Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 18. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 13. Санчир гараг. Онгоц одтой, есөн улаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр. Өдрийн барилдлага: Шид. Шүтэн барилдлага: Хурьцахуй. Өдрийн наран 4 цаг 58 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана.
Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой хэмээжээ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Хоосон горьдлого, биелэгдэхгүй найдвар бүхий чөтгөр шулмын өдөр. Хувийн амьдралд урам хугарах, алдаа гаргах магадлалтай. Өөртөө шүүмжлэлтэй, бусдад шударга ханд. Хэт шургуу байж, биеийн хүчний хүнд ажил хийх хэрэггүй. Сэтгэл санаа эрс огцом өөрчлөгдөнө, толгой өвдөх, таагүй зүүд зүүдлэх, хордлого авч магадгүй. Сексийн харьцаанд хамтрагчдаа хэт их гомдол тавих, эрсдэлтэй үйлдлээс татгалз. Дараа нь их үнээр төлөх болно. Цэцэг зүүдлэх сайны тэмдэг, хар муур зүүдэлбэл урам хугалсан зүйл тохиолдоно.
ҮХЭР (4/20-5/20)
Жирийн үед жижиг сажиг зүйлс гэж тооцож байсан юмс өнөөдөр таны уур уцаарыг хөдөлгөнө. Өглөөгүүр чухал ажил бүү эрхэл. Учир нь бүтэх эсэх нь тодорхойгүй байна. Хайрттайгаа маргалдаж болзошгүй тул ачааллаа тохируул.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Оюуны хөдөлмөр, хэвлэл, багш, газарчин зэрэг хөдөлмөр эрхэлдэг хүмүүст таатай. Тэднийг амжилт, нэр хүнд хүлээж байна. Таны өвөрмөц сэтгэлгээ удаан хугацааны турш түшиг болох хамтрагчийг бий болгоно. Харин ажлынхаа үйл ажиллагааны хүрээгээ өөрчилж, авьяасаа ухаалгаар харуулах бололтой. Сарын дундуур шинэ хэлбэрийн ямар ч үйл ажиллагаанд ороход гайхалтай амжилттай байхыг харуулна. Санхүүгийн асуудал дээр чухал шийдвэр гаргах хэрэггүй
МЭЛХИЙ (6/22-7/22)
Сайн танилуудтайгаа харьцах харьцаанд бага зэргийн ан цав үүснэ. Магадгүй найз нөхөд, хамаатнууд тань таны тусламж анхаарлыг ойшоохгүй байсан бололтой. Нөхцөл байдал таныг олон асуудлаар байр сууриа эргэн харахад хүргэнэ. Болсон явдлын учир шалтгааныг тунгаа, бод, цаашид асуудлыг хурцатгахаас зайлсхий.
АРСЛАН (7/23-8/22)
Шинэ ажил хэрэгт бэрхшээл тулгарах магадлалтай. Тавьсан зорилгоо дахин эргэн хар. Чухал шийдвэр гаргахаа хойшлуул. Шинэ танилтай болохоос татгалз. Үйл явдлын гэнэтийн эргэлт танд ашигтай байх магадлал өндөр байна. Шинэ танил тань алс хэтийн ажил үйлсийг өргөжүүлэхийн зэрэгцээ таныг шинэ санаа бодлоор баяжуулж, таны өмнө шинэ боломжуудыг нээх болно. Зүүд зөнтэй байж удахгүй биелнэ.
