ажиллагсад болон удирдлагатайгаа харилцах харилцаа тань урьдын адил хэвийн болж тогтворжино. Магадгүй урьдын мөрөөдлөө биелүүлэх аз учирхыг үгүйсгэхгүй. Одод энэрэл хайр ба уужим сэтгэл гаргахыг хүлээж байна. Хайр сэтгэлийн харилцаанд уур ба өрөвдөх сэтгэл гаргах нь хориотой. Хувь заяа нь гэнэтийн эргэлтийг авчирч болно. Амралтын тухай төлөвлөгөө зохио. Таатай зүйлс болон бэлэг хүлээх хэрэгтэй.
Жинлүүр (9/23-10/22)
Идэвхигүй өдөр. Өнөөдөр мөнгө санхүү, бизнесийн ажлаар эрсдэлтэй алхам хийсний хэрэггүй. Алдагдал маш өндөр гарах магадлалтай байна. Аливаа идэвхтэй үйл ажиллагааг хийхээс зайлсхийж, эрч хүчээ зөв зүйлд зарцуулахаар хадгалаарай. Яарсан бодлогогүй шийдвэр гаргаж болохгүй. Томоохон зүйлийг авалгүй, хөрөнгө оруулалт хийхгүй байвал зохино. Ойр дотны хүмүүстэй үл ойлголцолд хүрч улмаар маргаанд орж болзошгүй тул зан авираа анхаарч бай. Бардам зангаа ялж, өөрийн бурууг ойлгосон бол хайртай хүмүүсээс уулчлал гуйхад хэзээ ч оройтохгүй.
Хилэнц (10/23-11/21)
Өнөөдөр зөрчилдөөнтэй өдөр байна. Таагүй байдалд оруулах учраас хэн нэгэнд сэтгэлээ бүү уудал. Магадгүй хамтрагчтайгаа хурцадмал маргаан гаргаж болзошгүй тул биеэ барь. Үр дүнд нь тэнэг байдалд орно. Буруугүй байсан ч буруутан болно. Ганцаардал таныг нөмрөн авна. Сэтгэлээр бүү уна, таны бодсоноос илүү хүнд байна. Хэрвээ та өөрийн мэдлэг боловсролоо голж байгаа бол дахин сургуульд сурах боломж нээгдэнэ. Энэ нь хэрэгтэй үгүй эсэхийг сайн бодож үзээрэй.
Нум (11/22-12/21)
Энэ өдрийн хамгийн гол зүйл нь ямар нэгэн зүйлд будилахгүй байж бүх зүйлийг дараа хийнэ гэж хойш тавилгүйгээр цаг тухайд нь амжуулж хийх явдал юм. Ингэж хөдөлж чадсан тохиолдолд л ажил хэрэгт амжилт ололтыг олох нь баталгаатай байх болно. Хэрвээ та ажлаар дарагдсан ч гэлээ тэр бүхний учир начрыг төвөггүйгээр олж чадна. Ажилч хичээнгүй байдал бас нягт нямбай байдал нь энэ өдрийн амжилтын гол түлхүүр байхыг од гарагс сануулж байна.
Матар (12/22-1/19)
Аюултай, хүнд өдөр. Толгой хүчтэй өвдөж, хордлогод орох, гал түймэр гарах магадлалтай. Мөн мөнгө санхүүгийн хувьд томоохон алдагдалд орж болзошгүй. Ажил төрөл дээрээ алдаа дутагдал гаргахаас зайлсхийхийн тулд өөрийн асуудал болон хийх гэж буй төсөл төлөвлөгөөний талаар хэнд ч ярьж дэлгэсний хэрэггүй. Үл таних хүмүүстэй болгоомжтой харьцаж, илэн далангүй байхын шаардлагагүй.
Хумх (1/20-2/18)
Од гарагийн нөлөөгөөр эрчүүд оюуны ариусал, шинэчлэл хийх бололтой. Тэдний зөн билэг, сэтгэл татам чанар, сексийн чадамж болон хүмүүст нөлөөлөх чадвар нь улам ихэснэ. Гэхдээ дуусгаагүй ажлаас болж, таагүй явдал дэгдэх төлөвтэй. Эмэгтэйчүүд эргэн тойрны хүмүүсээ анхааралтай ажигла гэж одод зөвлөж байна. Тэдний нэг нь таныг их шохоорхож байгаа бололтой.
Загас (2/19-3/20)
Азтай, одтой өдөр. Та ажил мэргэжлийн салбарт маш их бүтээлтэй ажиллах бөгөөд эргэн тойрны хүмүүсээс магтаалын үг сонсоно гэдэгт эргэлзэхгүй байна. Тууштай байж, алхам бүрээ бодож цэгнэн, хуучны шалгарсан арга ажиллагааны дагуу аажмаар хөдлөөрэй. Хорон санаатны дургүйг хүргэх тул шинэ зүйл эхлүүлэхээс зайлсхий. Хувийн харилцаанд, болохгүй зүйл гэж байдаггүй гэдгээр бүх зүйл сайхан байх цаг хугацаа ойртсоныг илтгэнэ.