Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 20. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 15. Сумъяа гараг. Долоон улаан мэнгэтэй, гар одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага: Рашаан. Шүтэн барилдлага: Сансар. Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистойхэмээжээ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн…
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Энэ өдөр хов жив, муу хүмүүсийн зальт явуулгаас болгоомжил. Бусадтай харилцахдаа сонор сэрэмжтэй, хянуур байх хэрэгтэй. Учир нь түрэмгийлэлд өртөж магадгүй талаар одод сэрэмжлүүлж байна. Өнөөдөр ажил үйлсээ урагшлуулах, үсрэлт хийх гэж бүү оролд. Мөрөөдлийн хүч таны өмнө өргөн боломж нээнэ. Түншүүдийн хөрөнгө оруулалт өсч нэр хүнд тань цаашдын карьерт нөлөөлнө. Эр зориг, самбаа гэнэтийн үйлдэлд огцом хариу өгөх чадвар энэ ордныхны мэргэжлийн үйл ажиллагаанд шаардлагатай.
ҮХЭР (4/20-5/20)
Өнөөдөр өөрсдийн сайн талуудаа харуулах боломж нээгдэнэ. Үүнийг гэхдээ хэтрүүлэхгүй хийхийг сана. Аливаад дараа нь харуулах нууцаа үлдээхийг сануулж байна. Таагүй хандлага санхүүгийн алдагдалд авчирна эсвэл бодлогогүй зарлага авчирна. Шинэ ажил эхлүүлэхээс өмнө одоо хийж буй ажлаа бүрэн дуусга. Тэгвэл та сэтгэл хангалуун үлдэх болно. Хэрвээ одоо хийж байгаа зүйлдээ тэвчээртэй байж чадвал цаашид шинээр орлого орж ирэх болно. Эсрэг хүйстэнтэйгээ үл ойлголцож зөрчилдөөн үүснэ. Үүнийг хүндрүүлэхгүй байж асуудалд авч гээхийн ухаанаар хандах хэрэгтэйг одод сануулж байна.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Амьдралын эрч хүч өндөр түвшинд байна. Гэр бүлийн төсөвт гэнэтийн, урьдчилж тооцоолоогүй зардлууд гарч ирнэ. Хөнгөн гуниг, тавгүйтэлд орно. Өдрийн сөрөг хандлагуудыг зүрх сэтгэлдээ ойрхон хүлээж авах хэрэггүй. Сексийн эрч хүч, зөн билэг нэмэгдэнэ. Гэвч таагүй мэдээ хувийн амьдралын асуудлууд танд бүрэн дүүрэн амрах боломж олгохгүй. Цагийг гэрээс гадуур өнгөрөөхийг хичээ. Кино театрт очиж кино үз. Унтахын өмнө гадуур жоохон алх.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Бодит байдлыг энэ өдөр эрүүл саруулаар харна. Далд мэдлэгүүдээ нээж, шинэ бодол санаанууд тархинд орж ирнэ. Ажлын үр дүн зарцуулсан хүчин чармайлтаас шууд хамаарна. Хэт их ажиллахаас татгалз. Гэхдээ бичиг баримт бүрдүүлэх, бичгээр үүрэг амлалт авах, шүүхэд зарга мэдүүлэх, төрийн байгууллагуудад хандахад сайн.
АРСЛАН (7/23-8/22)
Удирдах хүмүүс хяналтын байгууллагынхан ирж магадгүй өдөр. Харин таны бичиг баримттай холбоотой асуудлуууд сайн сайхныг ерөөхөөс өөр арга алга. Үдээс өмнө шинэ ажил бүү эхэл. Чухал шийдвэр бүү гарга. Гэрээ хэлэлцээр бүү байгуул. Бичиг баримтаа цэгцэл. Танд боломж олдвол шинэ гарц хайгаарай. Ахмад настан, нөлөө бүхий хэн нэгнээс тусламж авахаас бүү татгалз. Магадгүй санхүүгийн дэмжлэг эерэгээр шийдэгдэнэ. Энэ өдөр бие эрхтэнд муугаар нөлөөлөх хорт зуршлуудаас хол бай.Ажлын ачаалал ихсэж хувийн амьдралдаа зориулах цаг зав бараг гарахгүй гэдэгт бэлэн бай.