ОХИН (8/23-9/22)
Өнөөдөр таны бүх төлөвлөгөө, хүсэл мөрөөдөл бодит дүр төрхөө олно. Аз жаргал тун ойрхон ирсэн юм шиг санагдана. Өөртөө байшин барьж эхлэх, орон гэрээ тохижуулах, гэр бүл ураг төрлийн харьцаагаа бэхжүүлэхэд таатай өдөр. Хэрэв таны зүүд бодит мэт эргэн харагдаж байвал юу зүүдэлсэн талаар тэмдэглэл хөтөлж яг юу мэдэрснээ нэгд нэгэнгүй бичээрэй. Энэ бол таны зүрх сэтгэлийн бодит тэмүүлэл билээ.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өнөөдөр сайхан сэтгэл, хүч чадал, өөрийн сайн сайхан чанаруудыг харуулна. Таны нэр хүндэд дуртай чанар ямар ч ажил хэргийг толгойлон удирдах гэсэн эрмэлзэлээр илэрнэ. Алдар гавьяа нэр хүнд мөнгө, тохилог байдлаас илүү чухал. Эргэн тойрныхноосоо ихийг шаарддаг шигээ өөртөө байгаа бүхнийг бусадтайгаа хуваалц.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Гэр бүлийн харьцаа нийтэч дотно байна. Худалдаа наймааны ажил, мөнгө санхүүгийн үйл ажиллагаанд амжилт дагалдах магадлалтай. Биеийн тамир, спортоор хичээллэх, болон дурын биеийн хүчний ажлыг эрхлэхэд тохиромжтой өдөр. Нэг нэгэндээ санаа тавина. Хэрвээ та ахуйгаа өөрчлөхийг эртнээс хүсч байсан бол үүнийгээ амьдралд хэрэгжүүлэх сайхан цаг үе иржээ.
НУМ (11/22-12/21)
Гэр орондоо эмх цэгц тогтооход сайн өдөр. Гэртээ хийх хамтын хөдөлмөр нь таатай, дотно уур амьсгалыг бий болгоно. Энэ долоо хоногт ахмад настнуудад бодол санаагаа зоригтой илэрхийл. Магадгүй эртний хэн нэгэн танил таны сэтгэлийг ахин догдлуулах болно. Өөрийн сэтгэл хөдлөлөө бариарай, мөн алдаагаа ахин бүү давт гэдгийг од гаригс сануулж байна. Илүү зүйл магадгүй таны хувь тавиланг муугаар эргүүлэх бололтой. Тэд оюун санаа эд материалын дэмжлэг үзүүлнэ.
МАТАР (12/22-1/19)
Хамтын уран бүтээл хийхэд санаа нэгтнүүд олдоно. Ажил хэргийн хүрээнд ашигтай нөхцөлтэй гэрээ байгуулж чадна. Худалдаа наймаагаа эцсийн мөчид бүтэлгүй болгохгүйн тулд тайван хүндэтгэлтэй бай. Найдвартай хамтрагч нараасаа тусламж гуйхаас бүү татгалз. Өнөөдөр хэдийгээр гадаа хүйтэн байгаа боловч та дотроо халуу шатам байхыг мэдэрнэ. Энэ нь хайр сэтгэлийн асуудалтай холбоотой.
ХУМХ (1/20-2/18)
Сансрын муу энерги нөлөөлөх учир янз бүрийн алдаа, осол аваар салхи шуурганаас урьдчилан сэргийл. Өөрийнхөөрөө байснаар таагүй явдлаас гарч чадна. Анхааралтай байхгүй бол бага зэргийн алдагдалд хүрч болзошгүй. Хайртай хүн таныг өөрийн зорилгод ашиглахыг хүсэх бололтой.
ЗАГАС (2/19-3/20)
Хамаатнуудтайгаа санал зөрөлдөж, эцэг эхтэйгээ муудаж магадгүй. Үр хүүхэд санаа зовоосон зүйл хийнэ. Сэтгэл санаа тайван бус болж, нөхцөл байдлыг бодитоор үнэлж чадахгүй. Иймээс үүнээс шалтгаалан өөрөөсөө хүчтэй түншүүддээ уур уцаараа бүү гарга. Гэмтэл бэртэл эсвэл ойрын садан төрлүүдтэй холбоотой асуудлууд гарах магадлал өндөр байна. Бусдын бодол санааг үгүйсгэх, өөрийн зөвийг хүчээр батлахыг хичээх хэрэггүй. Гэр орны ажил, харьцаагаа цэгцлэх цаг болжээ.