Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Өнөөдрийн зурхай
Үндэсний хөгжим

Өнөөдрийн зурхай

Урлаг Урлаг26/06/2016Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 26. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын 21. Адъяа гараг.  Шувуун хушуут одтой, нэг цагаан мэнгэтэй, шарагчин туулай өдөр.

 Барилдлага: Арвидах
 Шүтэн барилдлага: Мунхрахуй

Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.

Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *

ХОНЬ (3/21-4/19)

Хосуудын харьцаа, секс эв нэгдлийн алтан дунджийг олно. Дараа долоо хоногоос хайр дурлалын адал явдал үргэлжилнэ. Ханьтайгаа харьцах харьцаа хамгийн чухал. Хүнд үед өөрийн гайхамшигт мэдрэмжээ ашигла. Ашигтай наймаа хийх, эсвэл сугалаанд хожих зэргээр мөнгө санхүүгийн байдал эрс сайжирна. Үдшийг гэр бүлийн хүрээнд өнгөрөө. Ном унших, төрөл садантайгаа харьцах, хөгжим сонсох, худалдаж авсан шинэ киногоо үзэж өнгөрөөхийг хичээ.

ҮХЭР (4/20-5/20)

Азтай од нь гийсэн өдөр байна. Хэрвээ та усан спорт, гар бөмбөг, бөхийн чиглэлээр хичээллэдэг бол таныг өнөөдөр хамгийн одтой хүнээр сонгогджээ. Багагүй хэмжээний мөнгө зарлагдах хэдий ч таны сайн сайхны төлөө хийсэн алхам байж чадна. Харин хулгайд эд хогшилоо алдахаас сэргийл. Өдрийн турш одтой байсан таныг энэ өдөр дуустал одод ивээх болно.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Туйлын таагүй өдөр. Гэнэтийн таагүй явдлууд найз нөхдийн харьцааг хүндрүүлнэ.Боломжоо бүү хэтрүүлэн үнэл. Эс тэгвээс та ялагдал хүлээнэ. Урьдынхаас илүү биеэ барихыг од эрхэс зөвлөж байна. Илүүдэл хүч чадал гаргах нь амжилтыг нурааж болзошгүй. Биеэ барьж дийлэхгүй айх ба эргэн тойрныхонтой хэрэлдэж маргалдах магадлалтай

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Мэдээлэл мэдлэгийн хоосон эмх замбараагүй байдал давамгайлах хандлагатай өдөр. Та өөрийн ололт амжилтаар сагсуурч бусадтай хэрэлдэж магадгүй. Харилцаа холбоо, мэдээлэл цуглуулах, худалдаа наймаа хийхэд тааламжгүй. Түр зогсож өөрийн биеэ авч яваа байдалд анхаар. Харилцаа холбоогоо ганцаараа авар.

АРСЛАН (7/23-8/22)   

Хайр дурлал болон амьдралд идэвхтэй бус байна. Харин сарын сүүлээр хувь заяа таныг шинэ танилуудтай болгоно. Таны сэтгэл зүрхийг эзэмдсэн жинхэнэ дурлал байж болзошгүй. Энэ өдөр нүүх аян замд явахад тохиромжтой. Танд сайн мэдээ ирнэ. Хайр дурлал, гэр бүл болоход тааламжтай өдөр болно. Хайртай эмэгтэйнхээ үг бүрийг анхааралтай сонс.

ОХИН (8/23-9/22)