ОХИН (8/23-9/22)
Өнөөдөр таны үг хууль мэт хүчтэй байх тул үг хэлээ цэгнэ. Хэлсэн бүхэн чинь ямар нэгэн хэлбэрээр биелнэ. Танд онцгой байдлын анги мэт түргэн шалмаг ажиллах хэрэг гарна. Хүнд хэцүү нөхцөл байдлыг шийдвэрлэхэд таатай. Энэ өдөр худлаа ярих, хараах осолтой. Өөртөө анхаарал халамж тавьж хэт хол гүйдэг ажлаасаа жаахан ч гэсэн холдоод амрах хэрэгтэй.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Мэргэжлийн үйл ажиллагаанд таатай өдөр. Энэ өдөр шийдвэрлэгдээгүй асуудлаа байнга санаж, бодож тунгааж явна. Магадгүй таны хувь тавиланд тохиох хүнд гарзтай холбоотой байж болзошгүй. Хэдий та нарийн бичиг, сувилагч, програмч байсан ч мэргэжилдээ хамгийн шилдэг нь байх болно. Энэ өдрийн таатай хандлагуудыг дээд зэргээр ашигла. Өдөр тутмын ажил, үүрэг чинь таны бүх цаг хугацааг авна. Энэ өдөр харилцан ойлголцвол таны гэр бүлийг улам сайхан болгоно. Орой мэргэжлийн бүх асуудлаа дуусгахыг хичээ. Учир нь гэрийн болон хувийн асуудлаа шийдэх хэрэг гарна.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Нийтэч, эв нэгдлийн өдөр. Та хэрэв урьдын алдаагаа засаагүй бол нөхцөл байдал давтагдах магадлалтай байна. Нийгмийн асуудлуудыг шийдэхэд тохиромжтой. Таны найз нөхөд, хайртын аль нэг нь хол явсан бол тэднийг та санаж үгүйлнэ. Хэт их хоолоо сойж, илчлэг багатай хүнс хэрэглэснээс бие галбир сайхан болох боловч нүдний цог буурч, цонхигор болж илүү үрчлээснүүд үүснэ. Хоол хүнснийхээ чанар хооллох дэглэмдээ анхаар. Өөрийн идэх зуршлаа сайтар анхаарч, эрүүл шинэ хүнс хэрэглэж их хэмжээний ус уу.
НУМ (11/22-12/21)
Өнөөдөр та хамт олон дотроо удирдагч байж чадна. Шинэ албан тушаалд дэвшиж магадгүй. Өөрийн байр сууриа хамгаалахаас бүү эмээ. Таны зөн билэг үнэмшилтэй, зөв тайлбар хийхэд тань тусална. Лекц, илтгэүүд амжилттай болно. Ахуйн эд зүйлс худалдан авахад тохиромжтой. Спортоор хичээллэхэд цаг гарга. Завсрын асуудлаар анхаарлаа бүү сарниул. Танилуудтайгаа хөндий харьцах, цагийг зорилгогүй өнгөрөөх нь таны санхүүгийн байдалд муугаар нөлөөлж мэднэ. Өдрийн эхний хагаст удаан хүлээсэн мэдээг сонсож, хамтрагчтайгаа уулзана.
МАТАР (12/22-1/19)
Шийдэмгий ажиллах цаг үе иржээ. Амжилт таны босгон дээр зогсож байна. Хүсэл мөрөөдөл дорхноо биелнэ. Та амьдралынхаа хамгийн азтай үеүүдэд тулж иржээ. Тэдэнд элгэмсэг найрсаг хандаж өөрийн хүсэл зорилгыг үл умартваас гэрээг дээд зэргийн нөхцөлтэйгээр хийж чадна.Тэвчээртэй бай, амжилт таныг удаан хүлээлгэхгүй. Аз завшаан гэдэг зөвхөн энэ ордныхонд л байх болно.
ХУМХ (1/20-2/18)
Хамт ажиллагсад доод албаны хүмүүстэйгээ харьцаа муудаж магадгүй. Хэрүүл маргаан гарч болзошгүй. Эргэн тойрныхондоо анхаарал тавь, дарамт шахалт бүү үзүүл. Таны энергитэй байдал бүтээлийн нөөцийг шударгаар удирдлага тань үнэлэх боловч дээрээс анхааруулга авах учир хэтэрхий урагшаа явсны хэрэггүй. Дипломат авьяасыг гаргаснаар та өөрийн нийгмийн байр сууриа дээшлүүлэн нэр хүндээ бататгах болно. Албан ажилдаа анхаарлаа хандуул.
ЗАГАС (2/19-3/20)
Ажил хэрэгт таагүй өдөр. Үүнээс гадна сэтгэл санаа тогтворгүй болж хэрүүл маргаан гарч болзошгүй. Санхүүгийн шийдвэр гаргах, гэрээ хэлэлцээр байгуулахаас татгалз. Хойшлуулах ямар нэгэн шалтаг олж бултах төлөвлөгөө зохио. Эс тэгвээс таныг гарцгүй болтол шалах магадлалтай. Эрүүл агаарт гарч биеийн хөдөлмөрийн ажил хийх нь толгой гашилгасан бодлуудаас салгаж сэтгэл санааг өөдрөг болгоно. Сэтгэл санаагаа ариусгаж ажил төрөлдөө анхаарлаа хандуулаарай. Мөн гэр бүлийнхэнтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэхээ мартуузай.