Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Ижийн бичсэн захидал
Утга зохиол

Ижийн бичсэн захидал

Урлаг Урлаг13/05/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
BrqKqXzCQAA8X5o4689262262016-05-13-15-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Орчлонд чамайгаа мэндлэхэд
Орь залуу насаа чамдаа бэлэглэсэн
—Үнэгчлэн нойрсох чамайгаа хараад
—Үүлэн сүүдрээс харамлан энхрийлдэг
Саваагүйтэн дэрвэх тоолонд чинь
Салаа гэзэг минь шингэрнэ
—Уйлж инээж бид ойлголцоно
—Уруул давсаныг давтан шулганах үр
Ээжээ гэж дуудах цангинаанд
Элэг зүрх минь уярч хайлдаг
Эр болж өслөө ч чи минь
Эрт орой ч манцуйтай хэвээрээ
— Сүү үнэртсэн сэвлэгийг чинь
— Сэтгэл зүрхэндээ үнэрлэн санадаг
— Сайн хүн болгох л гэсэндээ
— Санасан бодсоноо нуулгүй зэмлэдэг шүү
Авъяас билэг чинь ундарч
Алдарт цойлох үе бий, бүү сага
Аминаас үнэтэй үр минь чи наддаа
Аглаг ууланд ургасан ганган сарнай шүү
— Баатрын гавъяа байгуулахад чинь
— Бусдаас харамлан би өмөлздөг
— Бүүвэйлж суусан үеэ дурсахад
— Бяцхан чи минь алган дээр тарвалздаг
Хальтарч бүдэрсэн ч бүү сөгд
Ханцуй шамлан тэмцэж бос
Хамаг олноо туслаж тэтгэн
Хорвоод удмаа үлдээхийг хүсдэг
— Эх орондоо үнэнчээр зүтгэхийг хүсдэг
— Элгэн садандаа үлгэрлэхийг хүсдэг
— Эцэг өвгөдөө дээдлэхийг хүсдэг
— Ээждээ ирж үнсүүлэхийг хүлээдэг
Аав ээжээрээ дутах цагт
Алаг үрс чинь нөхдөг юм билээ
Амьдрал дандаа боломж хайрладаг юм шүү
Алдаж үл болно чанга атгаарай
— Хүний хүүхдээр хань хийхдээ
— Хүйн холбоотой ижийгээ санаарай
Эх орноо удирдаж жолоодовч
Эрхийн чинээнд бодогдох үр минь
— Манцуйтай байхдаа минийх ч
— Маргааш чи эх орны цэрэг
Хэвлийд бойжсон үр минь
Хэзээч Эх Орноосоо бүү урваарай

С.Нямжав

 2013 он 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Туурайн төвөргөөн” ном уншигчдад хүрлээ

23/02/2026
Утга зохиол Урлаг

Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирлаар М.Батбаярыг сонгожээ

16/02/2026
Утга зохиол Урлаг

Тугалхүүгийн Баасансүрэн Монгол Улсын Ардын багш цол хүртлээ

16/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жэймс Камерон: “Netflix”, “Warner Bros.-ийн хэлцэл биеллээ олбол кинотеатрын салбар хэцүүдэж мэднэ

25/02/2026

Монголын сийлбэрчид мөнгөн медаль гардлаа

25/02/2026

“Met Gala 2026”-ийн сэдэв зарлагдлаа

25/02/2026

Луврын музейн захирал огцорчээ

25/02/2026

Жүжигчин Д.Цолмон: Сэтгэл зүйн гүн рүү орж байж дүр амилдаг

25/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.