Уучлал гуйх, гэмшихэд таатай өдөр. Өнөөдөр та өрөвчхөн сэтгэлтэй байна. Гэмшлийн нулимс унагааж, муудсан хүмүүстэйгээ эвлэрнэ. Гэр бүл болоход хамгийн сайн өдрүүдийн нэг. Сүм хийдэд очиж нүглээ наманчлах гэмших, уучлахад сайн.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Олон хүмүүс төгс хайртыгаа оллоо гэж үзнэ. Гэвч олонхи нь биеэ барьж, хайраа илэрхийлж чадахгүй. Хайраа илэрхийл. Алсдаа бат бөх аз жаргалтай гэр бүл болно. Өөрийн оролдлогоороо төлөвлөгөөгөө биелүүлнэ. Гэхдээ амжилтад хүрэх замаа тал бүрээс нь хянаж үз. Хэрэгт дуртай хүмүүсээс мөрөөдлөө нууцал. Өнөөдөр хойшлуулж байсан ажлаа хий.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Эмх замбараагүй нийтэч бус өдөр. Тэд зөвхөн өөрийн “би”-дээ ухаан санаа бүх зүйлээ захируулна. Таны сонирхол бусдын сонирхолтой нягт холбоотой байдаг тул хувиа хичээсэн үзэл туйлын аюултай гэдгийг ойлго. Тэднийг гутаан доромжилсноор та өөрийгөө ч мөн гутаан доромжилно.

НУМ (11/22-12/21)

Цахилгаан шуудангаар баярын ил захидал илгээх, гэнэтийн бэлэг бэлдэх хамгийн таатай үе. Их цэвэрлэгээ хийж, хэрэггүй эд зүйлсээсээ салахад сайн өдөр. Чухал утасны дуудлага, захидал хүлээн авах магадлалтай. Одод нь уран бүтээлийн эрэл хайгуул хийх, шинэ танилтай болоход таатайг хэлж байна. Таны сонирхол орлого олох шинэ эх үүсвэрийг нээх магадлал их. Ойр зуурын аяллууд таашаал авч ирнэ. Хөл үймээн бага зэргийн сэтгэл хөдлөлөөс зайлсхийж чадахгүй. Тэвчих л болж дээ.

МАТАР (12/22-1/19)

Өлсөх зохимжгүй байдлаар хоолоо сойх нь энэ ордны хүмүүсийн эрүүл мэндийг доройтуулна. Танд юу ашигтай, юу мууг та өөрөө л шийдэх ёстой. Эрүүл мэнддээ анхааралтай хандаж хоолоо сойх явдлаа зохицуул. Гэрээсээ гарч, гадуур зугаал. Олон хүнтэй спортын тэмцээн үзэх, ганцаараа ууланд авирах, байгальд зугаалах зэрэг нь танд дотоод амар амгаланг өгөх болно. Уран бүтээлч, хөгжимчин хүмүүс өнөөдөр сэтгэл хангалуун байх бөгөөд өөрсөдтэйгээ адилхан үзэл бодолтой хүмүүстэй танилцана.

ХУМХ (1/20-2/18)

Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авахтай холбоотой санхүүгийн асуудлаа шийднэ. Луйварчдад мэхлэгдэхээс сэрэмжил. Мэргэжлийн чухал асуудлуудаа шийдвэрлэхээ хойшлуул. Ямар нэгэн үйл явдал эсвэл нөхцөл байдлыг асар аюул таныг урьдын дасал болсон зүйлсийн шинээр харах дүгнэхэд хүргэхээс гадна амьдралын хэлбэр маягийг үндсээр нь өөрчлөхөд хүргэнэ. Агшин зуур баяжих төлөвлөгөө бүтэлгүйтнэ.

ЗАГАС (2/19-3/20)

Өнөөдөр та хамаатныхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй нь. Тэд биеэ хэт тоож өөрийгөө өмгөөлнө. Нөхцөл байдал бүрэлдвэл салхинд гарна. Хэдий чинээ идэвхитэй байна, төдий чинээ бодлогогүй алхам хийх магадлал багасна. Сэтгэл санаа өөдрөг байх нь шинэ ажил руу ороход тань амжилт авчирна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Диснэйн баатруудын парад болно

31/05/2025

Жүжигчин, найруулагч Клинт Иствүүд 95 нас хүрлээ

31/05/2025

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг “Эгшиглэнт Цэцэрлэг” тоглолтоо толилуулна

31/05/2025

ФОТО: “Тамгагүй төр” жүжгийн Цэцэр хатны зургаас

30/05/2025

Аймшигт Чаки хүүхэлдэйн дүрийг бүтээсэн жүжигчин Эд Гейл 61 насандаа таалал төгсжээ

30/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.