Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Гоё ном уншихад сэтгэл сэргэдэг
Дуу хөгжим

Гоё ном уншихад сэтгэл сэргэдэг

Урлаг Урлаг14/06/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
b6b6e6e3182d9e7e2aef5dcb5791c8f07620416872016-06-14-12-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монсудар хэвлэлийн газар болон Интерном номын их дэлгүүр хамтран жил бүр “Зуныг номтой өнгөрүүлцгээе” уриатай үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг.

Энэ үйл ажиллагааны гол зорилго бол хүмүүст амралтаараа ном унших, сонсох хэвшил олгох, тэрхүү хэвшлийг бий болгоход шаардлагатай зүйлсээр дэмжих, санал болгох явдал билээ.

Энэ зуны хувьд уг үйл ажиллагаа маань гурван үе шаттайгаар явагдахаар төлөвлөгдөөд байгаа бөгөөд эхний үйл ажиллагаа нь 6-р сарын 17, 18-нд зохион байгуулагдах гэж байна.

Энэ өдрүүдэд Японы төдийгүй дэлхийн пост модерн уран зохиолын гол төлөөлөгч Мүраками Харүкигийн дэлхийн бэстселлер “Өнгөгүй Тазаки Цүкүри ба түүний эргэлийн он жилүүд”, Millenium цувралын шинэ боть болох “Аалзны торонд орооцолдсон охин”, “365 үдэш”, “Бодит байдлын ид шид” зэрэг хэд хэдэн шинэ номын нээлт болохоос гадна амралтаараа унших номын багцуудыг нас, сэтгэхүйн онцлог, зориулалтаар нь ангилан уншигчдад санал болгоно.

Мөн Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ цагийг үр дүнтэй, хөгжилтэй өнгөрүүлэхэд зориулсан Үлгэрийн майхан, Гүйцээж зурцгаая, Ажиглалт хийцгээе, Хөгжим тоглоё зэрэг сонирхолтой үйл ажиллагаанууд явагдана.

Түүнчлэн Зургаар хүүхдийг хэрхэн хөгжүүлэх вэ?, Хамтдаа уншья гэх мэт эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж сургалт болно. Завсар чөлөөгүй явагдах сонгуулийн сурталчилгаанаас түр ч болов хөндийрч оюундаа хөрөнгө оруулалт хийгээрэй. 

Дараа дараагийн арга хэмжээнүүд 7 болон 8-р сард зохион байгуулагдах бөгөөд энэ үеэр бие даан англи хэл сурагчдад зориулсан цогц хичээл, ОУ-ын бэстселлер номын зохиогчийн гарын үсэгтэй худалдаа, уншигчдад зориулсан уралдаан тэмцээнүүд зэрэг олон сонирхолтой хөтөлбөр таныг хүлээж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Ариана Гранде найм дахь цомгоо гаргана

27/04/2026
Дуу хөгжим Урлаг

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026
Дуу хөгжим Урлаг

“П.Адарсүрэн бол Монголчуудын хайрлах ёстой домог, жинхэнэ од юм. Тэр чадлынхаа хэрээр гялалзсаар ард түмнийхээ дунд өнгөрсөн зүлгээгүй алмаз билээ”

24/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Майкл Жексоны тухай кино дээд амжилт тогтоожээ

28/04/2026

Бурхан урлаач Ц.Энхмандах “Эргэх цэг” үзэсгэлэнгийн бүтээлүүдээ шороо болон ургамлын будгаар зуржээ

28/04/2026

“Ирээдүйн инженерүүд 2026” улсын олимпиадын шилдгүүд тодорлоо

28/04/2026

“Би чамд хайртай” киноны Баярын дүрээр үзэгчдийн сэтгэл, зүрхэнд мөнхөд хоногшсон жүжигчин Нямдаваагийн Бадрал таалал төгсчээ

28/04/2026

Өсвөрийн кино бүтээгчдийн уралдаан зарлалаа

28/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.